Сургаал ба Гэрээнүүд 2021
1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5: “Миний ажил урагш ахих болно”


“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5: ‘Миний ажил урагш ахих болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Талбайд ажиллаж буй хүмүүс

Францад ургац хураалтын цагаар, Жэймс Тэйлор Харвүүд

1-р сарын 18–24

Сургаал ба Гэрээ 3–5

“Миний ажил урагш ахих болно”

Судруудыг судлахдаа сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ бичиж тэмдэглэ. Энэ нь танд эдгээр сэтгэгдлээ санаж мөн бусадтай хуваалцахад туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иосеф Смит Их Эзэний бошиглогчоор үйлчилсэн эхний хэдэн жилдээ, хийхээр дуудагдсан гайхамшигт ажлын талаар бүхнийг хараахан мэдэж амжаагүй байв. Гэвч түүний эхэн үеийн туршлагуудын нэг нь Бурханы ажилд тохирохоор болохын тулд “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах” (Сургаал ба Гэрээ 4:1, 5) ёстойг түүнд заасан юм. Жишээ нь, Их Эзэн түүний хүсэж байгаагаас өөр зөвлөгөө өгсөн бол тэр Их Эзэний зөвлөгөөг дагах хэрэгтэй байв. Тэр “олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч” өөрийнх нь хүсэл түүний хувьд Бурханы хүслээс илүү чухал болж эхэлбэл тэр “унах ёстой” (Сургаал ба Гэрээ 3:4). Гэвч Иосеф “Бурхан нигүүлсэнгүй” бөгөөд хэрэв чин сэтгэлээсээ наманчилбал “сонгогдсон хэвээр байгаа” (10-р шүлэг) хэмээсэн Бурханы ажлыг хийхтэй холбоотой өөр чухал зүйлийг сурч мэджээ. Бурханы ажил эцсийн эцэст гэтэлгэлийн ажил юм. Энэ ажил “хясагдаж болохгүй” (1-р шүлэг).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 3:1–15

Би хүнээс айлгүй, Бурхандаа найдах ёстой.

Иосеф Смитэд тохинууллынхаа эхэнд Мартин Харрис шиг хүндлэл хүлээсэн, чинээлэг, тусламж дэмжлэг үзүүлэх байр суурь эзэлсэн сайн найзуудыг олоход хэцүү байв. Мартин үеийнхэндээ хүндлэгдэхээ больж, санхүүгийн золиос шаардахаар байсан ч Иосефыг сайн дураараа дэмжиж байв.

Тиймээс яагаад Мормоны Номын үнэнд эргэлзэж байсан эхнэртээ үзүүлэхээр Мормоны Номын эхний хэсгийг авч явах Мартины хүсэлтэд Иосеф хүндэтгэлтэй хандсаныг төвөггүй ойлгож чадна. Их Эзэн энэ хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч Иосеф үргэлжлүүлэн гуйсаар байсан ба эцэст нь гурав дахь удаагаа асуухад нь Их Эзэн зөвшөөрчээ. Харамсалтай нь, гар бичмэл Мартины мэдэлд байхад алдагдаж, Мартин, Иосеф хоёр Их Эзэнээс хатуу зэмлэл хүлээв (Гэгээнтнүүд, 1:51–53-ыг үзнэ үү).

Та Сургаал ба Гэрээ 3:1–15-ыг уншиж байхдаа, танд бусдын санаа бодол хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бод. Их Эзэн Иосеф Смитийг зэмлэсэн ч нигүүлслийн үгээр ярьсан гэдгийг та анзаарч болох юм. Их Эзэний Иосефыг залруулж мөн урамшуулсан арга замаас та юу мэдэж авсан бэ? Бурханаас илүү бусдаас айх уруу таталтад орсон үед танд тусалж болох ямар зөвлөгөөг та олж мэдсэн бэ?

Түүнчлэн “The Contributions of Martin Harris,” Revelations in Context, 1–9, history.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 4

Их Эзэн намайг Түүнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийг хүсдэг.

4-р хэсэг нь ихэнхдээ бүрэн цагийн номлогчдод хамаатай. Гэвч энэ илчлэлтийг хамгийн анх номлолд дуудагдаагүй ч Бурханд үйлчлэх хүсэлтэй байсан Ахмад Иосеф Смитэд өгсөн гэдгийг мэдэх нь сонирхолтой байж болох юм (3-р шүлэг).

