Ирээд, Намайг дага
8-р сарын 26-аас 9-р сарын1. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие’


“8-р сарын 26-аас 9-р сарын1. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 26-аас 9-р сарын1. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019

Ариун ёслолын цуглаан

8-р сарын 26-аас 9-р сарын 1

1 Коринт 8–13

“Та нар Христийн бие”

Ахлагч Ричард Г.Скотт “бид [өөрсдөдөө] ирдэг анхны өдөөлтүүдэд хариулж, тэмдэглэж аван, хэрэгжүүлдэггүй байж мэдэх учраас Сүнсний хамгийн үнэ цэнтэй, хувь хүнд чиглэсэн удирдамжийг сонсолгүй орхидог” гэж заажээ (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  7).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Паул 1 Коринт 8–13 дээр уралдаанд гүйгч, хүний бие, “хангинах цан” (1 Коринт 13:1) гэх мэт адилтгал болон дүрслэлийг ашигласан. Ангийн гишүүд энэ дүрслэлийн талаар ямар ойлголттой байдаг вэ? Энэ нь сайн мэдээний үнэнийг ойлгоход тэдэнд хэрхэн тусалсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Коринт 10:1–13

Бид бүгд уруу таталттай тулгардаг ч Бурхан үүнээс зайлсхийх замыг бэлтгэж өгдөг.

  • Та ангийнхандаа 1 Коринт 10:13 дээр байгаа хүчирхэг үнэнийг олж мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Нэг санаа хэлэхэд, уг шүлгийг жижиг үг хэллэгүүдэд хувааж, өөр өөр гишүүнд нэг нэгээр нь өгч, өөрийнхөө үгээр тайлбарлахыг тэднээс хүс. Жишээ нь, “Бурхан итгэмжит билээ” эсвэл “хэрээс чинь хэтэрсэн хүчээр сорих”-ыг өөрөөр юу гэж хэлж болох вэ? Дараа нь та ангийн гишүүдийн хэлсэн мэдэгдлүүдийн заримыг эвлүүлээд, өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохыг харж болно. Ангийн гишүүд энэ шүлэгт байгаа амлалтууд үнэн болохыг олж мэдсэн гэрчлэлээ хуваалцаж болно. Бид Алма 13:27–28-аас эдгээр шүлэгтэй холбоотой ямар нэмэлт ойлголтыг олж авч болох вэ?

  • Та хэн нэгний тодорхой уруу таталт дээр төвлөрөхөөс илүүтэй Паул 1 Коринт 10:13 дээр учирсан сорилт нь “хүнд тохиолддог л зүйл юм” хэмээн хэлсний дагуу уруу таталтын талаар ярилцахад анхаарлаа хандуулж болно. Ангийн гишүүд 1–12-р шүлэг дэх Паулын сэрэмжлүүлсэн уруу таталтуудыг тодорхойлсноор ярилцлагаа эхэлж болно. Тэд шударга бус байх, хов жив ярих, бусдыг шүүх зэрэг нийтлэг тохиолддог уруу таталтуудын орчин үеийн жишээнүүдийг хэлж болно. Хүн Бурханы тусламжтайгаар эдгээр уруу таталтаас хэрхэн “зугтан гарч” чадах вэ? Та зарим нөхцөл байдлыг жүжигчлэн тоглохыг хүсэж болох юм.

  • 1 Коринт 10:13-ыг Паулын гэгээнтнүүдийн дунд эв нэгдэл байгаасай гэсэн хүсэлтийн хүрээнд авч үзэх нь ач холбогдолтой байж магадгүй. Бид өөрсдөдөө тохиолддог уруу таталтаас “зугтан гарч” мөн “тэсвэрлэхэд” нь бие биедээ туслахын тулд юу хийж чадах вэ? Эв нэгдэлтэй байх нь бидэнд уруу таталтыг эсэргүүцэхэд хэрхэн тусалдаг вэ?

