Сургаал ба Гэрээ 2021
1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9: “Энэ бол илчлэлтийн сүнс болой”


“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9: ‘Энэ бол илчлэлтийн сүнс болой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Бичээч цаасан дээр бичиж байгаа нь

1-р сарын 25–31

Сургаал ба Гэрээ 6–9

“Энэ бол илчлэлтийн сүнс болой”

Сургаал ба Гэрээ 6–9 нь илчлэлт хүлээн авах тухай үнэ цэнтэй зарчмыг заадаг. Ангийн гишүүдэд сурч мэдэхэд нь хэрхэн туслах талаар илчлэлт илэрхийлэх замаар эдгээр хэсгээс энэ зарчмуудыг хэрэгжүүл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 6–9-ийг судалсан туршлагаасаа хуваалцахад урамшуулахын тулд боломжтой бол суралцаж байхдаа хүлээн авсан сүнслэг мэдрэмжүүдээ ярилцахад тэднийг урьж болно. Их Эзэн тэдэнд зориулан ямар захиас өгсөн бэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 6; 8–9

Тэнгэрлэг Эцэг “үнэний Сүнсээр” дамжуулан надтай ярьдаг.

  • Их Эзэн эдгээр хэсэгт хувийн илчлэлтийн талаар олон зүйл заах бөгөөд та бүгдийг нь нэг хичээлээр зааж чадахгүй байж болох юм. Ангийнхныг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрээс 6, 8 эсвэл 9-р хэсгээс дараах асуултуудын хариултыг олуулахад тустай байх болно. Тухайлбал: Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг вэ? Бид хувийн илчлэлтийг хэрхэн таньж чадах вэ? Бид хувийн илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ? Дараа нь бүлэг бүрээс хэн нэгэн гарч ирэн, бүлгээрээ олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа товч хуваалцаж болно. Та мөн ангийн гишүүдийг хувийн илчлэлтийг таньж мэдсэн туршлагаасаа хуваалцахад урамшуулж болно. Жишээлбэл, бидэнд тохиолдсон үйл явдлыг сануулсан ямар нэгэн зүйл Сургаал ба Гэрээ 6:22–24-т байна уу?

  • Хувийн илчлэлтийн талаар ярих нь удирдамж заавар авахаар залбирсан ч ямар ч хариулт аваагүй гэж бодож байгаа ангийнханд тань хэцүү байж болох юм. Бодож байсанчлан амархан орчуулж чадахгүй байх үед нь Оливер Каудерид мөн адил мэдрэмж төрж байсныг мэдэх нь тэдэнд тус болж болох юм. Та 9-р хэсгээс Их Эзэний Оливерт өгсөн зөвлөгөөг олоход ангийн гишүүдийг урьж болно. Их Эзэн залбиралд нь хариулахгүй байна гэсэн бодолтой хүнд энэ хэсэг дэх ямар ямар захиас тусалж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдлүүд бас тус болж болно.

    Зураг
    Оливер Каудери

    Оливер Каудери, Льюис Рамсий

Сургаал ба Гэрээ 6–7

“Бүр чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно”

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд 6–7-р хэсэг дэх хүсэх гэсэн үгийг онцлохыг зөвлөсөн. Ангийн гишүүд энэ дасгалаас мэдэж авсан зүйлээ хуваалцаж эсвэл та ангийнхантайгаа хамт тухайн үйл ажиллагааг хийж болно. Өдөр тутмын үйлдэл маань бидний хүслийн талаар юу заадаг вэ? Бурхан хүслээ өөрчлөхөд маань бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 6:29–37

Хэрэв бид Их Эзэн рүү харах юм бол Тэрээр бидэнд эргэлзээ мөн айдсаа ялан дийлэхэд тусална.

  • Бид яагаад заримдаа “сайныг үйлдэхээс айдаг” вэ? (33-р шүлэг). Ангийн гишүүд зарим боломжит шалтгаанаас гадна Сургаал ба Гэрээ 6:29–37 дээрх сайныг үйлдэхэд урамшуулсан бодлуудыг санал болгож болох юм.

  • Есүс Христ “бүү эргэлз, бүү ай” (36-р шүлэг) хэмээн бидэнд хэрхэн тусалдаг талаарх ярилцлагыг эхлүүлэхдээ та ангийн гишүүдээс хүмүүсийн айдаг зарим зүйлийг цаасан дээр бичихийг хүсэж болно. (Ахлагч Роналд А.Расбанд “Бүү тэвдэн сандар” гэсэн захиастаа зарим жишээг өгсөн [Ensign Nov. 2018, 18 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18].) Дараа нь тэдгээр цааснаас хэдийг авч уншаад, Аврагч болон Түүний цагаатгагч хүч бидэнд айсан үед маань хэрхэн тусалж болох талаар ярилцана уу. Сургаал ба Гэрээ 6:29–37-д зарим санаа байгаа (мөн 1 Иохан 4:18-ыг үзнэ үү). “Санаа бодол болгондоо [Христ] уруу харагтун” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (36-р шүлэг). Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх нь эргэлзээ мөн айдастайгаа нүүр тулахад бидэнд хэрхэн туслах вэ?

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Тэнгэрлэг Эцэг залбиралд хэрхэн хариулдгийг ойлгох нь.

“Заримдаа би Их Эзэн бэлэн биш байгааг маань мэдээд миний залбирлын хариуг өгдөггүй гэдгийг сурдаг. Тэр хариулахдаа ихэвчлэн ‘энд бяцханыг мөн тэнд бяцханыг’ [2 Нифай 28:30] өгдөг, учир нь тэр бүгд нь миний хийж чадах эсвэл хийхийг хүссэн хэмжээнд байдаг” (Робэрт Д.Хэйлс, “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” Ensign, Nov. 2011, 73 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85).

“Та нар анхааралтай бэлтгэж, үнэн сэтгэлээсээ залбирч, хариулт ирэхийг хангалттай хугацаанд хүлээгээд ч хариулт авахгүй бол юу хийдэг вэ? Ийм зүйл тохиолдох үед та нар талархлаа илэрхийлж болно. Учир нь энэ бол Тэр та нарт итгэдэг гэдгийн нотолгоо юм. Та нар зөв зохистой амьдарч, сонголт чинь Аврагчийн сургаалуудтай нийцэж байгаа үед итгэлээрээ үйлдэж, урагш алх. … Та нар зохистой амьдарч, итгэлээр үйлдсэн цагт, буруу шийдвэр гаргалаа ч Бурхан та нарыг сэрэмжлүүлэх мэдрэмжгүйгээр алдааг лавшруулахгүй” (Richard G. Scott, “Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Liahona, May 2007, 10).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдын суралцах чадварт итгэж байгаагаа илэрхийл. Ангийн тань зарим гишүүн сайн мэдээнээс суралцах чадвартаа итгэлгүй байж болно. Ангийн гишүүдийг өөрсдөө бие даан суралцахыг хичээх үед Ариун Сүнс тэдэнд заах болно гэдгийг хэрхэн баталж хэлэхээ бодож үзээрэй. (Аврагчийн арга барилаар заах нь, 29-ийг үзнэ үү.)

Хэвлэх