“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48: ‘Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
5-р сарын 3–9
Сургаал ба Гэрээ 46–48
“Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”
Сургаал ба Гэрээ 46–48-ыг унших үед, эдгээр хэсэг дэх үнэнүүдийн талаар Ариун Сүнс танд гэрчлэх болно. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, эргэн харах нь эдгээр үнэнийг олж мэдэхэд нь ангийн гишүүдэд туслах арга замуудыг олоход танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас хэрхэн судалж байгаа талаараа үе үе хуваалцах нь тэдэнд тустай байж болно. Жишээ нь, ангийн гишүүдийг энэ долоо хоногт өөрсдийн эсвэл гэр бүлийн гишүүнийхээ олж мэдсэн зүйлийн талаар ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах үед тэднээс судраас суралцан уг ойлголтыг авах үедээ яг юу хийж байсныг нь та асууж болно.
Сургаалыг заа
Бид бүх хүнийг Есүс Христийн Сүмд дуртайяа хүлээн авах хэрэгтэй.
-
Олон хүний хувьд Сүмийн цуглаанууд дээр ямар бодол сэтгэгдэлтэй байх нь тэдний Сүм дэх үйл ажиллагаанд том нөлөө үзүүлдэг. Сургаал ба Гэрээ 46:1–7 дээрх Их Эзэний заавар нь танай тойргийн гишүүдэд илүү тавтай, утга учиртай хүндэтгэл бишрэлийн орчныг нэг нэгэндээ болон зочдод бүрдүүлэхэд туслах болно. Ангийн гишүүд эдгээр шүлгээс Сүмийн цуглаануудтай холбоотой зарчмуудыг эрж олоод, олж мэдсэнээ самбар дээр жагсаан бичиж болно. Жагсаалтад байгаа зарчим бүр амьдрал дээр ямар байдлаар хэрэгждэг тухай ангиараа ярилц.
-
Сургаал ба Гэрээ 46 дээрх Их Эзэний заавар Сүмийн цуглаануудыг Ариун Сүнсийг мэдрэх боломж гэж харахад нь ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? Та ангийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 46:2-ыг уншиж, удирдагчид болон багш нар цуглааныг Ариун Сүнсээр хөтөлж байхыг харсан үеийнхээ талаар ярилцахад урьж болно. Цуглаанд оролцож байгаа хүмүүс ямар үүрэгтэй вэ? Цуглаан Ариун Сүнсээр удирдагдаж, хөтлөгдөж байхыг мэдэрсэн үеүдийнхээ талаар хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэх тухай бодож үз.
-
Та ангийн цөөн хэдэн гишүүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаанд анх удаа оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцахад урьж болох юм. Найрсаг байдлыг мэдрэхэд нь тэдэнд юу тусалсан бэ? Тэд Сүмийн цуглаануудыг илүү таатай санагдуулах ямар зөвлөгөөг бусад гишүүнд өгөх вэ? Бид Сургаал ба Гэрээ 46:1–7 дээрх Их Эзэний зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Хэрвээ тэд танихгүй хүн сүмийн байранд анх удаа ирэхийг харах юм бол юу гэж хэлэх дадлагыг ангийн гишүүдээр хийлгэ.
-
“’Tis Sweet to Sing the Matchless Love” (Hymns, no. 176 эсвэл 177) зэрэг дуулал нь Сүмийн цуглаанаа хэрхэн илүү найрсаг, урам өгсөн байдалтай болгох талаар хэлэлцэх, энэ тухай бодоход ангийн гишүүдэд тусална. Ангийн гишүүд энэ дууллыг хамтдаа дуулж, Бурханы хайрыг мэдрэхэд нь сүм дээр бусдад хэрхэн туслах тухай уран яруу санаануудыг хуваалцаж болох юм.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн тусын тулд сүнслэг бэлгүүдийг өгдөг.
-
Эхэн үеийн гэгээнтнүүд Ариун Сүнсний илэрхийлэлтэд баттай итгэдэг байсан. Та ангийн гишүүддээ эдгээр бэлэг өнөөдөр бидний амьдралд ил харагдаж болно гэдэг итгэлээ хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Та ангийн гишүүдийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүд болон хуваагдаад, Сургаал ба Гэрээ 46:7–33-ыг уншихад урьснаар эхэлж болно. Тэднийг ядаж таван сүнслэг бэлгийг олж, эдгээр бэлэг тэдний өөрсдийнх нь юм уу тэдний мэддэг хэн нэгний эсвэл ангийн гишүүдийн нэгний амьдралд хэрхэн илэрхийлэгдэхийг харсан талаараа ярилцахыг хүс. Тэд эдгээр бэлгийн тухайд итгэлээ хөгжүүлэх талаар ангийнхантайгаа хуваалцаж болох юуг олж мэдсэн бэ?
-
Сүнсний бэлгүүд итгэлтэй, “тэмдгийн төлөө бус” (9-р шүлэг) хүмүүст тустай хэмээн Их Эзэн тунхагласан. Сүнслэг бэлгүүд итгэлтэй хүмүүст ямар ашиг тустай байдаг талаар ангийн гишүүд ярилцаж болох юм. Сайн мэдээний талаар гэрчлэлтэй болж, гэрчлэлээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүст эдгээр бэлэг хэрхэн тусалж чадах вэ?
-
Зарим хүн Бурханд хайртай, Түүний зарлигуудыг сахихыг хичээдэг боловч өөрсдийгөө Сүнсний ямар ч бэлгийг мэдэрч байгаагүй гэж боддог. Сургаал ба Гэрээ 46:7–33 дээрх зөвлөгөө хэрхэн тусалж болох вэ?
Ариун Сүнс дуудлагуудаа биелүүлэхэд маань биднийг удирдаж чадна.
-
Жон Витмерийн өөрийнх нь дуудлага Бурханаас ирсэн гэсэн баталгааг хүсэх үед мэдэрсэн тэр мэдрэмжийг олон хүн мэдэрч байсан байх. Ангийн гишүүд өөрсдөд нь тохиолдсон ижил төстэй туршлагаасаа хуваалцаж болох юм. Бид Сургаал ба Гэрээ 47 дээрээс Жон Витмерт үүрэг даалгаварынх нь талаар баталгаа өгч болох юуг олж болох вэ?