“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав
5-р сарын 24–30
Сургаал ба Гэрээ 58–59
“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”
Сургаал ба Гэрээ 58–59-ийг уншаад, дараах асуултуудын талаар бод. Та ангидаа юуг хуваалцахаар өдөөгдсөн бэ? Тэднийг юуг олж мэдээсэй гэж та найдаж байна вэ? Та тэдэнд эдгээрийг олж мэдэхэд нь хэрхэн туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг судар судлах үедээ сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд та дараах асуултуудыг самбар дээр бичиж болно. Бид юу сурсан бэ? Бид сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 58–59 дээрээс олж мэдсэн үнэнүүдээ эхний асуултын доор жагсаан бичиж болно. Тэгээд тэд эдгээр үнэний дагуу амьдрах санаануудаа ярилцаж, хоёр дахь асуултын доор санаануудаа бичихэд цөөн минутыг зарцуулж болно.
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 58:1–5, 26–33
Адислалууд нь Бурханы цагт, бидний хичээнгүй байдлын дагуу ирдэг.
-
Сургаал ба Гэрээ 58 нь бэрхшээл зовлон тохиолдсон үед амар амгаланг авчрах үнэнүүдийг заадаг. Ангийн гишүүд энэ хэсгээс суралцах явцдаа эдгээр үнэний заримыг нь олж мэдсэн байж магад. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эсвэл тэд ангидаа хувиараа болон бүлгээрээ 1–5, 26–33-р шүлгийг судалж, зовлон туулж буй эсвэл амлагдсан адислалаа авахаар хүлээж байгаа хэн нэгэнд тустай байж болох зүйлийг олж мэдэж болно. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа ангийн зарим гишүүн өөрсдийн туршлагаас эсвэл эдгээр шүлэг дэх үнэнүүдийг баталдаг өөр судруудыг хуваалцаж болох юм.
-
“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа Линда С.Рийвс эгчийн хэлсэн үг та бүхний ярилцлагад туслах болно. Бидний зовлон бэрхшээлд хандах хандлагад Рийвс эгчийн үг хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид “чөлөөт хүсэл зоригоороо” “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авч[ирч]” чадна.
-
Ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 58:26–29-өөс суралцахдаа юу сурч мэдсэн бэ? Та ангийг бүлгүүдэд хуваагаад, ангийн гишүүдийг эдгээр шүлгээс утга учиртай гэж бодсон үг хэллэгээ бүлэг дотроо ярилцахад урьж болох юм. Эдгээр шүлэг биднийг “зөв шударга байдлыг тохиолгохоор авч[рахад]” хэрхэн нөлөөлж байна вэ? (27-р шүлэг). Их Эзэн яагаад биднийг “бүх зүйлд албадуулдаг” (26-р шүлэг) байхыг хүсдэггүй вэ? Эдгээр шүлэгт Их Эзэний биднийг хэн болоосой хэмээн хүсдэг талаар юу хэлж байна вэ?
Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний өдөр юм.
-
Их Эзэн Миссури дэх эхэн үеийн гэгээнтнүүдэд Хүндэтгэлийн өдрийн талаар юу гэж заасныг олж мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд, та тэднийг Сургаал ба Гэрээ 59:9–19-ийг судалж, шүлэг бүр Хүндэтгэлийн өдрийн талаар юу гэж зааж байгааг самбарт жагсаан бичихэд урьж болно. Ангийн гишүүд түүнчлэн өөрсдөө Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар Хүндэтгэлийн өдрийн талаарх гэрчлэл нь хэрхэн өсөн нэмэгдсэн талаар хуваалцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 59 дээр Их Эзэн “баяр баясгалан,” “баяр хөөртэй,” “хөгжил хөөртэй” (14–15-р шүлэг) гэх мэт үгсийг ашиглан Хүндэтгэлийн өдрийн талаар заасан. Ангийн гишүүд 9–19-р шүлэг дээрээс эдгээрийн адил үгсийг хайж болно. Дараа нь тэд Хүндэтгэлийн өдрийг илүү баяр хөөртэй болгохын тулд юу хийдэг талаараа хуваалцаж болно. Яагаад бид Хүндэтгэлийн өдрийг сахидаг талаар бусдад заахдаа эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Энэ ярилцлага нь гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгохын тулд хувиараа болон гэр бүлээрээ Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ашигладаг талаар саналаа хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олгож болно. Тэднийг “дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй” үлдэхэд хичээл зүтгэл нь хэрхэн тусалдаг талаар хуваалцахад урь (9-р шүлэг).
Нэмэлт эх сурвалж
Зовлон бэрхшээл маань биднийг Аврагч руу хөтөлж чадна.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Линда С.Рийвс эгч ийн заасан.
“Их Эзэн биднийг заримдаа бидний хамгийн дээд чадвар хүртэл шалгагдан, соригдохыг зөвшөөрдөг. Бид хайртай хүмүүсийнхээ амьдралыг эсвэл бүр өөрсдийнхөө амьдралыг шатах мэт болохыг хараад, биднийг хайрладаг мөн сайхан сэтгэлт Тэнгэрлэг Эцэг яагаад ийм зүйлүүд тохиохыг зөвшөөрдөгт гайхдаг. Гэвч Тэрээр биднийг үнсэн нурманд хэзээ ч хаяж орхидоггүй. Тэр бидэнд мутраа сунган, Түүнд ирэхийг чин сэтгэлээсээ урин зогсдог юм. …
… Биднийг Цагаатгалын хүчинд найдан, гэрээнүүдээ эрхэмлэх үед Тэрээр бидэнд тусалж, биднийг тайтгаруулж мөн бидний өвчин шаналлыг нимгэлэхэд бэлэн байдаг. Бидэнд тохиолддог сорилт болон зовлон бэрхшээлүүд нь Түүний оршихуйд эргэн ирж мөн Эцэгт буй бүхнийг хүлээн авч болохын тул Түүнд ирж, гэрээнүүдээс зууран барихад биднийг удирдах чухал чиглүүлэг байж болох юм” (“Гэрээний адислалуудаа өөрийн болго,” Ensign, Nov. 2013, 119–120 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139–140).