Сургаал ба Гэрээ 2021
1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: “Гэрлэн багана би харлаа”


“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: ‘Гэрлэн багана би харлаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Ариун ойн цоорхой

Ариун ойн цоорхой, Грэг К.Олсэн

1-р сарын 4–10

Иосеф Смит—Түүх 1:1–26

“Гэрлэн багана би харлаа”

Таны хамгийн чухал бэлтгэл бол судраас суралцах болон ойлгож мэдсэнийхээ дагуу амьдрах явдал гэдгийг сана. Ангид юун дээр анхаарлаа төвлөрүүлэхийг мэдэхэд тань Сүнс тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд энэ долоо хоногт Иосеф Смит—Түүх 1:1–26-г судалж байхдаа ямар ойлголтыг олж авсан бэ? Та Иосеф Смитийн эсвэл Ариун ойн цоорхойн зургийг үзүүлээд, ангийн гишүүдийг сурч мэдсэн зарим санаагаа олж мэдсэн шүлгийнх нь хамт самбарт бичихэд урьж болох юм. Мөн тэд түүний тухай мэдэж авснаар, Иосеф Смитийн болон түүний үйл хэргийн талаарх гэрчлэл нь энэ долоо хоногт хэрхэн өсөн нэмэгдсэнийг хуваалцаж болох юм.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иосеф Смит—Түүх 1:5–18

Хэрэв биднийг итгэлээр асуувал Бурхан бидэнд хариулдаг.

  • Өөр хоорондоо зөрчилтэй олон санааг заадаг дэлхийд ангийн тань гишүүд Иосефын үнэнийг эрэлхийлэх гэсэн хүслийг ойлгож болох юм. Өнөө үеийн үймээн самуун түүнд тохиолдож байсантай хэр төстэй вэ? Асуултынхаа хариултыг хэрхэн олж болохыг олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг үнэнийг эрэлхийлэх өөр өөр арга замыг жагсааж бичихэд урь. Дараа нь тэд Иосеф Смит—Түүх 1:5–18-ыг дотроо уншаад, Иосеф Смит асуултынхаа хариултыг олохын тулд хийсэн зүйлийг жагсаалтдаа нэмж бичиж болно.

  • Ангийн гишүүд үнэнийг эрэлхийлэхдээ Иосеф Смитийн үлгэр жишээг хэрхэн дагасан мөн Бурхан тэдэнд хэрхэн хариулсан талаар хуваалцаж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдэл Бурханаас үнэнийг эрэлхийлэх зарим арга замыг өгдөг.

    Зураг
    Залбирч байгаа залуу эмэгтэй

    Залбирал бидэнд Бурхантай харилцах боломжийг олгодог.

Иосеф Смит—Түүх 1:15–20

Иосеф Смит Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг харсан.

  • Анхны үзэгдэл Иосеф Смитийн үед олон хүний итгэдэг байсан зүйлтэй зөрчилдсөн Бурханы талаарх хэд хэдэн үнэнийг илчилсэн. Ангийн гишүүд Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг уншаад, Бурханы талаар олж мэдсэн зүйлээ тодорхойлж болно. Бурханы талаарх эдгээр үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Иосеф Смит манай ангид ирвэл бид түүнд тохиолдсон үйл явдлын талаар юу гэж асуух байсан бэ? “Ask of God: Joseph Smith’s First Vision” видео бичлэг (ChurchofJesusChrist.org) нь Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаар ангийн гишүүдэд нэмэлт ойлголт өгч болох юм (мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Тэд “Анхны үзэгдэл болсны ачаар би … гэдгийг мэднэ” гэсэн өгүүлбэрийг хэрхэн гүйцээж хэлэхээ тунгаан бодож болно. Анхны үзэгдлийн ачаар бидний амьдралд ямар ямар адислал ирсэн бэ?

  • Ярилцлагадаа Сүнсийг урин авчрахын тулд ангийнхан “Иосеф Смитийн анхны залбирал” дууллыг дуулж болно (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 14). Энэ дуулал Анхны үзэгдлийн талаар юуг ойлгож, мэдрэхэд бидэнд тусалж байна вэ? Иосеф үнэхээр Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг Ариун ойн цоорхойд харсан гэдгийг хэрхэн мэдэж авснаа ангийн хэдэн гишүүн хуваалцаж болох юм. Эсвэл та бүрэн цагийн номлогчдыг (эсвэл саяхан буцаж ирсэн номлогчийг) ангид ирж, Анхны үзэгдэл тэдний зааж байсан хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад урьж болно.

Иосеф Смит—Түүх 1:21–26

Биднийг бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй ч байсан бид өөрсдийн мэддэг зүйлд үнэнч үлдэж чадна.

  • Иосеф Смитийг өөрийн үзэгдлийн талаар хүмүүст ярьж эхлэхэд тулгарсан зарим зүйлийг ангийн гишүүд таньж мэдэж болох юм (Иосеф Смит—Түүх 1:21–26-г үзнэ үү). Хүмүүсийг шүтлэг бишрэлийг нь үгүйсгэхэд сүнсээр өдөөдөг судрын хэсгүүдээсээ тэд хуваалцаж болно.

  • Хэрэв та Сүмийн гишүүн гэдгийнхээ улмаас эсэргүүцэлтэй тулгарч байсан тойргийн гишүүдийг таньдаг бол тэднээс ангид ирж, итгэлээ хэрхэн хүчирхэг байлгадаг талаар хуваалцахад бэлдэж ирэхийг хүсэж болох юм. Бид Иосеф Смит—Түүх 1:21–26 дээрх Иосеф Смитийн жишээнээс юу ойлгож мэдэж болох вэ?

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Иосефын жишээг дага.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.

“Иосеф Смит бидэнд асуултууддаа шийд олохын тулд дагах загварыг бий болгосон. Хэрэв мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг [Иаков 1:5-ыг үзнэ үү] гэсэн Иаковын амлалтаас Иосеф хүү урам авч, асуултаа Тэнгэрлэг Эцэгт хандан тавьсан. Тэр хувийн илчлэлт эрэлхийлсэн бөгөөд түүний эрэл энэхүү сүүлчийн эрин үеийг нээсэн билээ.

Үүний нэгэн адил, таны эрэл танд юуг нээж өгөх вэ? Танд ямар мэргэн ухаан дутагдаж байна вэ? Та мэдэх эсвэл ойлгох шаардлагатай ямар зайлшгүй хэрэгцээг мэдэрч байна вэ? Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага. Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118).

Иосеф Смитийн Анхны үзэгдэл

Иосеф Смитийн хэд хэдэн өгүүллээс үндэслэсэн Анхны үзэгдлийн талаарх дүрслэлийг уншихын тулд Гэгээнтнүүд, 1:14–16-г үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Хувийн илэрхийлэлт эрэлхийл. Эдгээр тоймыг заах үедээ тэдгээрийг зайлшгүй дагах удирдамж гэж битгий бод. Харин тэдгээрийг судар дахь сургаалын талаар мөн зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээний тухай бодож байхдаа санаа өгөх, сүнсний өдөөлт төрүүлэх зорилгоор ашигла.

Хэвлэх