1 Коринт 10:16–17; 11:23–30

Ариун ёслол Христийн Сүмийн гишүүдийн хувьд биднийг нэгтгэдэг.

  • Эдгээр шүлэг ариун ёслол танай тойргийг Аврагчтай илүү адил болох хүчин чармайлтад хэрхэн нэгтгэж чадах талаарх ярилцлага руу хөтөлж болно. Та 1 Коринт 10:16–17-г уншиж, энэ агуулгын хүрээнд оролцоо гэдэг нь юу гэсэн утгатай болохыг судалснаар (хэн нэг нь толь бичгээс боломжит тодорхойлолтуудыг хайж болно) ярилцлагаа эхэлж болно. Ариун ёслолоос хамт хүртэх нь илүү эв нэгдэлтэй байхад бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид ариун ёслолын цуглааны турш эв нэгдлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Паулын “хүн өөрийгөө шалгаж байгаад” гэсэн зөвлөгөө нь энэ зорилгод ямар хамаатай вэ? (1 Коринт 11:28).

1 Коринт 12

Бид Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд туслахын тулд Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх ёстой.

  • Та ангийнхандаа Паулын дүрсэлсэн сүнслэг бэлгүүдийг дахин нягтлаад, олон янзын агуу сүнслэг бэлгийг танихад нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэдэнд чадах чинээгээрээ сүнслэг бэлгүүдийг бодож, жагсаалт гаргах нэг минут өгч болно. Жагсаалт гаргаж дуусахад ангийн гишүүдийг жагсаасан бүх бэлгээ хэлж дуустал бичсэн зүйлсээ хуваалцахад урь. Дараа нь ангийн гишүүд 1 Коринт 12 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Марвин Ж.Аштоны жагсаалтыг уншиж жагсаалтдаа нэмэх бусад бэлгийг мэдэж авч болно. Ангийн гишүүд эдгээр бэлгээс алиныг нь таньдаг хүмүүсээсээ олж харж байсан бэ? Эдгээр бэлгийг хөгжүүлэх нь бидэнд Есүс Христтэй адил болоход хэрхэн тусалж болох вэ?

  • Сүнслэг бэлгүүдээ хөгжүүлэх нь Сүмийг хөгжүүлэхэд хэрхэн тусалж байгааг олж харахад ангийн гишүүдэд туслахын тулд судрууд дахь сүнслэг бэлэгтэй байсан хүмүүсийн талаар бодоход тэднийг урихыг бодож үз. Та тэдэнд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судрын заалтуудаас нэгийг судлаад, тухайн хүнийг ямар сүнслэг бэлэгтэй байсан гэж бодож байгаагаа хуваалцахыг даалгаж болно. Энэ хүмүүсийн сүнслэг бэлгүүд өөрсдийг нь болон бусдыг хэрхэн адисалсан бэ? Бид бусдыг адисалж мөн Христийн биеийг буюу Сүмийг байгуулахын тулд сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаж чадах вэ? (1 Коринт 12:12–31-ийг мөн 1 Коринт 14:12-ыг үзнэ үү).

  • Ангийн гишүүдэд сүнслэг бэлгүүдийг хэрхэн хөгжүүлдгийг ойлгоход нь туслахын тулд тэднийг 1 Коринт 12:27–31; Моронай 7:48; 10:23, 30; Сургаал ба Гэрээ 46:8 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Жорж К.Канноны хэлсэн үгийг уншихад урь. Эдгээр эх сурвалж сүнслэг бэлгүүдийг хэрхэн олж авах талаар бидэнд юу зааж байна вэ? Сүнслэг бэлгүүдийг хөгжүүлэх нь биднийг хэрхэн Христтэй илүү адил болгодог вэ? Ангийн гишүүдийг олж авахыг хүсэж буй бэлгээ сонгож мөн энэ бэлгийг олж авахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд урь.

