Ирээд, Намайг дага
7-р сарын 1–7. Үйлс 1–5: ‘Та нар Намайг гэрчлэх болно’


“7-р сарын 1–7. Үйлс 1–5: ‘Та нар Намайг гэрчлэх болно’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 1–7. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Пентекостын өдөр

Сидней Кинг, Пентекостын өдөр

7-р сарын 1–7

Үйлс 1–5

“Та нар Намайг гэрчлэх болно”

Хэрэв та Үйлс 1–5-ыг уншиж, Сүнсний удирдамжийг эрэлхийлбэл уг бүлгүүд дээрх ямар ямар үнэн ангийн тань гишүүдэд Ариун Сүнсэнд илүү бүрэн найдаж, Их Эзэн Есүс Христийн итгэлтэй гэрчүүд байхад тусалж болох талаар сүнслэг өдөөлт хүлээн авах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Үйлс 1–5-д олон чухал хэсэг, зарчим бий. Ангийн тань гишүүдэд эдгээр хэсэг, зарчмаас аль нь хамгийн үнэ цэнтэй, чухал болохыг олж мэдэх нэг сайн арга бол судлах явцад нь тэдэнд сонирхолтой байгаа эсвэл тэдний анхаарлыг татсан зүйлсийг хэлүүлэх явдал юм. Хэрхэн ингэж хуваалцахад урих вэ? Үйлс 1–5-аас Их Эзэний дуу хоолой өөрсөд рүү нь хандан ярьж байгааг мэдэрсэн шүлгийг олж, хуваалцах цөөн минутыг тэдэнд гаргаж өгөх зэрэг энгийн хялбар аргаар хуваалцахад урьж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Үйлс 1:1–8; 2:37–39; 4:1–16, 31–33

Есүс Христ Өөрийн Сүмийг Ариун Сүнсээр дамжуулан удирддаг.

  • Төлөөлөгчдийн туршлагуудыг унших нь Сүм дэх дуудлагууддаа Ариун Сүнсний хүч, удирдамжийг хэрхэн хүлээн авч болохыг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Үйлс 1–5 дахь туршлагуудыг давтах нэг арга бол самбарт Ариун Сүнс надад дуудлагаа хийхэд маань дараах арга замаар тусалж чадна гэж бичээд, дараа нь ангийн гишүүдийг өгүүлбэрийг төгсгөх аргуудыг хайн Үйлс 1:1–8; 2:36–39; 4:1–16, 31–33-ыг уншихад урь. Яагаад төлөөлөгчдөд Ариун Сүнс хэрэгтэй байсан бэ?

  • Мөн та нар Есүс Христ өнөө үед Өөрийн Сүмийг хэрхэн Ариун Сүнсээр удирдаж байгааг ангиараа судалж болно. Үүнийг хийхдээ та ангийн хэдэн гишүүнтэй урьдчилан холбоо барьж, тэднийг Үйлс 1:1–8; 2:37–39; 4:1–16, 31–33 дахь түүхүүдийг авч үзэн, төлөөлөгчдийнхтэй адил төстэй хувийн туршлагаас хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс. Жишээ нь, Ариун Сүнс тэдэнд сайн мэдээний зарчмыг гэрчлэх юм уу хэн нэгний асуултад хариулахад нь хэрхэн тусалж байсан талаар тэд хуваалцаж болно. Тэд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн бэ?

Үйлс 1:15–26

Есүс Христийн төлөөлөгчдийг Бурхан илчлэлтээр дууддаг.

  • Ангийнхандаа эртний Сүм дэх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын шинэ гишүүд яг өнөөгийн төлөөлөгчидтэй адил илчлэлтээр дуудагддаг байсныг хэлэх нь тустай байж болно. Бизнесийн байгууллага удирдах албан тушаалд боловсрол, мэдлэг, туршлага зэргийг нь хэрхэн харж, сонгон шалгаруулдгийг тайлбарлахад ангийн гишүүдийг урихыг бод. Үүнийг Үйлс 1:15–26 (мөн 1 Самуел 16:1–13-ыг үзнэ үү) дээр төлөөлөгч Маттиа хэрхэн дуудагдсантай харьцуулахыг тэднээс хүс. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хуваалцсан эшлэл ангийн гишүүдийн ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?  (мөн Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83–86-г үзнэ үү.) Энэхүү мэдлэг Их Эзэний дуудсан удирдагчдад итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Та хэрхэн орчин үеийн төлөөлөгч, бошиглогчдын талаар гэрчлэлтэй болсон бэ?

Үйлс 2:22–47; 3:13–26; 4:5–12

Бид сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудын дагуу амьдарснаар Цагаатгалын адислалуудыг хүлээн авдаг.

