Ирээд, Намайг дага
7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч’


“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Паул шоронд

7-р сарын 29-өөс 8-р сарын 4

Үйлс 22–28

“Гэрч, үйлчлэгч”

Ангийн гишүүддээ туслах зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд Ариун Сүнсээр нөлөөлүүлж болохын тулд Үйлс 22–28-ыг дотроо залбирч унш. Орж ирсэн санаануудыг бичиж тэмдэглэ. Эдгээр нь заах төлөвлөгөөний тань эхлэл байж болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнхаа гишүүдийг энэ долоо хоногт өөрсдөд нь нөлөөлсөн ямар нэг судрын эшлэлийг Үйлс 22–28-аас бичиж авахыг хүс. Хариултуудыг цуглуулж, шүлгүүдээс цөөн хэдийг унш. Яагаад эдгээр шүлэг чухал болохыг хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Үйлс 22:1–21; 26:1–29

Гэрчлэл бол хувийн мэдлэг эсвэл итгэл дээр үндэслэсэн үнэний тунхаг юм.

  • Паулын Фест, Агрийп хаан нарт гэрчилсэн гэрчлэл нь гэрчлэлээ хуваалцах гэж юу болохыг ярилцах боломж байх болно. Та ангийн гишүүдээс Үйлс 22:1–21 болон 26:1–29-ийг уншихыг хүссэнээр хичээлээ эхэлж болно. Бид Паулын гэрчлэлээ хуваалцсан жишээнээс юу ойлгож авч болох вэ? Бид “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч М.Рассэлл Баллардын үгээс гэрчлэлээ хуваалцах ямар нэмэлт зарчмуудыг мэдэж авч болох вэ? “Testimony” (Сүмийн дуулал, х. 137) дууллыг дуулж эсвэл аяыг тоглох нь ярилцлагад тань Сүнсийг авчрахад тусалж болно.

  • Ангийн гишүүд Паулыг Фест, Агрийп хаан нарт гэрчлэлээ хуваалцаж байгаа талаар судлахдаа өөрсдийн гэсэн ойлголттой болсон байж болох юм. Тэднийг хуваалцахад урь. Агрийп хааны Паулын гэрчлэлд өгсөн хариулт өнөөгийн биднийг хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? (Үйлс 26:28-ыг үзнэ үү). Ангийн гишүүд өөрсдөд нь сүнслэгээр нөлөөлсөн судрын бусад гэрчлэлийг бодож болно. (Иов 19:25–27; 2 Нифай 33:10–15; Алма 5:45–48 ба С ба Г 76:22–24 зэрэг зарим жишээ орж болно.) Эсвэл тэд өөрсдөд нь нөлөөлсөн хэн нэгний гэрчлэлийг хуваалцаж болох юм.

  • Бошиглогч Иосеф Смит Анхны үзэгдлийн талаар гэрчилсэн өөрийн туршлагыг Паулын Агрийп хааны өмнө гэрчилсэн туршлагатай харьцуулсан (Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг үзнэ үү).) Ангийн гишүүд Бурханы энэ хоёр үйлчлэгчийн ижил төстэй зүйлсийн жагсаалтыг гаргахаар хоёр хоёроороо ажиллаж болно. Энэ үйл ажиллагаа нь ингэж хийхэд хэцүү үед ч гэсэн гэрчлэлээ хэрхэн хуваалцах ёстойг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

  • Хэдийгээр Паул Дамаск орох замдаа хүлээн авсан сүнслэг гэрчлэлээ эрэлхийлж аваагүй ч энэ гэрчлэлээ хадгалж, хамгаалахын төлөө амьдралаа зориулсан (Үйлс 22:10, 14–16; 26:19-ийг үзнэ үү). Гэрчлэлтэй болоход хөдөлмөр, золиослол шаарддагийг ойлгоход танай ангийнханд Паулын жишээ тусалж болно. Үүний талаар ярилцаж эхлэхийн өмнө ангийн нэг гишүүн чадварлаг хөгжимчин, зураач эсвэл тамирчин болохын тулд гаргадаг хүчин чармайлтаа дүрсэлж болох юм. Ийм чадварыг хөгжүүлэх нь гэрчлэлийг хүчирхэгжүүлэх, бэхжүүлэхтэй хэр адилхан бэ? Бид гэрчлэлтэй болж, үүнийг хөгжүүлэхийн тулд ямар хичээл зүтгэл гаргах ёстой вэ? (мөн Алма 5:46-г үзнэ үү.)

