Ирээд, Намайг дага
4-р сарын 22–28. Матай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’


“4-р сарын 22–28. Матай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“4-р сарын 22–28. Матай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Сайн самари хүн

Дан Бөрр, Сайн самари хүн

4-р сарын 22–28

Матай 18; Лук 10

“Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”

Матай 18 ба Лук 10-ыг уншаад, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Өөрт тань мэдрэмж сэтгэгдэл төрөхөд, ахлагч Ричард Г.Скоттын зөвлөснөөр “Миний мэдэх ёстой өөр зүйл байна уу?” хэмээн асууж болох юм (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эдгээр бүлэгт дэлхийн бидэнд заадгаас өөр сайн мэдээний сургаалын олон жишээ байдаг. Ангийн гишүүд эдгээр бүлгээс зарим хүнийг зөвшөөрөхөд эсвэл амьдрахад хэцүү ямар үнэнийг олсон бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Матай 18:21–35

Хэрэв бид Их Эзэнээс өршөөл хүлээн авъя гэвэл бусдыг өршөөх ёстой.

  • Бид бүгдээрээ өөрсдийгөө гомдоосон нэгнийг уучлах хэрэгтэй өдөр хэзээ нэгэн цагт ирэх болно. Та ангийн гишүүдийг илүү өршөөнгүй байхад урамшуулахдаа нигүүлсэх сэтгэлгүй боолын тухай сургаалт зүйрлэлийг хэрхэн ашиглах вэ? Та самбар дээр доорхтой төстэй асуултуудыг бичээд, ангийн гишүүдээс нэг нь сургаалт зүйрлэлийг ярьж байхад бусдыг нь тунгаан бодоход урь. Хаан хэнийг төлөөлж байна вэ? Нигүүлсэх сэтгэлгүй боол хэнийг төлөөлж байна вэ? Түүний өр юуг төлөөлдөг вэ? Найз боол нь хэнийг төлөөлдөг вэ? Түүний өр юуг төлөөлдөг вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа талант болон денарын талаарх мэдээлэл нь ангийн гишүүдэд энэ сургаалт зүйрлэл дэх хоёр өр ямар их ялгаатай болохыг хэлж өгнө. Ангийн гишүүдийг энэ сургаалт зүйрлэлд тэдэнд зориулсан ямар захиас байгааг тунгаахад урь.

  • Та ангийнхныг өршөөлийн тухай яг адил сургамжийг заадаг нигүүлсэх сэтгэлгүй боолын тухай сургаалт зүйрлэлийн шинэчилсэн хувилбарыг орчин үеийн нөхцөл байдал, деталь хэсгүүдийг ашиглан бүтээхэд урь. (Үүнийг хийхдээ тэднийг бүлгүүдэд хуваарилах талаар бодож үз.) Тэр хэдэн удаа уучлах ёстой талаарх Петрийн асуултад энэ сургаалт зүйрлэл хэрхэн хариулсан бэ?

  • “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant” (LDS.org) видео бичлэг танай ангийнханд уг сургаалт зүйрлэлийг төсөөлөхөд тусална. Матай 18:35-аас гадна Матай 6:12–15; Ефес 4:32; Сургаал ба Гэрээ 64:7–11 зэрэг судрууд Их Эзэн яагаад бидний эсрэг нүгэл үйлдсэн хүн бүрийг уучлахыг биднээс хүссэн болохыг ойлгоход ангийн гишүүдэд тусална.

Лук 10:25–37

Бид мөнх амьдралтай болохын тулд Бурханыг болон хөршөө хайрлах ёстой.

