“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44: ‘Миний сүмийг эрхлэх хууль,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав
4-р сарын 19–25
Сургаал ба Гэрээ 41–44
“Миний сүмийг эрхлэх хууль”
Та Сургаал ба Гэрээ 41–44-д заасан бүх зарчмыг ангийнхантай ярилцах боломжгүй. Танай ангид хамгийн их хамаатай зарчмуудыг сонгохын тулд сүнсний удирдамжийг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
42-р хэсэг дээрх илчлэлтүүдийг хэвлэн гаргахад гэгээнтнүүд “тэдгээрийг баяртай хүлээн авсан” хэмээн Иосеф Смит бичсэн (“Letter to Martin Harris,” Feb. 22, 1831, josephsmithpapers.org). Энэ долоо хоногт хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахдаа баярлан хүлээн авсан зүйлүүдээсээ хуваалцахад ангийн гишүүдийг урамшуул.
Сургаалыг заа
Бурханы хууль Түүний Сүмийг зохицуулдаг бөгөөд бидний амьдралыг эохицуулж чадна.
-
Сургаал ба Гэрээ 41-д Их Эзэн хэдэн хоногийн дараа өгөх хуулийг (42-р хэсгийг үзнэ үү) нь хүлээн авахад гэгээнтнүүдийг бэлдсэн. 41-р хэсэг дэх илчлэлт гэгээнтнүүдийг Бурханы хуулийг хүлээн авахад хэрхэн бэлтгэсэн байж болох вэ? Энэ асуултад хариулахад ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 41:1–6-г уншаад, Бурханы хуулийг хүлээн авахад бидэнд туслах зарчмуудыг олоход урьж болно. Их Эзэнээс удирдамж заавар хүлээн авах боломжтой үед бид эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь 42-р хэсгийг хэсэг бүр нь сайн мэдээний чухал зарчмыг төлөөлөхөөр таван хэсэгт хуваахыг зөвлө. Ингэж бүлэглэн хуваах нь энэхүү хэсгийг ангиараа авч ярилцах явцыг хялбарчилж өгнө. Жишээлбэл, та судрын эшлэлүүдийг самбарт бичээд, ангийн гишүүн бүрийг аль нэг бүлгийг сонгоход урь. Ангийн гишүүдээс өөр өөрсдийн шүлгүүдийг уншаад, өнөө үед чухал гэж бодож байгаа ямар нэгэн зүйл олохыг хүс. Дараа нь энэ хуулинд захирагдаж амьдрах нь биднийг хэрхэн адисалсныг харуулсан өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцаж болно.
Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээс золиос гаргахыг хүссэн.
-
Сэргээгдсэн Сүмийн хамгийн анхны бишоп болох Эдвард Партрижид ажил мэргэжлээ орхин, “бүх цагаа” дуудлагадаа үйлчлэхэд зарцуул хэмээн зарлигласан байдаг. Хэдийгээр биднээс ийн хийхийг шаарддаггүй ч Бурханд үйлчлэхдээ хэрэгжүүлж болох ямар зүйлийг бид эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? (Эдвард Партрижийн тухай нэмэлт мэдээллийг “A Bishop unto the Church,” Revelations in Context, 77–83-аас үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 42:61, 65–68; 43:1–7
Илчлэлт нь амар амгалан, баяр баясгаланг мөн мөнх амьдралыг авчирдаг.
-
Сүмийн эхэн үеийн удирдагчдын адил ангийн тань гишүүдэд Их Эзэнээс удирдамж заавар авах хэрэгтэй “далд нууцлаг” мэт санагддаг асуултууд байж болох юм. Та тэднийг байгаа асуултуудаа эсвэл хувийн илчлэлт авах хэрэгтэй асуудлаа бичиж тэмдэглэхэд урамшуулж болно. Илчлэлт эрэлхийлэх үед тус болох ямар зүйлийг бид Сургаал ба Гэрээ 42:61, 65–68-аас олж болох вэ?
-
Бурхан Өөрийн Сүмийг удирдахын тулд хэрхэн илчлэлт өгдгийг ангийн гишүүдэд ойлгуулахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 43:1–7-г уншихад урь. Тэд мөн “Prophets and Revelation—Hearing His Voice” видео бичлэгийг үзэж болно (ChurchofJesusChrist.org).
Бид “бие биедээ зааварлаж мөн сэнхрүүлэх[ээр]” хамтдаа цуглардаг.
-
Сүмийн цуглаануудад ирэх шаардлагагүй гэж боддог хүнд заахын тулд бид Сургаал ба Гэрээ 43:8–10-ыг хэрхэн ашиглаж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дээрх жагсаалт нь санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн бурханлаг зорилгын талаар энэ ярилцлагыг төвлөрүүлэхэд тусална (уг жагсаалт нь мөн Залуу эмэгтэйчүүдийн ангид хамаатай). Чуулга, Халамжийн нийгэмлэг, Сүмийн ангиудад оролцох нь тэднийг хэрхэн адисалсан талаар ангийн гишүүд хуваалцаж болно. Цуглаанууддаа бэлдэж, оролцохдоо юу хийх ёстой талаар 8–10-р шүлэгт юу гэж хэлсэн байна вэ?
Нэмэлт эх сурвалж
Яагаад биднийг чуулга, Халамжийн нийгэмлэг гэж зохион байгуулдаг вэ?
Яагаад Бурхан санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан талаар Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч байсан Жюли Б.Бэк эгч:
-
“Биднийг санваарын удирдлаган доор санваартнуудын жаягаар зохион байгуулах.”
-
“Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд, охидын анхаарлыг авралын ажилд төвлөрүүлж, тэднийг үүнд татан оролцуулах. Чуулга болон Халамжийн нийгэмлэг нь зохион байгуулагдсан шавь нарын байгууллага ба энэ нь Өөрийн хүүхдүүдэд мөнх амьдралыг авчрах гэсэн Эцэгийн ажилд туслах үүрэгтэй.”
-
“Бишопуудад Их Эзэний агуулахыг ухаалгаар зохицуулахад нь туслах. Их Эзэний агуулахад Сүмийн гишүүдийн ‘цаг зав, авьяас чадвар, энэрэл хайр, эд материалын болон санхүүгийн туслалцаа’ ордог [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 6.1.3, ChurchofJesusChrist.org]. Гэгээнтнүүдийн авьяасыг ядуус хийгээд гачигдагсдын төлөө мөн Их Эзэний хаант улсыг барьж байгуулахад ашиглах ёстой.”
-
“Хожмын өдрүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдэд хамгаалж, хоргодох орон байр өгөхийн тулд.”
-
“Гэр бүлийнхээ болон Бурханы охид, хөвгүүдийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхэд биднийг хүчирхэгжүүлж, дэмжиж туслах” хэмээн тайлбарласан. (“Why We Are Organized into Quorums and Relief Societies” [Brigham Young University devotional, Jan. 17, 2012], speeches.byu.edu.)