“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19: ‘Бодгалийн үнэ цэнэ агуу,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
2-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 18–19
“Бодгалийн үнэ цэнэ агуу”
Зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан хүний зүрх сэтгэлийг өөрчлөх боломжтой. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хэрэв та сургаалын зарчмуудыг заадаг бол Ариун Сүнс хүрч ирэх болно” хэмээн заасан (“Discussion with Elder Richard G. Scott and Elder Henry B. Eyring” [Church Educational System satellite training broadcast, Aug. 11, 2003]).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг судрын талаарх туршлагаа хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд Сургаал ба Гэрээ 18:34–36-г хамт унш. Дараа нь энэ долоо хоногт уншсан Их Эзэний дуу хоолойг таньж мэдсэн судрын шүлгээсээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 18:10–16; 19:15–20, 39–41
Биднийг наманчлах үед Их Эзэн баярладаг.
-
Олон хүн наманчлалыг сөрөг мэдрэмжтэй холбодог. Сургаал ба Гэрээ 18, 19 дээрх Их Эзэний үгс ангийн гишүүдэд наманчлалыг баясгалант зүйл гэж харахад нь хэрхэн тусалж болох вэ? Та самбарт Наманчлал бол гэж бичээд, ангийн гишүүдээс энэ өгүүлбэрийг 18 болон 19-р хэсгээс уншсан зүйлс дээрээ үндэслэн гүйцээж бичихийг хүс. (Сургаал ба Гэрээ 18:10–16; 19:15–20, 39–41-ийг ангидаа дахин унших талаар бодож үз.)
-
“Наманчлахыг тунхаглах” гэдэг нь ямар утгатай вэ? (Сургаал ба Гэрээ 18:14). Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 18:10–16-г уншиж байхдаа энэ асуултын талаар тунгаан бодож болно. Яагаад заримдаа хүмүүс наманчлахгүй байхыг сонгодог вэ? Бид хайртай хүмүүсээ Аврагчид ирж, өршөөл уучлалыг хүлээн авахад нь хэрхэн сүнсээр өдөөж болох вэ? Сургаал ба Гэрээ 18:10–16 эсвэл 19:15–20-оос үүнд тус болох ямар нэгэн зүйлийг олоход ангийн гишүүдийг урамшуулан дэмж.
“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу.”
-
Бидний хүн нэг бүр Бурханы мэлмийн өмнө ямар их үнэ цэнтэй болохыг ойлгоход нь та ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Тэд Сургаал ба Гэрээ 18:10–16-г уншаад, Бурханы хувьд ямар их үнэ цэнтэй болохоо ойлгосон туршлагаасаа хуваалцаж болно. Эдгээр шүлэг бидэнд өөрсдийгөө мөн бусдыг харахад хэрхэн нөлөөлдөг вэ? Бид Бурханы хувьд агуу үнэ цэнтэй гэдгийг Тэр бидэнд хэрхэн харуулдаг вэ?
Есүс Христ бүх хүн төрөлхтний төлөө зовж шаналсан.
-
Ангийн гишүүдийг Аврагчийн Өөрийн цагаатгагч зовлон шаналлын талаар өгсөн тодорхойлолтыг тунгаан бодоход Ариун Сүнсний гэрчийг мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ? (Сургаал ба Гэрээ 19:15–19). Та хэн нэгнийг Аврагчийн тухай дуртай дууллаа дуулахад урьж болно. Та бас Аврагчийн зургийг үзүүлээд, ангийн гишүүдийг 15–19-р шүлгийг уншихад урь. Дараа нь тэд өөрсдийн бодол, санааг бичиж болно. (“Нэмэлт эх сурвалж” дээрх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны үгс ангийн гишүүдэд Аврагчийн зовлон шаналалд талархах талархлыг мөн гүнзгийрүүлж болно.) Би Есүс Христийн Цагаатгалд талархдаг. Учир нь … гэсэн өгүүлбэрийг самбарт бичих нь ангийн гишүүдэд тунгаан бодоход тусалж болох юм. Ангийн хэдэн гишүүн бичсэн зүйлээ мөн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байж болох юм.
Сургаал ба Гэрээ 19:16–26, 34–41
Бурханы ажил ихэвчлэн золиос гаргахыг шаарддаг.
-
Ангийн гишүүдийг сайн мэдээний төлөө золиос гаргах шаардлагатай нөхцөл байдалд орох үед, Мормоны Номыг хэвлэн гаргахын тулд гаргасан Мартин Харрисын золиосын талаар ойлгож мэдэх нь сүнсээр өдөөж болох юм. Мормоны Номыг хэвлэн гаргах хөлсийг төлөхийн тулд Мартин Харрис фермээ зээлийн барьцаанд тавихаар шийдсэн тухай ангид ярихаар бэлдэж ирэхэд хэн нэгнийг урьж болно (Saints, 1:76–78-ыг үзнэ үү). 19-р хэсгийн ямар шүлгүүд шийдвэр гаргахад нь түүнд тусалсан бэ? Та Мормоны Ном хэрхэн тэднийг адисалсныг мөн уг номыг хэвлэн гаргахын тулд Мартин Харрис болон бусад хүний гаргасан золиост тэд хэрхэн талархаж явдгийг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
-
Ангийн гишүүдээс хэн нэгэн нь Их Эзэний төлөө гаргасан золиосынхоо талаар хуваалцаж болох юм. Энэ нь гишүүдэд золиос гаргахад бэлэн байгаа эсэхээ бодоход хүргэж болно. Бурханы хүслийг дагахын тулд золиос гаргахад сүнсээр өдөөдөг Сургаал ба Гэрээ 19-өөс олж мэдсэн аливаа зүйлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж (ялангуяа 16–26, 34–41-р шүлгүүдийг үзнэ үү).
Нэмэлт эх сурвалж
Бурханы хайрын үнэ цэн
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон Сургаал ба Гэрээ 19:18-ын талаар: “Бурханы гайхамшигт хайр ямар үнэ төлөөсөөр ирснийг бодож үзээрэй. … Гетсеманид болон загалмай дээрх Түүний зовлон шаналал ямар ч мөнх бус хүмүүний тэвчиж чадахаас илүү их байсан. Гэсэн хэдий ч Христ Өөрийнхөө Эцэгийг болон биднийг хайрладаг учраас энэ бүгдийг тэвчсэн бөгөөд үр дүнд нь бидэнд үхэшгүй, мөнх амьдралыг санал болгох боломжтой болсон” хэмээн хэлсэн (“Миний хайр дотор бай,” Ensign, Nov. 2016, 50 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40).