Үйлс 26:9–23

Бусдад үйлчлэх үүрэг хариуцлага бидэнд бий.

  • Их Эзэн Паулыг “үйлчлэгч” (Үйлс 26:16) байхаар дуудсан. Гэхдээ энэ үг ямар утгатай вэ? Ангийн гишүүдэд бусдад хэрхэн үйлчилж болохоо олж мэдэхэд нь туслахын тулд Үйлчлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? гэх мэт асуултыг самбарт бичиж болно. Ангийн гишүүдийг дараах эх сурвалжаас хариултуудыг хайж олоход урь. Матай 20:25–28; Үйлс 26:16–18; 3 Нифай 18:29–32; Судруудын удирдамж, “Үйлчлэх,” scriptures.lds.org. Олж мэдсэн зүйлсээ хуваалцахдаа бидний Сүмийн дуудлага зэрэг бусдад үйлчилж болох арга замуудыг ярилцахад тэднийг урамшуул.

  • Дэвид Л.Бэк ах бусдад үйлчлэх санваартнуудын үүрэг хариуцлагын талаар ярьсан ба түүний хуваалцсан олон ойлголт Сүмд үйлчилдэг бүх хүнд хамаатай (“Та нарын үйлчлэх ариун үүрэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66–69). Жишээ нь, Шай Жонсоны түүх бусдад үйлчлэх талаар бидэнд юу зааж байна вэ? “Дээврийн гайхамшиг (The Miracle of the Roof)” (LDS.org) видео бичлэг бол үйлчлэлийн сайн үлгэр жишээг харуулдаг. Ангийн гишүүд өөр ямар ямар жишээг хуваалцаж чадах вэ? Энэ долоо хоногт үйлчилж чадах хэн нэгний тухай бодоход нь ангийн гишүүдэд цаг гаргаж өг мөн тэдний хэрхэн хийхийг асуу.

Үйлс 27

Хэрэв бид Их Эзэний бошиглогчдыг анхааран сонсох аваас, Тэрээр биднийг удирдаж, бузар муугаас хамгаалах болно.

  • Танай ангийнханд дэлхийн мэргэжилтнүүд эсвэл эргэн тойрных нь хүмүүсийн санаа бодлоос өөр байсан хэдий ч бошиглогчдын удирдамжийг дагаж байсан туршлагууд байгаа. Ангийн цөөн гишүүнийг ийм туршлагаасаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Дараа нь Паулыг усан онгоц “том гарз учруулах төдийгүй бидний амь насанд ч аюул учруулж болзошгүй” (Үйлс 27:10) гэж бошиглоход усан онгоцон дээрх хүмүүс хэрхэн хариулсан талаар хуваалцахад ангийн гишүүдийг урь. Бошиглолын зөвлөгөөнд хандсан зарим хүний хариулт өнөө үеийнхэнтэй хэр төстэй байна вэ?

  • Бид Их Эзэний бошиглогчдыг дагах талаар Үйлс 27-оос юу мэдэж авдаг вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх ахлагч Роналд А.Расбандын эшлэл тунгаан бодох асуултууд болон өнөө үеийн бошиглогчдын бидэнд сэрэмжлүүлсэн аюулыг жагсаасан байдаг. Бид амьд бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг Паулын захидлыг уншиж эхлэхэд нь сүнслэгээр нөлөөлөхийн тулд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн танай тойрогт хувийн захидал бичсэн байна гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. Бидэнд энэ захидал ямар санагдах бол? Тэр бидэнд хандан юу гэж хэлэх бол? Паулын Ромын гэгээнтнүүдэд бичсэн захидлыг уншиж байхдаа энэ тухай бодоход ангийн гишүүдийг урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Үйлс 22–28

Гэрчлэлээ хуваалцах.

