Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11: “Ялан дийлэгч болж гарахын тул чи”


“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11: ‘Ялан дийлэгч болж гарахын тул чи,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Мормоны Номын гар бичвэр

Мормоны Номын анхны гар бичвэрийн хуулбар

2-р сарын 1–7

Сургаал ба Гэрээ 10–11

“Ялан дийлэгч болж гарахын тул чи”

Сургаал ба Гэрээ 10–11-ийг уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Заадаг хүмүүсийн тань хэрэгцээний талаар ямар бодол танд төрсөн бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдэд хувийн болон гэр бүлийн судраас суралцах цагаараа ойлгож мэдсэн зүйлээ ярилцах боломж олго. Самбарт Сургаал ба Гэрээ 10 болон Сургаал ба Гэрээ 11 гэж бичиж болно. Ангийн хэдэн гишүүн хоёр гарчгийн доор чухал үнэнийг олсон шүлгийнхээ дугаарыг бичиж болно. Хэдэн шүлэг сонгоод, тэндээс олсон үнэнээ хуваалцахад ангийн гишүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 10:1–33

Сатан Бурханы ажлыг устгахыг эрэлхийлдэг.

  • Сургаал ба Гэрээ 10 нь ангийн гишүүдэд үнэнийг устгахын тулд гаргаж буй Сатаны хүчин чармайлтыг таньж мэдэн, эсэргүүцэхэд тусална. Энэ хэсгийн түүхэн нөхцөл байдлыг өгөхийн тулд ангийн нэг гишүүнийг Мормоны Номын 116 хуудсыг алдсан Мартин Харрисын түүхийг хуваалцахад урь (Сургаал ба Гэрээ 3 болон Гэгээнтнүүд, 1:50–53-р хэсгийн тайлбарыг үзнэ үү). Дараа нь ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 10:1–33-аас, Сатан алдсан хуудаснуудыг хэрхэх төлөвлөгөөтэй байсныг олж мэдэж болно. Эдгээр шүлгээс бид Сатан ямар арга замаар ажилладаг мөн яагаад тийм зүйлийг хийдэг талаар юу мэдэж болох вэ? (мөн 63-р шүлгийг үзнэ үү). Тэрээр өнөө үед үүнтэй төстэй арга замаар хэрхэн ажиллаж байна вэ? Өөрсдийн амьдралд Сатаныг ялан дийлэхэд Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 10:34–52

Их Эзэний “мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу.”

  • Бид өөрсдийн нүглийн улмаас урам хугарахдаа Их Эзэн Иосеф Смит, Мартин Харрис хоёрыг Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаагүйгээс болж Мормоны Номын орчуулгын 116 хуудсыг алдсаны нүглийнх нь төлөөсийг хэрхэн төлсөн явдлаас итгэл найдвар олж болно. Та энэ түүхээс итгэл найдварыг олоход ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох талаар бодож үз. Жишээлбэл, та тэднийг Сургаал ба Гэрээ 10:34–52-оос Их Эзэний талаар ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно (Сургаал ба Гэрээ 3:1–3-ыг үзнэ үү). Ангийн гишүүд Их Эзэний “мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу” гэдгийг хэрхэн олж харснаа хуваалцаж болно (Сургаал ба Гэрээ 10:43). Энэ мэдлэг бидний Түүнд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

    Мормон алтан ялтаснуудыг хураангуйлж байгаа нь

    Мормон ялтаснуудыг хураангуйлж байгаа нь, Том Ловэлл

Сургаал ба Гэрээ 11

Хэрэв бид Бурханаас асуувал хариултаа хүлээн авах болно.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм Сургаал ба Гэрээ 11-ийг бидэнд хандан бичсэн байдлаар уншихад биднийг урьдаг. Ангийн гишүүд уг хэсгээс өөрсдийнх нь хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүсэж байж болох юм. Тэд ойлгож мэдсэн зүйлээ хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

  • Сургаал ба Гэрээ 11-ийн талаарх ярилцлагыг өрнүүлэх нэг арга зам бол уг хэсгээс нэг зарчим олж, уг зарчмын талаар асуулт бичихэд ангийн гишүүдийг урьж болно. “Христэд бүхий л зүрх сэтгэлээрээ нэгдэн нийлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?” (19-р шүлэг) эсвэл “Бид Бурханы үгийг олж авахыг хэрхэн эрэлхийлж болох вэ?” (21-р шүлэг) гэх мэт асуултууд байж болно. Ангийн гишүүд асуултуудаа цаасны дээд хэсэгт бичээд, цаасаа ангид тойруулан дамжуулах ба нэг нэгнийхээ асуултад хариулж, бодол санаагаа нэмж бичиж болно. (Ангийг жижиг бүлгүүдэд хуваах нь тустай байж болох юм.) Дараа нь ангийн гишүүд тэдний асуултад өгсөн бусдын хариултаас зарим санаа бодлыг ангийнхантайгаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 11:8–26

Биднийг Бурханы арга замаар өөрөө өөрсдийгөө бэлдэхэд Тэрээр бидэнд Өөрийн Сүнсийг өгнө.

  • Сүнсээр дамжуулан хувийн илчлэлтийг хэрхэн ялган таних талаар ярилцах нь ангийн тань гишүүдэд тустай байх уу? Хэрэв тийм бол, та хувийн илчлэлт хэрхэн хүлээн авах талаарх зарим үнэнийг бичихийг тэднээс хүслээ гэж төсөөлөн бодоход урих замаар ярилцлагаа эхлүүлж болно. Тэд Сургаал ба Гэрээ 11:8–26-аас юуг нь оруулан бичих вэ? Жишээлбэл, амьдралдаа удирдамж заавар, асуултуудынхаа хариултыг хүлээн авахад бэлтгэх талаар тэд юу бичих вэ? Хариулт нь ирснийг хэрхэн ялган таних талаар тэд юу хэлэх вэ? Ангийн гишүүдийг хувийн илчлэлт эрэлхийлэхийг хичээх явцдаа ойлгож мэдсэн зүйлсээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан бодоход урь.

    Үйл ажиллагааны нэгэн хэсэг болгож Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгчийн “Хувийн илчлэлт хүлээн авахаар зохистой байж, улмаар илчлэлт хүлээн авч, хэрэгжүүлэх чадвар бол энэ амьдралд олж авах нэн чухал чадвар юм” гэсэн мэдэгдлийг хуваалц (“Тэр өдрүүдэд Би шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсийг цутгана,” Ensign May 2010, 11 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10).

Заах чадвараа сайжруулах

Асуудалтай байгаа хүмүүсээ оролцуул. Ангийн тань нэг гишүүн ангийн бусад гишүүнээсээ хөндий тусдаа байвал та юу хийж чадах вэ? Заримдаа түүнийг татан оролцуулах хэрэгтэй байдаг. Тухайн хүнээс дараагийн хичээлд оролцохыг хүсэх талаар бодож үз. Хэрэв таны гаргасан хүчин чармайлтад тэрээр эхлээд хариу өгөхгүй байвал та хайрладаг мөн санаа тавьдгаа үргэлжлүүлэн харуул. (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9-ийг үзнэ үү.)