  • Ангийн гишүүдэд сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийг шинэлэг байдлаар харах боломж олгох нэг санааг санал болгоё. Тухайлбал: Тэднийг Иерихо болон Иерусалимын хоорондох зам дээр болсон, хүч хэрэглэн, дээрэмдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа дүр үзүүлэхэд урь. Ангийн цөөн гишүүнийг хичээлдээ ирэхдээ уг сургаалт зүйрлэл дэх өөр өөр хүнийг төлөөлөн, энэ хэрэг дэх тэдний оролцооны талаар ярихад бэлтгэн ирэхийг хүс. Жишээ нь, яагаад тахилч болон леви хүн гэмтсэн хүнд туслахаар зогсоогүй вэ? Яагаад самари хүн зогссон бэ? Буудлын эзэн юу нэмж хэлсэн байх вэ? Гэмтсэн хүн эдгээр хүний талаар юу гэж бодсон бэ? Энэ ярилцлага нь ангийн гишүүдийг сайн самари хүн, буудлын эзэн хоёр шиг болж мөн тахилч, леви хүн хоёр шиг болохоос зайлсхийхэд урамшуулах талаар анхаар. Хэзээ ангийн гишүүд цөхрөнгөө барж, тусламж хэрэгтэй байсан тэр “нэгэн хүний” адил мэдрэмжтэй байсан бэ? Тусламж хэрхэн ирсэн бэ? Сайн самари хүн, буудлын эзэн хоёртой адил бусдад туслахын тулд бид тойргийн гишүүдийн хувьд хэрхэн хамтдаа ажиллаж чадах вэ?

  • Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь хөршөө хайрлах гэдэг ямар утгатай болохыг заахаас гадна Есүс Христийн биднийг аврах хүчийг бэлгэддэг. (Энэхүү тайллын талаар илүү дэлгэрэнгүйг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.) Та ангийн гишүүдийг уг сургаалт зүйрлэлийг уншаад, энэ болон өөр бусад бэлгэдлийн утгыг олж мэдэхэд урь. Бид ийм аргаар энэ сургаалт зүйрлэлийг уншиж байхдаа Аврагчийн талаар болон Түүний Цагаатгалын тухай юу ойлгож сурч мэдэх вэ?

Лук 10:38–42

Бид мөнх амьдралд хүргэх өдөр тутмын сонголтуудаа хийснээр “сайныгаа” сонгодог.

  • Амьдрал хийхэд үр ашигтай зүйлсээр дүүрэн байдаг. Мариа, Марта хоёрын түүх ангийн гишүүдийг хэрхэн “сайныгаа” сонгох тухай авч үзэхэд тусална (42-р шүлэг мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм-ыг үзнэ үү). Та Лук 10:38–42-ыг хамт уншсаныхаа дараа, хэрэв тэд Мартагийн оронд байсан бол Аврагчийн зөвлөгөөнд ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг ангийн гишүүдээс асууж болох юм. Энэ явдал тэдний ирээдүйн сонголтуудад хэрхэн нөлөөлөх байсан бэ? Бид өөрсдийн амьдралд ямар зүйл “хэрэгтэй” болохыг хэрхэн мэдэх вэ? (Лук 10:42). Ахлагч Даллин Х.Өүксийн “Сайн, илүү сайн, хамгийн сайн” хэмээх захиас ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? (2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Тэд Аврагч Өөрийн тэнгэрлэг байдлын талаар Иохан 7–10-т тунхагласныг ирэх долоо хоногийн хичээлд зориулан уншсанаар Тэр бол Христ гэдгийг илүү баттай мэдэх болно гэдгийг ангийнхандаа хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 18; Лук 10

Талант ба денар.

Нигүүлсэх сэтгэлгүй боолын тухай сургаалт зүйрлэлд дурдсан мөнгөний үнэ цэнийг яг тодорхой мэдэхэд хэцүү (Матай 18:23–35-ыг үзнэ үү). Гэхдээ 100 денар болон 10000 талантын өрийн хоорондох маш их ялгааг ойлгоход бидэнд туслах түлхүүрүүд Шинэ Гэрээнд бий.

