Ирээд, Намайг дага
8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’


“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Коринт

Балэж Балог, Өмнөд Грек, Коринт, Нээлттэй хэлэлцүүлэг, олон нийтийн төв

8-р сарын 19–25

1 Коринт 1–7

“Та нар бүгд нягт нэгд”

Ахлагч Жэффри Р.Холланд “Ихэнх хүн сүнслэг туршлага хайж [Сүмд] ирдэг юм” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26) гэж заасан байдаг. Та 1 Коринт 1–7-г уншаад, ангидаа сүнслэг туршлага бий болгохын тулд юу хийж чадахаа залбиралтайгаар бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг судраас сурч байгаа зүйлсийнхээ дагуу хэрхэн үйлдэж байгаагаа бичихэд урих талаар бодож үз. Ангийн цөөн гишүүнээс бичсэнээ хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Коринт 1:10–173

Христийн Сүмийн гишүүд нэгдмэл байх ёстой.

  • 1 Коринтын эхний хэдэн бүлгийг ярилцах нь тойргийн гишүүдийг илүү эв нэгдэлтэй болгох боломж байж болох юм. Та ангийн гишүүдээс илүү их эв нэгдэл мэдрэгдэж байсан клуб, бүлэг эсвэл багт хамрагдаж байсан тухайгаа ярихыг хүссэнээр хичээлээ эхэлж болно. Энэ бүлэг яагаад ийм эв нэгдэлтэй санагдсан бэ? Та дараа нь Паулын эв нэгдлийн талаар заасан сургаалыг 1 Коринт 1:10–13; 3:1–11-ээс судалж болно. Эдгээр шүлэг бидний туршлагатай нэгдэн, эв нэгдэлтэй болгоход тусалдаг болон үүнд саад болдог зүйлсийн тухай юу зааж байна вэ? Нэгдмэл хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хуваалцсан энэ түүхүүд энэ ярилцлагад тусалж болно.

  • Паул 1 Коринт 3:9–17-д эв нэгдэлтэй байхад урамшуулахын тулд барилгын дүрслэлийг ашигладаг. Энэ адилтгал танай ангийнханд эв нэгдлийг илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Жишээ нь, эдгээр шүлгийг хамтдаа уншсаны дараа та ангийнхаа бүх гишүүнд дөрвөлжин шоо өгч, ямар нэг зүйл барьж байгуулахаар хамтдаа ажиллаж болно. Бид ямар байдлаар “Бурханы барилга” болдог вэ? (1 Коринт 3:9). Бурхан биднийг хэрхэн тус тусад нь барьж байгуулдаг вэ? Бид хэсэг бүлэг гэгээнтний хувьд юуг хамтдаа барьж байгуулж байна вэ? Хувь хүний хувьд хийх боломжгүй ямар зүйлсийг нэгдмэл тойрог хийж чадах вэ?

1 Коринт 1:17–31; 2; 3:18–20

Бидэнд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы мэргэн ухаан хэрэгтэй.

  • Зарим хүн боловсрол, мэргэжлийн сургалтад хангалтгүй хамрагдсан учраас Сүмд үйлчлэхэд тэнцэхгүй гэж боддог. Зарим нь боловсрол эсвэл мэргэжлийн сургалтад хамрагдсан учраас тэнцэнэ гэж боддог. Энэ хоёр үзэл санаа хоёул Бурханы ажилд биднийг юу үнэхээр тэнцүүлдэг талаарх буруу ойлголтыг харуулдаг. Ангийнхнаа Бурханд найддаг болгоход туслах санаа: Ангийн гишүүдийг бүлгүүд болгон хуваарилж, тэднийг 1 Коринт 1:17–31; 2; эсвэл 3:18–20-ийг гүйлгэн уншиж, мэргэн, мунхаг зэрэг үгсийг хайж олохыг хүс. Дараа нь тэд энэ шүлгүүд Их Эзэний ажилд мэргэн байх талаар юу зааж байгааг бүлгийнхэндээ хуваалцаж болно. Сайн мэдээний ямар зүйлс зарим хүнд мунхаг санагддаг вэ? Эдгээр зүйл Бурханы мэргэн ухааныг хэрхэн харуулдаг вэ? Ангийн гишүүд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийнхөөсөө илүү Түүний мэргэн ухаанд итгэсэн туршлагаасаа хуваалцаж болно.

