Сургаал ба Гэрээ 2021
4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40: “Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”


“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40: ‘Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Гэгээнтнүүд нүүхээр бэлтгэж байгаа нь

Гэгээнтнүүд Көртланд руу нүүв, Сэм Ловлор

4-р сарын 12–18

Сургаал ба Гэрээ 37–40

“Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”

Ангид юу хийхээ төлөвлөхийнхөө өмнө Сургаал ба Гэрээ 37–40-ийг залбирч судал. Та эхлээд эдгээр судартай холбоотой утга учир бүхий хувийн туршлагатай байвал заахад бэлтгэх үедээ сүнслэг удирдамж хүлээн авах магадлал өндөр байх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Самбарт Би Сургаал ба Гэрээ 37–40-ийг уншиж байхдаа Их Эзэн надад хандан хэмээн хэлж байгааг мэдэрсэн гэж бичиж болно. Ангийн гишүүд уг өгүүлбэрийг хэрхэн бөглөхөө хуваалцаж болно. Хариултынхаа нэг хэсэг болгон уншсан шүлгүүдээсээ хуваалцахад тэднийг урамшуул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 37–38

Бурхан биднийг адислахаар цуглуулдаг.

  • Заримдаа Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүд анх өгөгдсөн хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж үзэх нь илчлэлтүүдээс суралцах явцыг амар хялбар болгодог. 37–38-р хэсэг дээр ийнхүү өөрсдийгөө тавьж уншихад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг 1831 онд Нью-Йоркийн Фейеттэд байна гэж төсөөлөн бодоход урьж болно. Ангийн нэг гишүүн Иосеф Смитийн дүрд орж, 37-р хэсгийг тэдэнд уншиж өгч болно. Бид энэ зарлигт хэрхэн хандах байсан бэ? Ангийн гишүүд Огайод цугларах хүсэлгүй найзтай байгаагаар төсөөлөн бодож болно. Тэд цугларах зарлигийг дуулгавартай дагахад найзыгаа урамшуулан дэмжих зарчмыг 38-р хэсгээс олж болох юм. (Шаардлагатай бол та тэдэнд 1–4, 11–12, 17–22 болон 27–33-р шүлгийг уншихыг зөвлөж болно.) Мөн ангийн гишүүд шаардлагатай үед үүнтэй адил зарчмууд хүнд хэцүү гэсэн зарлигийг дуулгавартай дагахад нь хэрхэн тусалсан талаар хуваалцахыг хүсэж болно.

  • Нэг газар нүүж цуглар хэмээн хожмын үеийн гэгээнтнүүдэд зарлиглахаа больсон ч бид одоо ч гэсэн гэр бүл, тойрог, гадсаараа цуглардаг. Ийн цугларах нь өнөө үед биднийг хэрхэн адисалдаг талаар ярилцахын тулд та ангийнхныг хоёр бүлэгт хуваарилж болно. Нэг бүлгээс Сургаал ба Гэрээ 38:31–33-ыг уншаад, гэр бүлээрээ цугларахын адислалыг, харин нөгөө бүлгээс судрын хэсгээс тойрог, гадсаараа цугларахын адислалыг олж мэдэхийг хүс. Дараа нь тэд санал бодлоо ангийнхантайгаа хуваалцаж болно. Бид Ням гаргийн ангид хамт цугларснаар хэрхэн адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 38:24–27

Бурханы хүмүүс нэг байх ёстой.

  • Огайод цугларсан гэгээнтнүүд янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүс байсан ч Их Эзэн тэднийг өөр хоорондын ялгаагаа даван гарч, “нэг бай” (27-р шүлэг) хэмээн зарлигласан. Бид яагаад заримдаа бусдыг өөртэйгөө адил харж чаддаггүй вэ? Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 38:24–27-г уншиж байхдаа бусдад хэрхэн ханддагаа тунгаан бодоход урамшуул. Ах, эгч нараа өөр шигээ хүндэтгэн хайрлах гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид нэг биш бол яагаад жинхэнэ Их Эзэний хүмүүс байж чадахгүй вэ?

  • Сургаал ба Гэрээ 38:24–27-г унших нь тойрог, гэр бүлийн гишүүний хувьд харилцаандаа нэгдмэл байх тухай ярилцахад хүргэж болох юм. ChurchofJesusChrist.org дээрх “A Friend to All” эсвэл “Love in Our Hearts” видео бичлэгүүд тусалж болно. Жишээлбэл, ангийн гишүүд 24–27-р шүлэг дэх зарчмуудыг илүү сайн ойлгоход тусалсан видео бичлэг дээрх мэдэгдэл эсвэл ойлголтоо хуваалцаж болно. Тэд мөн “Би тойргоо илүү нэгдмэл болгоход туслахын тулд юу хийж болох вэ?” гэх мэт асуултын талаар тунгаан бодож, бодлоо хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 38:39; 39–40.

Тэнгэрлэг Эцэг үүрд мөнхийн баялгуудыг бидэнд өгөхийг хүсдэг.

  • Хүснэгт хийх нь Сургаал ба Гэрээ 38:39-ийн талаар ярилцахад нь ангийн гишүүдэд тусалж болох юм. Ангийн гишүүд нэг баганад “дэлхийн баялгийг” буюу энд байх хугацаанд үнэ цэнтэй ч дараагийн амьдралд хэрэггүй зүйлсийг жагсаан бичиж болно. Харин нөгөө баганад “үүрд мөнхийн баялгуудыг” буюу Бурханы хувьд үнэтэй, мөнхөд байх зүйлсийг жагсаан бич. Үүрд мөнхийн баялгууд дэлхийн баялгаас илүү үнэтэй гэдгийг ямар үйл явдлууд бидэнд заасан бэ?

  • Жеймс Ковиллын хүсэл яг бидний адил зөв шударга байсан. Гэвч тэрээр Бурханы удирдамж зааврыг дуулгавартай дагаагүй нь бидний хувьд чухал сэрэмжлүүлэг юм. Та ангийн гишүүдэд Ковиллын туршлагаас суралцахад нь туслахын тулд тэдний заримыг 39-р хэсгээс Их Эзэний түүгээр хийлгэхийг хүссэн зүйлсийг олж мэдэхэд урь. Дуулгавартай байсан тохиолдолд түүнд өгнө хэмээн амласан адислалуудыг бусад нь олж мэдэж болно. Түүнчлэн тэд 40-р хэсгийг судалж, Жеймс Ковилл тэдгээр адислалыг яагаад хүлээн аваагүйг олж мэдэж болно. Түүний туршлага бидэнд хэрхэн хамаатай вэ? “Дэлхийд санаа тавь[даг]” ямар зүйлүүд Бурханы үгийг “баяртайгаар хүлээн ава[хад]” бидэнд саад болдог вэ? (Сургаал ба Гэрээ 40:2).

Заах чадвараа сайжруулах

Бүх зүйлийг амжиж заах гэж бүү хичээ. “Хичээл бүрд авч үзэх хэрэгтэй олон зүйл байдаг ч хэн нэгний зүрх сэтгэлд хүрэхийн тулд хичээлийн нэг цагт бүх зүйлийг амжиж заах шаардлагагүй бөгөөд ихэвчлэн нэг юм уу хоёр гол санааг заах нь хангалттай байдаг (Аврагчийн арга барилаар заах нь, 7). Ариун Сүнс, ангийн гишүүдийн хэлсэн зүйлс, энэ тойм дахь санаанууд зэрэг нь хаана илүү их анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ гэдгээ олж мэдэхэд тань туслах болно.

Хэвлэх