Ирээд, Намайг дага
8-р сарын 12–18. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн’


“8-р сарын 12–18. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 12–18. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Ром

8-р сарын 12–18

Ром 7–16

“Бузар мууг сайнаар дийлэгтүн”

Ром 7–16-г уншаад, ангийнхаа гишүүдэд судраас судлахад нь хэрхэн туслах талаар хүлээн авсан сэтгэгдлээ бич. Эхэндээ танд төрсөн сэтгэгдлүүд энгийн санаанууд мэт санагдаж болох ч тунгаан бодох үед тэдгээр нь илүү утга учиртай суралцах үйл ажиллагаанууд болох болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд хувиараа эсвэл гэр бүлээрээ судлах үедээ өөрсдөд нь сүнслэг мэдрэмж төрүүлсэн ямар нэг зүйлийг чөлөөтэй хуваалцаж болох ч заримдаа энэ нь ямар нэг тодорхой зүйлийн талаарх бодлыг нь асуухад тус болдог. Жишээ нь, та Ром 10:17 болон 15:4-ийг уншиж, итгэлийг нь бэхжүүлж эсвэл урам зориг өгдөг судруудыг хуваалцахыг тэднээс хүсэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ром 8:14–18

Бид Есүс Христээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгт байгаа бүх зүйлийг өвлөж чадна.

  • Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд, “Бурханы өвлөгчид” болон ”Христийн хамтран залгамжлагчид” гэх мэт үг хэллэгүүд Есүс Христийн тусламжтайгаар бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж Түүнд байгаа бүхнийг хүлээн авч чадна гэсэн утгатай гэдэгт итгэдэг (Ром 8:17 мөн С ба Г 132:19–20-ийг үзнэ үү). Та энэ сургаал сударт хэрхэн заагдсан байдгийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд ангийнхны хагасыг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаан бичсэн Библийн зарим шүлгийг судлахыг мөн нөгөө хагасыг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа хожмын үеийн судрын шүлгүүдийг судлахыг хүсэж болно. Дараа нь ангийн гишүүд мэдэж авсан зүйлсээ бие биедээ зааж болно. Тэдэнд энэ сургаал яагаад ийм чухал болохыг ярилцах цаг гаргаж өг. Жишээ нь, бид “Бурханы өвлөгчид, Христийн хамтран залгамжлагчид болж чадна гэдгийг мэдэх нь бидний амьдралд ямар өөрчлөлтийг бий болгодог вэ?” (Ром 8:17).

  • Мөнхийн адислалууд итгэлтэй хүмүүсийг хүлээж байгаа гэдгийг санах нь уруу таталт эсвэл сорилт бэрхшээлтэй тулгарах үед бидэнд тусалж чадна (Ром 8:18-ыг үзнэ үү). Самбарт жинлүүр зурах нь энэ зарчмыг дүрслэн үзүүлэх энгийн арга байж болох юм. Ангийн гишүүдийг нэг талд нь бидэнд тулгарч болох зарим сорилт бэрхшээлийг жагсаан бичихийг хүс. Дараа нь тэд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа зарим судрыг судлаад, жинлүүрийнхээ нөгөө талд эдгээр сорилт бэрхшээлийг итгэлтэй даван туулдаг хүмүүст ирдэг мөнхийн адислалуудын тодорхойлолтыг жагсаан бичиж болно. Сорилт бэрхшээлийг амлагдсан адислалтай нь хэрхэн харьцуулдаг вэ? Яагаад Их Эзэний зарлигуудад итгэлтэй байх нь хүсүүштэй зүйл болох талаар асуусан хүнд бид юу гэж хэлэх вэ?

  • “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Даллин Х.Өүксийн адилтгал нь “Бурханы өвлөгчид” болоход хэрхэн бэлтгэж чадахаа ярилцахад ангийн гишүүдэд тусална (Ром 8:17). Ахлагч Өүкс ямар “хууль ба зарчмууд” дурдсан байна вэ?

Ром 8:18, 28, 31–39

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ?”

  • Ром 8-ыг хамтдаа ярилцах нь ангийн гишүүдэд Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах боломжийг олгох юм. Та Ром 8:18, 28, 31–39-ийг ангиараа уншиж байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь бүтэн хуудас зургийг эсвэл Есүс Христийн өөр нэг зургийг үзүүлэхийг бод. Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншсаныхаа дараа ямар бодол, сэтгэгдэлтэй болсон бэ? Та энэ шүлгүүд дэх үнэний талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа хуваалцахад ангийн цөөн гишүүнийг урьж болно. “God Loved Us, So He Sent His Son” эсвэл “Би гайхширна” (Сүмийн дуулал, д. 22) гэх мэт Бурхан, Есүс Христийн хайрыг харуулсан дууллыг ангиараа дуулж (эсвэл хэн нэгнийг хөгжмийн номер үзүүлэхийг хүсэж) болно. Энэ дуунуудын ямар үг, хэллэг Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайрыг мэдрэхэд ангийн гишүүдэд тусалж байна вэ?

