Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17: “Гэрч болон зогс”


“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17: ‘Гэрч болон зогс,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Иосеф Смит ба Гурван гэрч өвдөг сөгдөн залбирч байгаа нь

2-р сарын 15–21

Сургаал ба Гэрээ 14–17

“Гэрч болон зогс”

Сургаал ба Гэрээ 14–17-д тайлбарласан сургаал мөн үйл явдлын талаар бод. Та заадаг хүмүүсээ [тэдгээрийн] талаар гэрч болон зогсоход хэрхэн сүнсээр өдөөх вэ”? (Сургаал ба Гэрээ 14:8).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань гишүүд хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцахдаа ямар ач холбогдолтой зүйлийг олж мэдсэн бэ? Та ангийнхнаа Сургаал ба Гэрээ 14–17-р хэсэг бүрээс Их Эзэний ажилд оролцох талаар нэг ойлголтыг хуваалцахад урьж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 14–16

Их Эзэн Өөрийн ажилд оролцоход биднийг урьдаг.

  • Ангийн гишүүд Витмерийн гэр бүлийн талаар юу мэдэх вэ? (Гэгээнтнүүд, 1:68–69-ийг үзнэ үү). Витмерийн гэр бүлийн талаарх мэдээллийг самбарт бичих нь тустай байж болох юм. Эдгээр мэдээлэл нь 14–16-р хэсэг дэх Витмерийнхэнд өгсөн Их Эзэний зөвлөгөөг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ? Жишээлбэл, Их Эзэн яагаад Өөрийн ажлыг талбай хадахтай харьцуулсан бэ?

  • Ангийн гишүүдэд Их Эзэний ажилд оролцох талаар бодол санаагаа хуваалцах боломж олгохын тулд Сургаал ба Гэрээ 14:1; 14:2–4; 14:5, 8; 14:6–7; 14:9–11; 15:6 зэрэг судрын эшлэлийг самбарт бич. Ангийн гишүүд эдгээр судрын хэсгээс нэгийг хос хосоороо уншаад, Их Эзэний ажлын талаар юу ойлгож мэдсэнээ ярилцаж болно. Хэдэн хос ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Ангийн гишүүдийг бүрэн цагийн болон үйлчлэлийн номлол, тохинуулал зэргээр дамжуулан Аврагчид ойртоход нь бусдад тусалж байсан туршлагаасаа хуваалцахад урь. Сургаал ба Гэрээ 15:6, 16:6 дээрх Их Эзэний үгс таны амьдралд биелэгдэж байгааг та хэрхэн харж байсан бэ? Бид эдгээр хэсгээс сайн мэдээг хуваалцахад бидэнд туслах юуг мэдэж авч болох вэ?

    Тариачид буудай хурааж байгаа нь

    Буудайн талбай дахь тариачдын зураг, Грэг Ньюболд

Сургаал ба Гэрээ 17

Биднийг бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй ч бай бид өөрсдийн мэдэх зүйлд үнэнч хэвээр үлдэж чадна.

  • Яагаад Их Эзэн Мормоны Номын гэрчүүдийг өгсөн бэ? Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 17-г дотроо уншиж байхад орж ирсэн санаануудаа хуваалцаж болно. 17-р хэсгийн гарчиг эсвэл Мормоны Номын эхэнд байх “Гурван гэрчийн гэрчлэл” дээр эш татсан судруудаас нэмэлт санаанууд олж болно. Гурван гэрчийн гэрчлэл Мормоны Номын талаарх бидний гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Хэдийгээр бид тэнгэр элчүүдийг харж, алтан ялтаснуудыг барьж үзэж байгаагүй ч Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно. Ангийн гишүүд 17-р хэсгээс (мөн уг хэсгийн гарчгаас) өөрсдөдөө хамаатай ямар зүйлийг олж мэдсэн бэ? Мормоны Ном үнэн гэдэгт яагаад итгэдэг талаар тань хэн нэгэн асуувал та юу гэж хэлэх вэ? Ангийн тань гишүүд хариултаа товчхон бичиж, харин та хэд хэдэн хүнээс бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно. “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны эшлэл гишүүдийг Мормоны Номын талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцахад сүнсээр өдөөж болох юм.

  • Энэ нь ангийн гишүүнийг алтан ялтаснуудын өөр гэрчүүдийн туршлагыг хуваалцахад сүнсээр өдөөж болох юм (Мормоны Номын “Найман гэрчийн гэрчлэл”-ийг мөн Saints, 1:70–71 дэх Мэри Витмерийн туршлагыг үзнэ үү). Бид эдгээр гэрчийн туршлагаас юу ойлгож мэдэж болох вэ?

  • Та Мормоны Номын гэрчүүдийн талаарх ярилцлагынхаа нэгэн хэсэг болгож “A Day for the Eternities” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийн зарим хэсгийг сонгон хуваалцаж болно (Гурван гэрчийн талаарх хэсэг ойролцоогоор 15:00-д эхэлнэ).

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцах.

1988 онд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон дараах урилгыг Сүмийн гишүүдэд өгсөн.

“Мормоны Ном бол ‘Өөрийн сонгогдсон хүмүүсийг … цуглуулахын тулд … дэлхийг үер мэт арчих[ад]’ зориулсан зэмсэг юм. (Мосе 7:62.) Энэхүү ариун нандин судрууд бидний сургаал айлдах, заахын мөн номлолын ажлын төвд орших хэрэгтэй.

… Цахим мэдээллийн хэрэгсэл, хэвлэмэл материалууд бөөн бөөнөөрөө цацагдан түгээгддэг болсон энэ цаг үед Мормоны Номыг томоохон хүрээнд далайцтай хөдөлгөхгүй бол Бурхан бидэнтэй хариуцлага тооцох болно.

Бидэнд Мормоны Ном, гишүүд, номлогчид, эх сурвалжууд байгаа ба дэлхийнхэнд энэ бүхэн хэрэгтэй. Яг одоо тэдэнд энэ бүхэн хэрэгтэй!

Хайрт ах, эгч нараа, Мормоны Номын хүч, гүйцэтгэх ёстой тэнгэрлэг үүргийн зэрэгцээ үүнийг ямар хүрээнд хөдөлгөх талаар бидний ойлголт хомсхон билээ” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 143–144).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэхэд урьдаг асуултууд тавь. Сүнсээр өдөөгдсөн асуулт нь Сүнсийг урин авчирч чадах хүчирхэг арга зам юм. Жишээлбэл, та Сургаал ба Гэрээ 14:9-ийг зааж байхдаа “Есүс Христ бол ‘харанхуйд нуугдаж эс чадах гэрэл’ гэдгийг та хэрхэн олж мэдсэн бэ?” гэх мэт асуултыг тавьж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 32-ыг үзнэ үү.)