Сургаал ба Гэрээнүүд 2021
4-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 30–36: “Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ”


4-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 30–36: ‘Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“4-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Эхэн үеийн сүмийн номлогчид

4-р сарын 5–11

Сургаал ба Гэрээ 30–36

“Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ”

Сургаал ба Гэрээ 30–36-г уншиж байхад ямар захиас нь таны зааж байгаа хүмүүст хамаатай байна вэ? Тэднийг бусадтай сайн мэдээг хуваалцахад юу сүнсээр өдөөж туслах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 30–36-аас сайн мэдээг хуваалцахад сүнсээр өдөөдөг зүйлсээ хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 30–36

Бид Есүс Христийн сайн мэдээг номлохоор дуудагдсан.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь Сургаал ба Гэрээ 30–36-аас Их Эзэн Өөрийн номлогчдоос юу хүссэн мөн тэдэнд юу амласныг олохыг санал болгосон болно. Ангийн гишүүд олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. (Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 30:8; 31:3–5; 32:1, 5; 35:24-ийг үзнэ үү.) Та бас тэднийг яг одоо номлолд үйлчилж байгаа эсвэл үйлчлэхээр бэлдэж байгаа хүнд захиа бичиж, уг захиандаа Их Эзэний удирдамж заавар, амлалтыг оруулахад урьж болох юм.

  • Та номлогчоор үйлчлэхээр бэлдэж байгаа өсвөр үеийнхэнд заадаг уу? Тийм бол та ангийн гишүүн бүрийг Сургаал ба Гэрээ 30–36-ийн аль нэг хэсгийг судалж, номлолд үйлчлэхэд сүнсээр өдөөж буй ямар нэгэн зүйлийг олоход урьж болно. Эдгээр хэсэгт дурдагдсан номлогчид Сүмд дөнгөж орсон, туршлагагүй байсныг онцлон хэл. Сайн мэдээг хуваалцах боломжийг тэдэнд олгосон зүйл юу байсан бэ? Та бас “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан видео бичлэгүүдийн нэгийг үзүүлж болно. Яагаад бид номлогчоор үйлчлэх ёстой мөн бид хэрхэн бэлдэх тал дээр эдгээр видео бичлэг юу санал болгож байна вэ?

  • Хүн бүрд бүрэн цагийн номлолд үйлчлэх боломж байдаггүй ч бид бусдыг Христэд ирэхэд мөн Сэргээлтийн захиасыг сонгоход урьж болно. Ангийн гишүүд “амаа нээ[х]” (Сургаал ба Гэрээ 33:8–10) өөр өөр арга замыг жагсаан бичиж болно. Өөрсдийн шашин шүтлэгийг бусдыг хүчлэлгүйгээр хуваалцах ямар ямар боломж бидэнд байдаг вэ? Сургаал ба Гэрээ 30–36 дээрх ямар зөвлөгөө өнөө үед сайн мэдээг хуваалцахтай холбоотой вэ? Сайн мэдээг хуваалцаж байсан эерэг туршлагатай ангийн хэдэн гишүүнээс өөрсдийн санааг хуваалцаж, ангийнханд байж болох асуултад хариулахыг хүсэж болно.

  • Их Эзэн Эзра Тайре, Нортроп Свеет хоёрт амаа нээж, сайн мэдээг хуваалцах юм бол “эртний Нифайн адил болох болно” (Сургаал ба Гэрээ 33:8) хэмээн амласан. Сайн мэдээг хуваалцахтай холбоотой ямар зан чанарууд Нифайд байсан бэ? (жишээлбэл, 1 Нифай 3:7; 4:6; 10:17; 17:15; 2 Нифай 1:27–28-ыг үзнэ үү). Сайн мэдээг хуваалцахаар гаргаж буй хичээл зүтгэлд маань эдгээр зан чанар бидэнд хэрхэн тусалдаг вэ?

    Зааж буй номлогчид

    Их Эзэн биднээс сайн мэдээг Сүмийн эхэн үед зааж байсны адил заахыг хүссэн.

Сургаал ба Гэрээ 32–33;35

Их Эзэн биднээр хийлгэхийг хүсэж байгаа ажилдаа биднийг бэлддэг.

  • Их Эзэн Өөрийн ажлыг хийлгэхдээ бидэнд хэрхэн тусалж байсан бэ? Сургаал ба Гэрээ 32–3335-д дурдагдсан хүмүүсийн амьдралын талаар ярилцах нь эдгээр үйл явдлын талаар тунгаан бодож эхлэхэд тохиромжтой байж магадгүй. Жишээ нь, та “Нэмэлт эх сурвалж” дээрх Эзра Тайрегийн үзэгдлийн тухай түүхийг ангийнхантайгаа хуваалцаад, тэднийг Эзра Тайред хандан өгсөн илчлэлтийн нэгэн хэсэг болох Сургаал ба Гэрээ 33:1–13-ыг уншихад урьж болно. Их Эзэн Эзра Тайрегаар хийлгэхийг хүсэж байсан ажилдаа түүнийг хэрхэн бэлтгэсэн бэ? (Сургаал ба Гэрээ 33:2–8-ыг үзнэ үү). Та мөн Парлей П.Пратт, Сидней Ригдон хоёрын хоорондын харилцааны талаарх зарим суурь мэдээллийг хуваалцахыг ангийн нэг гишүүнээс хүсэж болно (“Voices of the Restoration: Early Convert Testimonies” in Come, Follow Me—For Individuals and Families-ийг үзнэ үү). Энэ харилцаа Сүмийг хэрхэн адисалсан бэ? Энэ эрчүүдийн амьдралд Их Эзэний мутар оролцсон ямар нотолгоог бид харж болох вэ? Их Эзэн үүнтэй адил өөрсдийнх нь хэн болохыг мэддэг болохыг олж харахад тусалсан туршлагаасаа ангийн гишүүд хуваалцаж болох юм.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Эзра Тайрегийн үзэгдэл

Эзра Тайре баптисм хүртэхийнхээ өмнөхөн нэгэн үзэгдэл үзсэн бөгөөд уг үзэгдэлд “Нэгэн эр ирэн, боодол цаас худалдаж авч, надад бүрээтэй хамт гардуулж өгөөд үлээ гэлээ. Би түүнд амьдралдаа бүрээ үлээж үзээгүй гэв. Харин тэр надад чи чадна, үлээгээд үз гэлээ. … Түүнээс миний сонсож байсан хамгийн сайхан эгшиглэнт дуу гарч байв” гэдэг (“Revelation, October 1830–B, Revelation Book 1,” historical introduction, josephsmithpapers.org). Сүүлд Иосеф Смит Эзра Тайре, Нортроп хоёрт зориулсан илчлэлт хүлээн авсан нь одоо Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэгдсэн байдаг ба Эзра уг илчлэлтийг үзэгдэлдээ харах үед хуйлмал цаас байсан хэмээн тайлбарласан байдаг.

Заах чадвараа сайжруулах

Хүндэтгэлтэй орчныг урамшуулан дэмж. “Ангийн гишүүдийн хүн нэг бүр анги дотор байх Сүнсэнд нөлөөлдөг болохыг ойлгоход нь тэдэнд тусал. Хүн бүр туршлага, асуулт, гэрчлэлээ чөлөөтэй хуваалцах боломжтой, нээлттэй, хайраар дүүрэн, хүндэтгэлтэй орчныг үүсгэхийн тулд тэднийг өөртөө туслуулахад урамшуулан дэмж (Аврагчийн арга барилаар заах нь, 15).