Ром 13:8–10

Бурханы бүх тушаал хайрлах тушаалд л гүйцэлддэг.

  • Бүх тушаал хөршөө хайрлах тушаал дотор хэрхэн агуулагддаг (Ром 13:9) гэдгийг ойлгоход нь туслахын тулд тэднийг санаж байгаа бүх зарлигаа самбарт жагсаан бичихэд урь. Ром 13:8–10 ба Матай 22:36–40-ийг хамтдаа уншиж, Бурханыг болон хөршөө хайрлах мөн самбарт жагсаасан зарлиг бүрд дуулгавартай байхын харилцан хамаарлыг ангиараа ярилцаарай. Энэ үнэн бидний зарлигуудын болон дуулгавартай байдлын талаарх бодлыг хэрхэн өөрчлөх вэ?

Ром 14

Бид бусдын сонголтыг шүүмжлэхээс мөн сүнслэг тээглэх чулуу байхаас татгалзах хэрэгтэй.

  • Та Ром 14-ийн зарим агуулгыг ойлгуулахын тулд Ромын гэгээнтнүүдийн зарим нь хооллох ёс заншил, баярын арга хэмжээ, соёлын бусад зан үйл зэрэг ялгаатай байдаг зүйлсийн талаар бие биетэйгээ маргалдсаныг онцлон тэмдэглэж болно. Үүнтэй төстэй ямар нөхцөл байдал өнөөдөр бидэнд тулгардаг вэ? Ангийн гишүүд Ром 14-ийг гүйлгэн харж, Паулын зөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаан дүгнэж болно. Бид шүүмжлэлтэй хандахаас хэрхэн зайлсхийх талаар ямар зөвлөгөөг бие биедээ өгч чадах вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хийсэн мэдэгдэл тусалж чадна.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг 1 Коринт 1–7-г уншихад урамшуулахын тулд тэдэнд энэ нь эртний дэлхийн хамгийн ёс суртахуунгүй, хиймэл шүтээн шүтдэг хотуудад амьдардаг гишүүдэд хандсан Паулын зөвлөгөөг багтаасан гэдгийг тэдэнд хэлж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Ром 7–16

“Эцэгт байгаа бүхнийг” хүлээн авах нь (С ба Г 84:38).

Библи дээрээс

Хожмын үеийн судруудаас

Ахлагч Даллин Х.Өүкс дараах зүйрлэлийг ярьсан.

“Нэгэн чинээлэг эцэг шаардлагатай мэргэн ухаан, төлөвшилтийг хараахан хөгжүүлээгүй байгаа хүүхдэдээ өмч хөрөнгөө үлдээвэл түүний өв хөрөнгө үгүй болно гэдгийг мэдэж байв. Эцэг нь хүүхдэдээ ингэж хэлжээ.

Миний чамд өгөхийг хүссэн надад байгаа бүхий л зүйл зөвхөн баялаг минь биш, харин миний байр суурь болон хүмүүсийн дундах нэр хүнд маань юм. Надад байгаа юмыг би чамд амархан өгч чадна, харин чи өөрөө над шиг болох ёстой. Миний суралцсаныг суралцаж, миний амьдарсан шиг амьдарснаар чи өв хөрөнгөө өвлөх бүрэн эрхтэй болно. Би өөрийн мэргэн ухаан, байр сууриа олж авсан хуулиуд мөн зарчмуудаа чамд өгнө. Миний жишээг дагаж, миний давж гарсныг давж гарвал чи над шиг болно, надад байгаа бүхэн чинийх болох болно’” (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32).

Христийн хамтран залгамжлагчид

Бусдыг шүүх нь.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Бусдыг шүүмжлэх талаар нэгхэн үгтэй зааврыг өгч болно. Хэн нэгнийг үзэн ядаж, муугаар хэлж, доромжилж, атаа хорсол санаж, хорлохыг хүсэх үедээ дараах зөвлөмжийг дагаарай.

Зогсоо!

Энэ үнэхээр энгийн арга. Бид зүгээр л бусдыг шүүмжлэхээ больж, шүүмжлэлийн бодол санааг Бурхан болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайрын мэдрэмжээр сольж болно. Бурхан бол бидний Эцэг. Бид бол Түүний хүүхдүүд. Бид бүгд ах, дүүс. … Саяхан миний харсан машины ард талд наалттай байсан үгнээс би эш татъя. Жолооч нь ширүүн дориун харагдаж байсан ч машиных нь ард байсан зураг ухаалаг санааг илэрхийлж байлаа. Тэнд ‘Би чамаас өөр нүгэл үйлддэг учраас намайг бүү шүү’ гэсэн байв” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79).

Заах чадвараа сайжруулах

Зарчмыг батлах эх сурвалжуудыг ол. Та энэ тоймд байгаа заах санаануудаас гадна Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь үйл ажиллагаануудыг өөрчилж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 17–18-р хуудсыг үзнэ үү.)