Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр: “Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө”


“3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр: ‘Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Христийн хөшөө

3-р сарын 29-өөс 4-р сарын 4

Христийн амилсны баяр

“Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө”

Бидэнд Есүс Христийн Цагаатгалыг ойлгохоос илүү чухал зүйл үгүй. Ангид тань суух хүмүүсийнхээ талаар бод. Есүс Христэд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхэд тэдэнд юу туслах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань гишүүд энэ жил Сургаал ба Гэрээг судалж байхдаа, өөрсдөдөө ач холбогдолтой Аврагчийн талаарх судрын хэсгүүдийг олсон байж болно. Тэдэнд тэдгээр судрын хэсгээ хуваалцах боломжийг олгосноор хичээлээ эхэл. Сургаал ба Гэрээг судлах нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг хэрхэн гүнзгийрүүлсэн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Есүс Христ “төгс цагаатгал” хийсэн.

  • Есүс Христийн Цагаатгал нэн чухал сургаал тул үүнийг ангийн гишүүдэд ойлгуулахад хангалттай хугацаа зарцуулахад анхаар. Үүний тулд: Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ? Энэ нь миний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ нь миний мөнх амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Би Аврагчийн гэтэлгэлийн хүчийг амьдралдаа хэрхэн хүлээн авах вэ? зэрэгтэй адил асуултуудыг самбарт бич. Ангийн гишүүдэд эдгээр асуултыг тунгаан бодож, тэдгээрт хариулахад туслах судруудыг харахад зориулан хэдэн минут өг. Ангийн гишүүд судрын эшлэлүүдээ самбарт бичиж мөн та тэдгээрээс хэдийг нь ангидаа ярилцаж болно. Зарим жишээг өгөв. Үүнд: Лук 22:39–44; 1 Иохан 1:7; 2 Нифай 2:6–9; Мозая 3:5–13, 17–18; Алма 7:11–14; Моронай 10:32–33; Сургаал ба Гэрээ 19:16–19; 45:3–5.

  • Сургаал ба Гэрээ 19:16–19 дээрх Аврагчийн Өөрийн зовлон шаналлын тухай хэлсэн үгийг уншихаас өмнө ангийн гишүүдэд “The Savior Suffers in Gethsemane” (ChurchofJesusChrist.org) гэдэг видео бичлэгийг үзүүлэх нь ач холбогдолтой байж болох юм. Эдгээр шүлэг Есүс Христийн золиост талархах бидний талархлыг хэрхэн гүнзгийрүүлдэг вэ? Христийн амилсны баярын тухай хуваалцаж болох өөр видео бичлэгүүд “Нэмэлт эх сурвалж” дээр байгаа.

    Есүс Христ залбирч байгаа нь

    Залбирлын Эзэн, Ёнг Сунг Ким

Сургаал ба Гэрээ 76:11–14, 20–24; 110:1–10

Бошиглогч Иосеф Смит Есүс Христ амьд гэдгийг гэрчилсэн.

  • Иосеф Смит амилсан Аврагчийг харсан ба Есүс Христ амьд хэмээх хүчтэй гэрчлэлийг хуваалцсан. Та Иосеф Смитийн гэрчлэлийг судлахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг хоёр бүлэгт хуваарилж, бүлэг бүрд Сургаал ба Гэрээ 76:11–14, 20–24 эсвэл 110:1–10-ын аль нэг хэсгийг оноож өг. Ангийн гишүүн бүрийг эдгээр шүлгээс доод тал нь Аврагчийг дүрсэлсэн нэг үг олоход урь. Ангийн гишүүд олсон үгээ нэг нэгээрээ самбарт бичиж болох бөгөөд та тэдгээр үгийг Аврагчийн мөн чанар, хүчийн тухай ярилцлагыг удирдан явуулахдаа ашиглаж болно. Иосеф Смитийн гэрчлэл хэрхэн Есүс Христийн бурханлаг байдал, үйл хэрэгт итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг вэ?

  • Ангийн зарим гишүүн Сургаал ба Гэрээн дэх сургаалуудыг “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” дууллын үг, зарчмуудтай холбосон байж болно (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ху. 38; Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Тэд олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж байж болно. Та нар мөн дээрх дууллыг ангиараа уншиж эсвэл дуулж, Сургаал ба Гэрээ 6:34; 45:3–5; 84:77; 98:18; 138:23 гэсэн судруудтай хэрхэн холбогдож байгааг ол. Бидний Гэтэлгэгч амьд гэдгийг бид хэрхэн олж мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 29:26–27; 42:45–46; 63:49; 88:14–17, 27–31; 93:33–34

Есүс Христийн ачаар бид амилна.

  • Сургаал ба Гэрээ амилалтын тухай юу заадаг талаар ярилцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та нэг найз эсвэл гэр бүлийн гишүүн нь амилалт гэж юу болох талаар асууж байгаагаар төсөөлөн бодоход тэднийг урьж болно. Бид тэр хүнд амилалт гэж юу болохыг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 88:14–17, 27–31-ээс тус болох ямар нэгэн зүйл олоход урь. Өөр тус болох судрын эшлэлүүдэд Алма 11:40–45 болон Алма 40:21–23 орно. Бид найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ амилалтын сургаалаас ирдэг баяр баясгалан, итгэл найдварыг мэдрэхэд нь туслахын тулд юуг хуваалцаж болох вэ?

  • Та ангийн гишүүдэд Аврагчийн амилалтын бэлгийн талаар эргэцүүлэн бодоход хэрхэн тусалж болох вэ? Та самбарт Есүс Христийн ачаар … гэж бичээд, ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 29:26–27; 42:45–46; 63:49; 93:33–34-өөс дээрх өгүүлбэрийг гүйцээж бичих үгийг олоход урь. Эдгээр шүлэг дэх үнэнүүд үхлийн талаарх бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? Тэдгээр нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Заах чадвараа сайжруулах

Судруудаас хайж олоход нь ангийн гишүүдэд тусал. “Зааж байхдаа суралцагчдыг судраас хариулт олохыг шаарддаг асуултуудыг тавьж бай. … Хэдийгээр судрууд нь олон жилийн өмнө бичигдсэн ч бидэнд байгаа асуулт, тулгардаг асуудлын талаарх Их Эзэний хариулт дотор нь агуулагддаг гэдгийг ойлгоход тэдэнд тусал” (Аврагчийн арга барилаар заах нь, 30).