Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50: “Бурханаас буй тэр нь гэрэл болой”


“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50: ‘Бурханаас буй тэр нь гэрэл болой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Нар мандах үеийн цөөрөм

5-р сарын 10–16

Сургаал ба Гэрээ 49–50

“Бурханаас буй тэр нь гэрэл болой.”

“Тайтгаруулагчаар үнэний үгийг номлохын” (Сургаал ба Гэрээ 50:17) тулд тунгаан бодож байхдаа Сургаал ба Гэрээ 49–50-аас тэнгэрлэг өдөөлт эрэлхийл. Тэгээд та зааж байхдаа Бурханы удирдамжид нээлттэй ханд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд судраас суралцаж байхдаа олж авсан ойлголтоо хуваалцахаас гадна тэрхүү ойлголтууд нь хэрхэн ирсэн тухай ярилцвал тэдэнд тустай байх болно. Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 49–50 дээрх шүлгийн талаарх ойлголтоо нэг нэгэнтэйгээ хуваалцаж, яаж тэрхүү ойлголтыг олж авснаа ярилцахад урьж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 49; 50:1–36

Сайн мэдээний үнэн нь хуурамч сургаалыг ялгаж танихад надад тусална.

  • 49-р хэсэг нь бусдын зааж байсан зүйлсийг залруулсан үнэн сургаалыг бататгахаар өгөгдсөн (түүхэн нөхцөл байдлыг мэдэхийн тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Ангийн гишүүдэд энэ хэсгийг судлахад нь туслахын тулд та тэднийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд үүнд багтсан сургаалын сэдвүүдийн нэгийг хуваарил (49-р хэсгийн эхэнд жагсаасны дагуу). Бүлгүүд дараах асуултуудын талаар ярилцаж болно. Их Эзэн 49-р хэсэгт энэ сэдвийн талаар ямар ямар үнэнийг заасан бэ? Өнөөдөр хүмүүс энэ сэдвийн талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ? Их Эзэн хожмын үеийн бошиглогчдоор маань дамжуулан үүний талаар өөр ямар үнэнүүдийг заасан бэ? Ангийн гишүүдэд өнөө үед илчлэгдсэн үнэнүүдэд хэрхэн талархдагаа хуваалцах боломжийг олго.

  • Көртланд дахь ахлагчид “янз бүрийн сүнсний илэрхийллүүдийг ойлгохгүй” (Сургаал ба Гэрээ 50, хэсгийн гарчиг) байсан шиг, заримдаа бид мэдэрч, харж байгаа зүйл маань Сүнснээс үү эсвэл өөр нөлөөнөөс ирж байна уу гэж гайхдаг. Бид Сургаал ба Гэрээ 50:1–36-аас Сүнсний нөлөөг таньж мэдэхэд бидэнд туслах юуг ойлгож мэдэх вэ? Та ангийн гишүүн бүрийг багц шүлэг сонгон судлаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Сургаал ба Гэрээ 49:15–17

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Бурханы төлөвлөгөөний зайлшгүй хэсэг юм.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний үндэс нь гэрлэлт учраас Сатан энэ талаар эргэлзэж төөрөгдүүлэхийг оролддог. Их Эзэний гэрлэлтийн талаар илчилсэн үнэнүүдийг самбарт жагсаан бичих нь ангийнханд тустай байж болох юм. Жишээ нь, бид Сургаал ба Гэрээ 49:15–17 дээрээс гэрлэлтийн талаар ямар үнэнүүдийг ойлгож мэддэг вэ? Өөр бусад тустай сударт Эхлэл 2:20–24; 1 Коринт 11:11 багтдаг. Эсвэл Судруудын удирдамж дээрээс “Гэрлэлт, гэрлэх” гэдгийг үзэж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Ангийн гишүүд мөн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээрээс үнэнүүдийг олж чадна. Эдгээр эх сурвалжаас ойлгож мэдсэн зүйлээсээ харахад, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь яагаад Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй чухал байдаг вэ? (“Нэмэлт эх сурвалж” гэдгийг үзнэ үү).

    Зураг
    Ариун сүмийн гадна буй хос

    Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт Бурханаар томилогдсон.

Сургаал ба Гэрээ 50:13–22

Багш, суралцагчид хамтдаа Сүнсээр сэнхрүүлэгддэг.

  • Үнэнийг номлох, хүлээн авах талаарх Их Эзэний заавар нь сайн мэдээнээс суралцах багшийн болон ангийн гишүүдийн дундын үүргийн талаар ярилцах сайхан боломжийг олгож болох юм. Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 50:13–22-ыг хоёр хоёроороо давтан үзээд, Сүнсний болон багш, суралцагчдын үүргийн талаар ярилцахыг хүсэх талаар бод. Хэдэн хос ойлгож мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Бидний заримдаа сайн мэдээг заах эсвэл сурахыг хичээдэг “өөр арга зам[ууд]” (17-р шүлэг) юу вэ? Бид Сүнсээр хүлээн авахдаа хэрхэн илүү сайн болж чадах вэ? Бид сайн мэдээг зааж мөн үүнд суралцахдаа илүү сайн болохын тулд гэртээ болон сүм дээр юу хийхээр өдөөгдөж байна вэ?

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Гэрлэлт нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.

Ахлагч Дэвид А.Бэднар, гэрлэлт яагаад Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг байдаг талаар ийн тайлбарлажээ.

“Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь төгс төгөлдөр ба алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөгдсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ нэгдэлд өөр өөр байдлаар, адил тэгш эрхтэйгээр хувь нэмэр оруулдаг бөгөөд нэгдмэл байдлыг үүнээс өөр байдлаар бий болгох боломжгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцаж мөн нэг нэгнээ хүчирхэгжүүлж, адисалснаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гүйцээж, төгс болгон мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг гүйцээж, төгс болгодог. …

Хайраар дүүрэн, үнэнч шударга эцэг, эхтэй гэр бүл нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдалд өсгөж хүмүүжүүлэн, тэдний сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангаж болох хамгийн шилдэг тогтолцоо юм. Эрэгтэй, эмэгтэй хоёулангийнх нь онцлог мөн чанар гэрлэлтийн харилцааны төгс байдалд хувь нэмрээ оруулдаг шиг хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж, заахад эдгээр мөн чанар чухал байдаг” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84).

Заах чадвараа сайжруулах

Сүнсээр өдөөгдсөн ярилцлагыг хөтлөн явуул. Хүн бүр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах боломжтой ч хүн бүрд ийнхүү оролцох боломж олддоггүй. Сүнсний нөлөөг даган, бодол, сэтгэгдлээ хуваалцах ангийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх арга замыг хайж ол.

Хэвлэх