  • Таны заадаг хүмүүс Петр, Иохан нарын заасан энгийн үнэн дэх (Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих) хүч ба утга учрыг хэрхэн олж авч чадах вэ? Нэг арга нь заримдаа Христийн сургаал хэмээн нэрлэгддэг (2 Нифай 31-ийг үзнэ үү) эдгээр зарчим, ёслолын ач холбогдлыг судалж мэдэх явдал юм. Та ангид таван зурагт хуудас авчирч, зурагт хуудас бүрийн дээд талд Христийн сургаалын Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг хэсгүүдийг нэг нэгээр нь бичиж болно. Ангийнхныг таван бүлэгт хуваарилж, бүлэг бүрд зурагт хуудсаа нэг нэгээр нь өг. Бүлгүүдийг тус тусын зурагт хуудсан дээрх сэдвийн тодорхойлолтыг Судруудын удирдамж эсвэл Миний сайн мэдээг номло ном дээрх удирдамжаас олж харахад урь. Дараа нь тэд Үйлс 2:22–47; 3:13–26 ба 4:5–12 дээрх Петрийн сургаалуудыг хараад, өөрсдийн зурагт хуудсан дээр судраас оногдсон сэдвийнхээ жишээнүүдийг бичиж болно. Сайн мэдээний эдгээр зарчим, ёслол нь бидэнд Аврагчийн Цагаатгалын адислалыг олж авахад хэрхэн тусалдаг вэ? Эдгээр зарчим, ёслол нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Та бас хэдэн бүрэн цагийн номлогчдыг мөн ирээд удаагүй байгаа эсвэл тойргийн номлогчдыг цөөн минутад багтаан, Миний сайн мэдээг номло номын Хичээл  3-ыг ашиглан, Христийн сургаалын талаар бусдад хэрхэн зааж байснаа тайлбарлахыг хүсэж болно. Яагаад Христийн сургаал манай номлогчдын гол захиас байдаг вэ? Нэгэнт баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээгээд авчихсан хүн хэрхэн Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлсээр байдаг вэ?

Үйлс 2:37–47

Ариун Сүнс биднийг мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлэхэд сүнслэгээр нөлөөлдөг.

  • Ангийн гишүүд судрыг гэр орондоо болон ангидаа долоо хоног бүр хамтдаа судалснаар заримдаа “зүрх нь хөндөгдөхийг” (Үйлс 2:37) мэдэрч болно. Та “Бид юу хийх вэ?” гэсэн асуулт тавьснаар цаашид хийх алхмаа тодорхойлоход тэдэнд тусалж болно. (Үйлс 2:37). Ангийнхныг Петрийн урилгаар энэ 3000 хүн юу хийснийг олж мэдэхэд урьж, Үйлс 2:37–47-г хамтдаа унш. Тэд Бурханы үгийг судалснаар хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэж буй арга замаа бас хуваалцаж болно. Та хичээлийн төгсгөлд хүн бүрд “Би юу хийх вэ?” гэсэн асуултыг өөрсдөдөө тавьж, сэтгэгдлээ бичих цаг гаргаж болно.

Петр зодож жанчуулсныхаа дараа ч сургаалыг тунхаглаж байв

Петр баривчлагдаж, зодож жанчуулсан ч сайн мэдээг зоригтой тунхаглаж байв.

Үйлс 3; 4:1–21; 5:12–42

Бид Ариун Сүнсээр дүүргэгдсэн үедээ сайн мэдээг зоригтой хуваалцаж чадна.

  • Есүсийг зоригтой гэрчилсэн Петр, Иохан хоёрын түүх сайн мэдээний гэрчлэлээ хуваалцахдаа бусдын юу гэж бодохоос айхгүй байхад сүнслэгээр нөлөөлж болно. Үйлс 3; 4:1–21; 5:12–42 дээрх Петр, Иохан нарын зоригтой байдлын талаар ангийнханд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба зоригтой гэрчлэх чадвар хоёр нь хоорондоо ямар хамааралтай вэ? Эдгээр бүлгийн түүхүүд “Петр номлож мөн баривчлагдсан нь,” (“Peter Preaches and Is Arrested,”) “Петр, Иохан хоёр шүүгдэв,” (“Peter and John Are Judged,”) “Петр, Иохан хоёр сайн мэдээг номлосоор байв” (“Peter and John Continue Preaching the Gospel”) (LDS.org) зэрэг видео бичлэгүүд дээр тодорхой гардаг. Ангийн гишүүдэд сайн мэдээг зоригтой хамгаалсан эсвэл гэрчилсэн өөрсдийнх нь юм уу таньдаг хүмүүсийнх нь туршлага байж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Сайн мэдээний дагуу амьдрах нь амь насаа алдахад хүргэж болзошгүйг мэдсэн бол яах байсан талаар бодож үзэхийг ангийн гишүүдээс хүс. Үйлс 6–9-өөс итгэлийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй нэгэн хүний тухай олж унших болно гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Үйлс 1–5

Арван хоёрын гишүүний дуудлага

Гордон Б.Хинкли шинэ төлөөлөгч дуудах үйл явцын талаар дараах зүйлийг хуваалцсан юм. “Их Эзэний Сүмд дүрэм журам маш онцгой байдаг. Албан тушаалыг хүсэж авдаггүй, түүний төлөө өрсөлддөггүй, хэн нэгнийг дэмжихийн тулд компанит ажил зохион байгуулдаггүй. Их Эзэний арга дэлхийн аргаас өөр байдаг. Их Эзэний арга нь нам гүм, тайван арга бөгөөд ямар нэг бүрээн дуу, мөнгөн зарлагагүй байдаг. Энэ нь аминч үзэл юм уу хий хоосон байдал, нэр алдар хөөдөггүй. Их Эзэний төлөвлөгөөний дагуу, албан тушаалтнуудыг сонгох үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс: ‘Их Эзэн хэнийг сонгох бол?’ гэсэн асуултыг удирдлага болгодог. Нам гүм, ул суурьтай тунгаан бодох шаардлагатай байдаг. Сонголт зөв гэдгийг нотлох Ариун Сүнсний баталгааг авахын тулд маш их залбирдаг” (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 53).

Заах чадвараа сайжруулах

Удирдагчдадаа итгэ. “Санваарын болон туслах бүлгийн удирдагчид амжилтад хүрэхэд тань туслахыг хүсэж байгаа. Та сайн багш болохыг хичээж, зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг тунгаан бодож байхдаа тэднээс зөвлөгөө ав (Аврагчийн арга барилаар заах нь, 5).