“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5: ‘Миний ажил урагш ахих болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
1-р сарын 18–24
Сургаал ба Гэрээ 3–5
“Миний ажил урагш ахих болно”
Энэ тойм дахь санааг авч үзэхийнхээ өмнө Сургаал ба Гэрээ 3–5-ыг судлах нь Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад танд тусална. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь эдгээр хэсэгт цэдэглэгдсэн бошиглолд хүргэсэн түүхийг ойлгоход танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэртээ уншсан судруудаа тоймлон авч үзээд, утга учиртай гэсэн шүлгээ хайж олох хэдэн минутыг ангийн гишүүдэд өг. Дараа нь тэднийг олж мэдсэн зүйлээ ангийнхаа өөр нэг хүнтэй хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бид хүмүүнээс айхын оронд Бурханд итгэж найдах ёстой.
-
Иосеф Смитийн нэгэн адил, муу гэдгийг нь мэдэх ямар нэгэн зүйлийг хийлгэхээр бусад хүн дарамт шахалт үзүүлж байсан тохиолдолтой бүх хүн тулгарч байсан. Ийм нөхцөлд Сургаал ба Гэрээ 3:1–15-аас ойлгож мэдсэн үнэн Бурханд итгэлтэй хэвээр үлдэхэд бидэнд хэрхэн тусалж болох вэ?
-
Иосеф Смит Бурханаас биш, харин хүмүүнээс илүү их айж эмээж байсныхаа төлөө зэмлэл хүртэх хэрэгтэй байсан ч түүнийг мөн урамшуулан дэмжих хэрэгтэй байсан. Их Эзэн Иосефыг зэмлэхийн зэрэгцээ хэрхэн урамшуулан дэмжсэнийг 3-р хэсгээс хайж олоход ангийн гишүүдийг урь. Жишээлбэл, тэд 1–15-р шүлэг дэх Их Эзэний зэмлэлийг болон наманчилж, итгэлтэй байхыг урамшуулсан үг хэллэгийг самбарт жагсаан бичиж болно. Иосефт тохиолдсон үйл явдал алдаагаа ялан дийлэхэд Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг талаар юу заадаг вэ?
Их Эзэн биднээс бүхий л зүрх сэтгэлээрээ Өөрт нь үйлчлэхийг хүссэн.
-
Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 4:5–6-д цэдэглэсэн Их Эзэний үйлчлэгчдийн мөн чанарууд бас Есүс Христийн мөн чанар юм. Та илүү ихийг сурч мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг аль нэгэн шинж чанарыг сонгоод, уг шинж чанарыг илүү сайн ойлгоход туслах тодорхойлолт эсвэл нэмэлт судруудыг олоход урьж болно (жишээлбэл, “Нэмэлт эх сурвалж” дээрх Элэйн С.Далтоны мэдэгдлийг үзнэ үү). Та олж мэдсэн зүйлээ хуваалцахад хэдэн хүнийг урьж болно. Тэд мөн яагаад тэдний сонгосон шинж чанар Бурханы хаант улсад үйлчлэхэд тавигддаг шаардлага болохыг хуваалцаж болно. Бид эдгээр шинж чанарыг цааш нь хэрхэн хөгжүүлж болох вэ? (7-р шүлгийг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 4 нь Ахмад Иосеф Смитэд хандсан ба тэрээр хэрхэн Их Эзэний ажилд тусалж болох талаар мэдэхийг хүссэн. Энэхүү хэсэг мөн Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй бидний хүн бүрд тусалж болно. Энэ хэсгийг судлах нэг аргыг оруулав. Ангийн гишүүд жижиг бүлэг болон ажиллаж, 4-р хэсгийг удирдамж болгон ашиглаад, Бурханы үйлчлэгчдийн ажлын тодорхойлолтыг бичиж болно. Эдгээр шинж чанар бусад ажлын тодорхойлолтоос юугаараа ялгаатай байна вэ? Яагаад эдгээр шинж чанар Бурханы ажлыг хийхэд нэн чухал шаардлагатай вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдэл эдгээр шинж чанарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгоход ангийн гишүүдэд тусална.
Yнэний гэрч нь даруу хийгээд итгэлтэй хүмүүст ирдэг.
-
Хэрэв алтан ялтаснуудыг дэлхийд дэлгэн үзүүлсэн бол энэ нь Мормоны Ном үнэн гэдгийг бүгдэд итгүүлэх байсан уу? Яагаад “итгүүлж” эсвэл “итгүүлж чадахгүй” байсан бэ? (Сургаал ба Гэрээ 5:7-г үзнэ үү). Ангийн гишүүд Мормоны Ном үнэн эсэхийг асуусан хүнд хэрхэн хариулахад туслах санааг 5-р хэсгээс олж болох юм. Их Эзэн Иосеф Смит, Мартин Харрис хоёрт сайн мэдээний үнэний талаарх өөр өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход туслах юуг заасан бэ?
Нэмэлт эх сурвалж
Ариун журам бол хүч чадал юм.
Элэйн С.Далтон эгч ариун журмын тайлбарыг өгсөн. “Ариун журам нь өнөөгийн нийгэмд бага сонсогддог үг юм. Гэхдээ уг үгийн virtus гэх латин гарал нь хүч чадал гэсэн утгатай. Ариун журамтай хүмүүс дотоод хүч чадал ихтэй, намуун дөлгөөн хүмүүс байдаг. Тэд Ариун Сүнсийг хүлээн авахуйц зохистой бөгөөд Түүгээр удирдуулагддаг тул өөрсдөдөө итгэлтэй байдаг” (“Ариун журамдаа эргэн ирцгээ,” Ensign, Nov. 2008, 79 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 90).
Номлогч болох.
Ахлагч Дэвид А.Бэднар: “Номлогч болох явц нь залуу эрэгтэй өдөр бүр хичээлдээ явахдаа цагаан цамц өмсөн, зангиа зүүхийг [залуу эмэгтэй бол даашинз өмсөхийг] эсвэл орой унтаад, өглөө босохдоо номлогчийн удирдамжийг дагахыг шаарддаггүй. Гэхдээ та Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэн (Сургаал ба Гэрээ 4:3-ыг үзнэ үү), номлогчдын боддогийг бодож, уншдагийг уншиж, залбирдаг шиг нь залбирч мөн мэдэрдэг зүйлийг нь мэдэрч эхэлж чадна. Та Ариун Сүнснээс холдоход хүргэдэг дэлхийн нөлөөллүүдээс зайлсхийн, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрт хариулах итгэлтэй байдлаа нэмэгдүүлж чадна (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 45–46).