Ахлагч Рассэлл М.Баллард Паулыг Агрийп хааны өмнө гэрчилсэн талаар ярьсан ба гэрчлэлээ хуваалцах нь бидний хувьд юу гэсэн үг болохыг заасан.

“Бидний гэрчлэлийн цуглаанууд Аврагч, сайн мэдээний сургаал, Сэргээлтийн адислалууд болон судрын сургаалууд дээр илүү их төвлөрөх хэрэгтэй. Бид түүх, аяллын тухай яриа, лекц зэргийг өөрсдийнхөө цэвэр гэрчлэлээр солих хэрэгтэй. Манай цуглаан дээр үг хэлж, заахаар итгэл хүлээсэн хүмүүс сүнснүүдийг өргөж, манай хүмүүсийг сэнхрүүлэн, сонсогдож мөн мэдрэгдэхүйц сургаалын хүчээр үүнийг хийх хэрэгтэй. …

… Хайр, талархлаа илэрхийлэх нь үргэлж сайн зүйл байдаг ч ийм илэрхийлэл нь бусдын амьдралд итгэл үнэмшлийн галыг асаах гэрчлэлийг бий болгодоггүй. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь ‘Ариун Сүнсний хүчээр гэрчлэх; хувийн мэдлэг болон итгэлдээ тулгуурлан үнэний талаар чанд мэдэгдэл хийх’ [Судруудын удирдамж, “Гэрчлэх,” scriptures.lds.org] гэсэн утгатай. Үнэний талаар тодорхой мэдэгдэл хийх нь хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилдөг юм. Энэ бол Ариун Сүнсний Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд баталж чадах тэрхүү зүйл юм” (“Pure Testimony,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 41).

Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь.

Ахлагч Роналд А.Расбанд:

“Тэнгэрийн илчлэлтээр [бидний удирдагчид] бидэнд зааж, биднийг удирдахаар дуудагддаг бөгөөд … биднийг Хүндэтгэлийн өдрийг сахихдаа хайхрамжгүй хандах, гэр бүлд заналхийлсэн аюул, шашны эрх чөлөөг боогдуулах, хожмын өдрийн илчлэлтийг үгүйсгэх зэрэг бидэнд өдөр тутам ирдэг аюулаас сэрэмжлүүлдэг юм. Ах эгч нар аа, бид тэдний зөвлөгөөг сонсож байгаа юу? …

Урагш тэмүүлэхдээ бид удирдагчдынхаа заавар болон сэрэмжлүүлгийг дагахыг сонгосноор дэлхий эсрэг зүгт явж байгаа ч Их Эзэнийг дагахыг сонгодог. Бид төмөр бариулаас зууран барьж, хожмын үеийн гэгээнтнүүд байхыг мөн Их Эзэний үйлчлэлийг болон ‘үлэмж агуу баяраар’ [1 Нифай 8:12] дүүрэхийг сонгодог.

“Өнөөдрийн нэмэгдэн гарч ирсээр байгаа асуулт нь тодорхой байна: Та харанхуй болж буй дэлхийд Христийн гэрлийг түгээхийн тулд Сүмийн удирдагчидтайгаа зогсож байна уу? (“Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34).

Заах чадвараа сайжруулах

Урьдчилан бэлд. “Таны заах гэж байгаа сайн мэдээний зарчим таныг ангийн гишүүдийнхээ амьдралыг хэрхэн адислах талаар тунгаан бодох үед мөн хичээлд хэрэгтэй санаа, мэдрэмж таныг ажилдаа явж, гэрийн ажлаа хийн, гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгөө харилцаж байх үед орж ирэх болно. Сүнслэг бэлтгэлийг цаг гарган хийдэг биш, харин үргэлж хийж байх ёстой зүйл гэж бод” (Аврагчийн арга барилаар заах нь, 12).