Энэ хэсгийг унших нэг арга бол үүнийг Их Эзэний ажлыг хийхийг хүссэн хүний ажлын байрны тодорхойлолт гэж төсөөлөх явдал. Ямар шаардлагууд тавигдах вэ? Яагаад эдгээр ур чадвар эсвэл зан чанар чухал вэ? Магадгүй та “уг ажилд [таныг илүү сайн] тохирохоор болгох” нэг зүйлийг хийхээр залбирч сонгож болох юм (5-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 5

Би Мормоны Номын талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

Мартин Харрис

Мартин Харрис, Льюис А.Рамзи

Хэрэв та шүүх хурал дээр Мормоны Номын үнэнийг гэрчлэхээр дуудагдвал ямар нотолгоог гаргаж өгч чадах вэ? Мартин Харрисын эхнэр Иосеф Смитийг алтан ялтаснууд орчуулж байгаа мэтээр хүмүүсийг хуурч байгаа гэж зарга үүсгэхэд Мартин ийм асуулттай тулгарсан юм (Гэгээнтнүүд, 1:56–58-ыг үзнэ үү). Тиймээс Мартин Иосефоос алтан ялтаснуудыг бодит гэдгийг батлах илүү олон нотлох баримтыг хүсэж байв. Сургаал ба Гэрээ 5 нь Мартины хүсэлтэд хариу болон өгөгдсөн илчлэлт юм.

Сургаал ба Гэрээ 5-аас та дараах зүйлийн талаар юу сурч мэдэж болох вэ?

Сургаал ба Гэрээ 5:1–10

Энэ үеийнхэн Бурханы үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээн авах болно.

Сургаал ба Гэрээ 5:1–10 нь энэ эрин үед таны амьдралд Иосеф Смитийн гүйцэтгэх чухал үүргийн талаар юу зааж байна вэ? Та Иосеф Смитээр дамжуулан Бурханы үгийг хэрхэн хүлээн авснаа тунгаан бодоорой. Сэргээгдэж мөн түүгээр дамжуулан тодорхой болсон үнэнүүдэд талархах талархлаа тэмдэглэж эсвэл хэн нэгэнтэй хуваалцахыг бод.

Мөн 2 Нифай 3:6–24-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 3:1–4.Гэр бүлийн нэг гишүүнээс “тахиралдсан” зураасын дагуу, дараа нь “шулуун” зураасын дагуу явахыг хүс. “[Бурханы] зам шулуун” гэдгийг мэдэх нь манай гэр бүлийн хувьд юу гэсэн утгатай вэ?

Сургаал ба Гэрээ 3:7–10.Бид Бурханд дуулгаваргүй хандах дарамт шахалтад орж болох ч эдгээр шүлгэн дээрх ямар үнэнүүд итгэлтэй хэвээр үлдэхэд маань тусалж чадах вэ? Гэр бүлийн гишүүд тань хэн нэгний Бурханд дуулгаваргүй хандах шахалтад орсон ч итгэлтэй хэвээр үлдсэн нөхцөл байдлыг жүжигчлэн тоглож болох юм.

Сургаал ба Гэрээ 4.Бурханы талбай дээр ажиллах нь юу гэсэн утгатай болохыг ярилцаж байхдаа танай гэр бүл цэцэрлэгтээ ямар нэг ажил хийж байж болно (эсвэл ийнхүү ажиллаж байгаа дүр үзүүл). Цэцэрлэгийн ажилд ямар ямар багаж шаардлагатай байдаг вэ? 4-р хэсэгт Бурханы ажлыг хийхэд ямар багаж шаардлагатай гэж Тэр тайлбарласан бэ? Гэр бүлийнхэн тань яагаад багаж зэмсэг бүр Бурханы ажлыг хийхэд чухал болохыг ярилцаж болно.

Сургаал ба Гэрээ 5:7.Бид итгэдэг хэдий ч харж чаддаггүй үнэний ямар ямар жишээ байдаг вэ? Мормоны Номын үнэнд нотолгоо шаардаж буй найздаа бид хэрхэн хариулж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би зоригтой байна,” Хүүхдийн дууны ном, 85.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судар цээжил. “Судрыг цээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл үүсгэж байгаатай адил билээ. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайвшрал болон сүнсний нөлөөг мөн өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” (Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сарын 6 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Иосеф Смит эцэг эхийн хамт

116 хуудасны итгэмээргүй дарамт, Квани Пови Виндэр