Сургаалт зүйрлэл дэх найз боол 100 денарын багахан өртэй байсан. Матай 20:2-т өгүүлснээр усан үзмийн талбайд нэг өдөр ажиллах цалин хөлс нэг денар (pence гэдэг үгийн ганц тоо) байсан. Тиймээс найз боол 100 денар олж өрөө төлөхийн тулд 100 өдөр ажиллах хэрэгтэй байв. Гэвч энэ хэмжээ нь нигүүлсэх сэтгэлгүй боолын 10000 талантын өрний хажууд маш өчүүхэн юм. Матай 25:14–15-д нэгэн хүний бүх хөрөнгө болох “эзэмшил” нь ердөө найман денараар үнэлэгддэг. Тиймээс нигүүлсэх сэтгэлгүй боолын өрийг төлөхийн тулд энэ хүний адил мянга гаруй хүний эд хөрөнгө шаардлагатай болно.

Эртний зоос

Есүс өршөөлийн талаар заахдаа мөнгө болон өрийн тухай ярьсан.

Есүс Христ бидний хүн нэг бүрийн төлөө асар их өрийг төлсөн.

Ахлагч Жэффри Р.Холланд институтийн ангид сууж байхдаа нигүүлсэх сэтгэлгүй боолын тухай сургаалт зүйрлэлийн талаар юу ойлгож авснаа ийн хуваалцжээ.

“[Багш] 100 денарын өршөөлийн талаар заасан. Бид тэр хэмжээний өрөнд өршөөл үзүүлэх ёстой байсан бөгөөд мөнгөний хувьд хангалттай хэмжээтэй боловч … Христийн бидэнд үзүүлсэн 10000 талантын өршөөлийн дэргэд өчүүхэн бага байсан.

Тэр сүүлийн өр болох бидний өр нь [багш] бидэнд сануулснаар бараг л ойлгохын аргагүй асар их хэмжээтэй байсан. Гэхдээ энэ нь уг сургаалт зүйрлэлийн чухал хэсэг болох сургаал дахь Аврагчийн зорилго юм гэж багш хэлсэн. Есүс сонсогчдоо Түүний нигүүлсэл, өршөөл, Цагаатгалын мөнхийн цар хүрээ болон төгс төгөлдөр бэлгээс багахныг ч гэсэн мэдрээсэй хэмээн хүсжээ.

… Миний төлөө хийсэн Христийн золиослолын хэмжээг илэрхийлэх зүйлийг би амьдралдаа анх удаа мэдэрсэн. Тэрхүү бэлгийг би өнөөдөр ч гэсэн ойлгож чадахааргүй юм. Энэ бэлэг намайг анх удаа бусдыг өршөөх болон тэдний сэтгэл, хэрэгцээ, нөхцөл байдалд үргэлж өршөөнгүй хандах хэрэгтэй гэдгийг чин үнэнээсээ бодолцоход хүргэж билээ (“Students Need Teachers to Guide Them” [Church Educational System satellite broadcast, June 20, 1992]).

Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийн талаарх эртний Христийн шашинтнуудын тайлбар.

Олон зууны турш Христийн шашинтнууд сайн самари хүний сургаалт зүйрлэлээс Есүс Христийн Аврагчийнх нь үүргийн талаар заадаг бэлгэ тэмдгүүдийг олсоор ирсэн. Жишээлбэл, дээрэмчдийн дунд орсон хүн бид бүгдийг төлөөлдөг. Дээрэмчид нүгэл, үхлийг төлөөлдөг. Самари хүн Аврагчийг төлөөлдөг. Дэн буудал Сүмийг, самари хүний эргэн ирэх амлалт нь Аврагчийн Хоёр дахь Ирэлтийг тус тус төлөөлдөг. (John W. Welch, “The Good Samaritan: Forgotten Symbols,” Ensign, Feb. 2007, 40–47.)

Заах чадвараа сайжруулах

Аврагчийн үлгэр жишээг дага. Та Шинэ Гэрээнээс Аврагчийн сургаалын талаарх судруудыг уншихдаа Түүний жишээнээс таныг илүү сайн багш болоход туслах сургамжуудыг хай. Жишээлбэл, Лук 10:25–37-д Есүс хуульчид мөнх амьдралыг хэрхэн олж авах талаар заахын тулд юу хийсэн бэ?