1 Коринт 13

Энэрэл бол хамгийн агуу сүнслэг бэлэг юм.

  • Зарим хүн ядууст хандив өргөж, бусдад сайхан сэтгэлээр хандахыг энэрэл гэж хэлдэг хэмээн боддог. Эдгээр нь энэрлийг яг тодорхойлдог ч Паулын тодорхойлолт илүү өргөн хүрээтэй юм. Үүнд дүгнэлт хийхэд ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг 1 Коринт 13-ыг дотроо тунгааж, Паулын дурдсан энэрлийн нэг ба хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан хэн нэгний талаар бодоход урь. Ангийн зарим гишүүн бодсон хүнээ болон тухайн хүн энэрлийн жишээг хэрхэн үзүүлснийг дүрсэлж болно. Та Паулын тодорхойлолтын хэсгүүдийг самбарт жагсааж, ангийн гишүүдийг “тэвчээртэй” эсвэл “уурладаггүй [байх]” (1 Коринт 13:4–5) гэдэг нь юу гэсэн үг болох талаар бодол санаагаа хуваалцахад урьж болно. Аврагч энэрлийн эдгээр зан чанарыг хэрхэн харуулсан бэ? Бид энэрлийг хэрхэн хөгжүүлдэг вэ? (Moронай 7:46–48-ыг үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Танай ангийнхан нас барагсдын төлөөх баптисмын сургаал ба алдар суугийн гурван зэрэг Библид дурдагдсан байдгийг мэдэх үү? Тэд энэ долоо хоногт 1 Коринт 14–16-г судлахдаа эдгээр үнэний талаар мэдэж авна гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

1 Коринт 8–13

Та нарын төсөөлөөгүй байж болох сүнслэг бэлгүүд.

Ахлагч Марвин Ж.Аштон Сүнсний “үл анзаарагдам бэлгүүд” хэмээн өөрийн нэрлэдэг дараах жишээг хуваалцжээ. “Асуух, сонсох, намуун зөөлөн дуу хоолойг анхааран сонсох, ашиглах; уяхан сэтгэлтэй байх, зөрчилдөөнөөс зайлсхийх, бусадтай эв нийцтэй байх, хоосон давталтаас зайлсхийх, зөв шударга зүйлсийг эрэлхийлэх, бусдыг шүүхгүй байх, удирдамж авахаар Бурханд хандах, шавь байх, бусдад анхаарал халамж тавих, тунгаан бодох чадвартай байх, залбирал хэлэх, хүчирхэг гэрчлэл үлдээх, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг бэлгүүд байдаг” (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20).

Сүнслэг бэлгүүдийн судрын жишээнүүд.

Сүнслэг бэлгүүдийг эрэлхийл.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Каннон (1827–1901) “[өөрсдийн] төгс бус байдлыг засах бэлгүүдийг [бидэнд] өгөхийг гуйн Бурханд залбирах нь бидний үүрэг мөн. … Тэдгээр нь үүний тулд өгөгддөг. Ямар ч хүн “Өө, би ийм л юм чинь, үүнийг даван туулж чадахгүй” гэж хэлэх ёсгүй. Ингэлээ гээд тэр зөвтгөгдөхгүй. Учир нь Бурхан төгс бус зүйлсээ засах хүчийг өгч, тэдгээрийг үгүй хийх бэлгүүдийг өгөхөө амласан. Хэрэв хэн нэгэнд мэргэн ухаан дутвал, Бурханаас мэргэн ухааныг гуйх нь түүний үүрэг. Энэ нь бүх зүйлд адил юм” гэж хэлсэн (Millennial Star, Apr. 23, 1894, 260).

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа зарчмуудынхаа дагуу амьдар. Зааж байгаа зарчмуудынхаа дагуу амьдрах нь эдгээрийг илүү хүчирхгээр гэрчлэхэд танд туслах болно. “Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ” (1 Коринт 9:14) хэмээн Паул заажээ.