Сургаал ба Гэрээнүүд 2021
4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45: “Тэрхүү амлалтууд биелэгдэх болно”


“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45: ‘Тэрхүү амлалтууд биелэгдэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн

4-р сарын 26-аас 5-р сарын 2

Сургаал ба Гэрээ 45

“Тэрхүү амлалтууд биелэгдэх болно”

Та Сургаал ба Гэрээ 45-аас суралцахдаа, уг сургаалыг заахын тулд аль шүлгүүд мөн Сүмийн удирдагчдын ямар ямар эшлэл, туршлага, асуулт болон эх сурвалжийг ашиглаж болох талаар бодоорой. Та заах үедээ ангийн гишүүдийг хүлээж авсан сүнслэг өдөөлтүүдээ бичиж, тэдгээрийн дагуу үйлдэх төлөвлөгөө гаргахад урь.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 45 дээрээс өөрсдийг нь өдөөсөн шүлгийн дугаарыг жижиг цаасан дээр бичиж болно. Тэгээд та уг цааснуудыг цуглуулж, цөөн хэдийг сугалан, тэдгээрийг бичсэн ангийн гишүүдийг сонгосон шүлгээ уншиж, яагаад сонгосон талаараа хуваалцахад урь. Түүнчлэн бусдыг ойлгосон зүйлээсээ хуваалцахад урамшуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 45:1–5

Есүс Христ Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч юм.

  • Ангийн тань хэн нэгэн нь өмгөөлөгч хүн юу хийдгийг тайлбарлаж чадах уу? Толь бичгээс өмгөөлөгч гэдэг үгийн тодорхойлолтыг унших нь тустай байж магад. Ийм ойлголттойгоор ангийн гишүүд хоёр хоёроороо Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг уншиж болно. Тэд эдгээр шүлгээс Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болох Есүс Христийн үүргийн талаар ойлгоход нь тэдэнд туслах үгсийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. (Түүнчлэн 2 Нифай 2:8–9; Мозая 15:7–9; Моронай 7:27–28; Сургаал ба Гэрээ 29:5; 62:1-ийг үзнэ үү.) Аврагч бидний Өмгөөлөгч мөн тухай сэтгэгдлээсээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэх талаар бодоорой.

Сургаал ба Гэрээ 45:11–75

Бид Хоёр дахь ирэлтээс айх шаардлагагүй.

  • Та 45-р хэсэг дээрх ноцтой сэрэмжлүүлэг болон найдвар төрүүлэм амлалтуудын аль алиныг нь харахад ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Жишээ нь, та самбарт Бошиглолууд болон Амлагдсан адислалууд гэсэн гарчгуудыг бичиж, ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 45:11–75 дээрээс олсон сургамжуудыг эдгээр гарчгийн доор бичиж болно. Их Эзэн яагаад биднийг эдгээр зүйлийн талаар урьдаас мэдээсэй хэмээн хүсдэг вэ? Бид амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд юу хийж чадах вэ?

  • Ангийн гишүүд энэ өдрүүдийн урьдчилан хэлэгдсэн бэрхшээлүүдтэй тулгарах үедээ хэрхэн өөдрөг, эерэг байх талаар нэг нэгэндээ өгөх зөвлөгөөг хуваалцаж болох юм (Сургаал ба Гэрээ 45:11–75 дээр дүрслэгдсэн).     Айдаст нөхцөл байдлыг амар тайван туулахад туслах ямар зөвлөгөөг та Сүмийн удирдагчдаас саяхан сонссон эсвэл уншсан бэ?

Сургаал ба Гэрээ 45:31–32

“Ариун газруудад зогсогтун” мөн бүү шилжин нүүлгэгд.

  • Ангийн гишүүд Их Эзэний Сургаал ба Гэрээ 45:31–32-т зөвлөснөөр хэрхэн “ариун газруудад зогсохыг” хичээж байгаа талаар бодлоо хуваалцахыг хүсэж байж болох юм. Бид өөрсдийн амьдралд ариун газруудыг хэрхэн бий болгох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдээлэл энэ ярилцлагад илүү нэмэлт ойлголтыг өгөх болно.

    Арван онгон охин

    Арван онгон охины сургаалт зүйрлэл, Дан Бөрр

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Ариун газруудад зогсогтун.”

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Анн М.Дибб эгч ариун газруудад зогсож, мөн үл хөдлөх заавар нь “бидэнд зовлон бэрхшээлтэй үедээ ч хамгаалалт, хүч чадал болон амар амгаланг хүлээн авч чадна гэдгийг тайлбарладаг” хэмээн заасан. Тэрээр эдгээр ариун газарт ариун сүм, сүмийн байр, гэр орон багтаж болохыг дурдаад, “бид хүн нэг бүр илүү олон ариун газрыг олж чадна” хэмээн хэлжээ. Цааш нь үргэлжлүүлээд:

Газар гэдэг үгийг тунгаан бодоход хамгийн эхлээд бодит газар юм уу газарзүйн байрлал бидний санаанд орж болох юм. Гэвч, толь бичигт газар гэдэг үгийг ‘ялгаатай нөхцөл байдал, байршил эсвэл оюун санааны төлөв байдал’ хэмээн тодорхойлсон байна [Merriam-Webster.com Dictionary, “place,” merriam-webster.com]. Үүнээс харахад, ариун газрууд нь Ариун Сүнсний бидэнд гэрчилсэн мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрсэн болон бидний залбирлуудад хариулсан мөчүүд байж болно. Үүнээс илүүгээр, таны зөв зүйлийн төлөө зоригтойгоор зогсож чадах тэр мөч, ялангуяа танаас өөр хэн ч үүнийг хийхийг хүсэхгүй тийм нөхцөлд та нар ариун газруудыг бий болгож байдаг гэдэгт би итгэдэг” (“Таны ариун газрууд,” Ensign, May 2013, 115 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135).

Заах чадвараа сайжруулах

Амьд гэрч бай. Та өөрийн зааж байгаа сургаалуудын дагуу амьдарснаар үүнийг үнэн гэдэг хүчтэй, хувийн гэрчлэлээ хуваалцах болно. Ариун Сүнс таны гэрчлэлийг ангийн гишүүдийн зүрх сэтгэлд бататгаж өгнө. Та энэ долоо хоногт болон ирэх долоо хоногуудад заах зарчмуудын талаар бод. Та тэдгээрийг хэрхэн илүү бүрэн дүүрэн дагаж чадах вэ? (Аврагчийн арга барилаар заах нь, 13–14-ийг үзнэ үү.)