1 Коринт 6:9–20

Бидний бие махбод ариун нандин юм.

  • Эдгээр шүлгийн талаар ярилцаж эхлэхийн тулд та самбарт Их Эзэн бидний бие махбодыг хэрхэн хардаг вэ? гэх зэрэг асуултуудыг бичиж болно. Энэ нь биднийг бие махбодынхоо талаар бодоосой гэж хүсдэг Сатаны арга замаас хэр өөр байна вэ? Бидний бие махбод Ариун Сүнсний ариун сүм гэдэг нь ямар утгатай вэ? Ангийн гишүүдийг 1 Коринт 6:9–20 (мөн С ба Г 88:15; Мосе 6:8–9-ийг үзнэ үү) дээрээс эдгээр асуултын хариултыг олоход урь.

  • Бие махбодын ариун байдлын талаар ярилцахдаа ариун явдлын хуулийн талаарх яриаг өрнүүлж болно. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бидэнд заримдаа өөрсөдтэйгөө адил итгэл үнэмшилгүй хүмүүст ариун явдлын талаар тайлбарлах боломж гардаг учраас энэ нь ялангуяа тустай байж болох юм. Та ариун явдлын хууль яагаад чухал болохыг бусдад тайлбарлахад нь ангийн гишүүдэд туслах юуг Паулаас болон Сүмийн бусад материалаас мэдэж авсныг асууж болно. Эдгээр эх сурвалжийн заримыг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс олж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хэрэв ангийн тань гишүүд хань, гэр бүл эсвэл тойрогтоо хэрхэн илүү нэгдмэл байх талаар нэмэлт санаа авахыг сонирхож байвал эв нэгдлийн талаарх энэ сэдэв 1 Коринт 8–11 дээр үргэлжилнэ гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

1 Коринт 1–7

Эв нэгдлийн жишээнүүд.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг:

“Надад нэгэн айлынхантай оройн залбиралд хамтдаа өвдөг сөгдөн залбирах боломж олдсон юм. Тэдний хамгийн бага хүү залбирал хэлэв. Тэр патриархын адил гэр бүлийнхээ хүн нэг бүрийг нэрээр нь дуудаж, тэдний төлөө залбирч байв. Би бусад хүүхдийн болон эцэг эхийнх нь царайг харахаар хальт нүдээ нээсэн. Тэгээд тэднийг бүгдээрээ бяцхан хүүгийн залбиралд зүрх сэтгэл, итгэлээрээ нэгдсэн байсныг анзаарсан юм.

“Саяхан Халамжийн нийгэмлэгийн эгч нар нөхөр нь гэнэт нас барсан нэгэн залуу бэлэвсэн эгчийнд анх удаа очихоор бэлтгэж байхдаа хамтдаа залбирчээ. Тэд гэр бүлийнхэн болон найз нөхдийг нь оршуулгын ёслолд ирэхэд зориулж юу хийхээ болон хэрхэн орон гэрийг нь хамтарч бэлтгэхээ мэдэхийг хүсжээ. Тэд хариултаа авсан бөгөөд тэднийд ирэнгүүтээ эгч бүр өөр өөрсдийн ажилд орцгоов. Гэр маш түргэн цэмцийж бэлэн болсон тул эгч нарын зарим нь өөр хийх зүйл байхгүйд харамсаж байлаа. Тайвшралын үгс үнэхээр тохиромжтой байв. Тэд Их Эзэний үйлчлэлийг нэг хүн мэт хийж, зүрх сэтгэлээрээ нэгдмэл байж чадсан юм” (“Зүрх сэтгэлээрээ нэгдмэл бай,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78).

Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын адислалууд.

Дэлхий даяарх залуучуудын нэгэн онцгой цугларалт дээр Вэнди В.Нэлсон эгч:

“Хувийн цэвэр ариун байдал бол жинхэнэ хайрын түлхүүр юм. Таны бодол санаа, мэдрэмж, үг, үйлдэл хэдий чинээ цэвэр ариун байна, жинхэнэ хайрыг өгөх мөн хүлээж авах чадавх тань төдий чинээ агуу байна. …

Эхнэр, нөхрүүдийг бие биендээ хайраа илэрхийлэхдээ гэрлэлтийн дотно харилцааны гайхамшиг, баяр баясгалангаас хүртээсэй хэмээн Их Эзэн хүсдэг. …

… Сүнсийг таны болон ханийн тань амьдралд мөн гэрлэлтэд урьж авчрах ямар ч зүйл гэрлэлтийн дотно харилцааг мэдрэх чадварыг тань өсгөн нэмэгдүүлдэг. … Нөгөөтээгүүр, Сүнсийг гомдоох аливаа зүйл эхнэр, нөхөртэйгөө нэгдмэл байх чадавхыг тань бууруулна. …

“Их Эзэн Сүнсээр зөвшөөрөгдсөн гэрлэлтийн дотно харилцааг адисалдаг ба энэ нь ариусгагч хүчтэй байдаг” (“Хайр ба гэрлэлт,” Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8, broadcasts.lds.org).

Ахлагч Жэффри Р.Холланд:

“Хүмүүний дотно харилцаа Бурханаар тодорхойлогдож, томилогдсон эв нэгдэл, бүрэн байдал болон нийлэлтийн гол бэлгэдэл учраас зөвхөн гэрлэсэн хосуудад зориулсан байдаг гэдгийг би онцолмоор байна. …

Гэхдээ ийм эв нэгдэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ийм хатуу үүрэг амлалт нь зөвхөн гэрлэлтийн гэрээнд зөвшөөрөгддөг ойр дотно бөгөөд тогтвортой байдалтай, мөн тэдний бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, амьдрал, хүсэл мөрөөдлийн андгай тангарагтай холбоотой байдаг” (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76) гэж заажээ.

Ахлагч Дэвид А.Бэднар “Эдгээр дотно харьцаа нь хийж үзэх сониуч зан, ханамж өгөх дур хүсэл, тоглоом наадмын нэг хэлбэр, хувиа хичээсэн зугаа цэнгэл хөөх явдал биш юм. Тэдгээр нь олж авах ёстой ялалт, гүйцэтгэх ёстой энгийн үйлдэл биш. Харин тэдгээр нь бидний бурханлаг мөн чанарын мөнх бус илэрхийллүүдийн нэг юм. Тэдгээр нь ирээдүйд боломжтой бөгөөд эхнэр нөхрийн хооронд сэтгэлийн болон сүнслэг амлалтуудыг хүчирхэгжүүлдэг арга зам юм. Бид ёс суртахууны сонголтоор адислагдсан чөлөөт иргэд бөгөөд Бурханы хүүхдүүдийн тэнгэрлэг өв залгамжлалаар биднийг тодорхойлдог, харин бэлгийн харьцааны зан үйл, орчин үеийн хандлага эсвэл улс төрийн гүн ухаан биднийг тодорхойлохгүй” (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51) гэсэн байдаг.

Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх.

  • “Ариун явдал: Хязгаарлалтууд нь юу вэ?” (“Chastity: What Are the Limits?”) “Би цэвэр ариун байхыг сонгодог” (“I Choose to Be Pure”) (видео бичлэгүүд), LDS.org

  • “Бэлгийн харьцааны цэвэр байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө 26–28

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалц. Та зааж байхдаа Паулын жишээг санагтун. Тэр “мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй” (1 Коринт 2:1). Таны Аврагчийн талаарх энгийн гэрчлэл гүн гүнзгий нөлөөлж чадна.