Ирээд, Намайг дага
9-р сарын 16–22. 2 Коринт 8–13: ‘Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг’


“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13: ‘Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Есүс бяцхан хүүхэдтэй ярьж байгаа нь

9-р сарын 16–22

2 Коринт 8–13

“Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг”

2 Коринт 8–13-ыг уншихдаа заадаг хүмүүсийнхээ тухай бодож, тэдэнд эдгээр бүлэг дээрх зарчмуудыг олж мэдэхэд туслах үйл ажиллагаануудыг төлөвлө. Тэгээд нэмэлт санаануудыг энэ тоймоос эрж хай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг 2 Коринт 8–13-аас мэдэж авсан зүйлсээ хуваалцахад урьж болно. Тэдний цөөн хэдийг уншсан хэсгээсээ дуртай үг хэллэгээ самбарт бичихийг хүсэж, дараа нь ангийн үлдсэн хэсгийг эдгээрийг судраас олохыг хүс. Эдгээр үг хэллэг яагаад тэдэнд хамаатай болохыг хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

2 Коринт 8:1–15; 9:6–15

Гэгээнтнүүд байгаа зүйлсээ ядуус,гачигдагсдыг адислахын тулд баяртайгаар хуваалцдаг.

  • Бурхан Өөрийн гэгээнтнүүдэд гачигдагсдад анхаарал халамж тавьж туслахыг зарлигласан бөгөөд 2 Коринт 8–9 дээрх хэсгүүд ангийн тань гишүүдийг хичээж чармайхад урамшуулах болно. Та тэдэнд эдгээр шүлгийг олоход нь туслахын тулд самбарт Бид яагаад өгдөг вэ?, Бид хэрхэн өгөх хэрэгтэй вэ? зэрэг асуултыг бичиж болно. Ангийнхны хагас нь 2 Коринт 8:1–15-аас, үлдсэн хагас нь 2 Коринт 9:6–15-аас хариулт хайж болно. (Та 8-р бүлгийн 1–5-р шүлгэн дээр Паул Македонийн гэгээнтнүүдийн өглөгч зангийн талаар ярьсан гэдгийг тайлбарлаж болно.) Паулын заасан зарчмууд ядуус, гачигдагсдыг илүү сайн халамжлахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Их Эзэний Өөрийн гэгээнтнүүдийг материаллаг хэрэгцээгээр нь хангах арга замыг ангийн гишүүдэд илүү сайн ойлгоход туслах зарим эх сурвалж “Нэмэлт эх сурвалж” хэсэгт бий. Та ангийн цөөн гишүүнийг эдгээр эх сурвалжаас нэг ба хэд хэдийг харж, тэдгээрийн талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахыг даалгаж болно. Ангийн гишүүд 2 Коринт 8:1–15; 9:6–15 дээрээс Паулын үеийн гэгээнтнүүд өнөөгийн биднийхтэй адил арга замаар ядуусыг халамжилж байсныг харуулах санаануудыг олж чадах уу?

2 Коринт 11:13–33

Хуурамч бошиглогчид хууран мэхлэхийг эрэлхийлдэг.

  • Бид Коринтын гэгээнтнүүдтэй адил хуурамч сургаалуудад өртөмтгий байдаг учраас “хуурамч төлөөлөгчид”-ийн тухай коринтчуудад өгсөн Паулын сэрэмжлүүлгийг унших нь бидэнд тустай. Ангийн гишүүд өнөө үед бидэнд нөлөөлж болох хуурамч сургаалуудын талаарх жишээнүүдийг ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь” (Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31) үгэн дэх захиасаас олж болно. Та хэн нэгэнд энэ захиасыг урьдчилан уншиж өгч, энэ захиас биднийг сайн мэдээнээс холдуулах “тээглэх чулуунуудаас” хэрхэн зайлсхийж чадах талаар юу зааж байгааг ангийнхантайгаа хуваалцахыг даалгаж болох юм. Өнөө үед өөр ямар ямар нийтлэг сургаал биднийг сайн мэдээний үнэнээс холдуулж чадах вэ? Та ангийн гишүүдийг 2 Коринт 11:21–33-ыг харж, “Христийн жинхэнэ зарц” нарын тухай эдгээр шүлгээс юу мэдэж авснаа тэднээс хуваалцахыг хүсэж болно.

2 Коринт 11:3; 13:5–8

Бид Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл дотор байгаа эсэхээ “шалгаж” байх ёстой.

  • Заримдаа Сүмийн гишүүд амьдралдаа хийх ёстой зүйлсээсээ болж, тэр дундаа хожмын үеийн гэгээнтэн байхад шаардлагатай гэж үздэг зүйлээсээ болж түүртдэг. Паулын “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга” гэсэн зөвлөгөө танд болон танай ангийнханд “Христ уруу хандсан энгийн байдалд” анхаарлаа хандуулахад тусалж чадна (2 Коринт 13:5; 11:3). Магадгүй та нар 2 Коринт 11:3-ыг хамтдаа уншаад, “Христ уруу хандсан энгийн байдал” гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцаж болно. Та ангийн гишүүдийг Есүс Христийн сайн мэдээний талаар сонинд 100 үгэнд багтаан тайлбарласан өгүүлэл бичихээр уригдсан гэж төсөөлөхөд урь. Тэдэнд тайлбарлаж бичих цаг өгч дараа нь, бичсэн зүйлсээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэд Иохан 3:16–17; 3 Нифай 27:13–21 болон Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 157-р хуудсыг харж болно. Ангийн гишүүдийг сайн мэдээний тулгуур зарчмуудад үнэнч хэвээр үлдсэн эсэхээ тунгаан бодоход урь.

  • Та илүү сайн шавь болохын тулд амьдралаа хэрхэн энгийн байлгаж байгаагаа “шалгахад” нь ангийн гишүүдэд туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгийг тэдэнтэй хуваалцаж болно. Ангийн гишүүд ерөнхийлөгч Угдорфын “үндсэн сургаал, зарчмуудыг болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаарах” урилгыг хэрхэн хэрэгжүүлж болохоо ярилцаж болно. Бид итгэлдээ үнэнч байгаагаа шалгаж болох өөр ямар ямар санаа ангийн гишүүдэд байна вэ?

2 Коринт 12:5–10

Аврагчийн ач ивээл сул дорой байдалдаа хүч чадлыг олоход бидэнд туслахад хангалттай юм.

  • Бие махбодынхоо сул дорой байдалд тайтгарал хүсэн залбирсан ч энэ залбирлынх нь хариу ирээгүй юм шиг санагдаж байгаа найздаа та нар юу хэлмээр байна вэ? Ангийн гишүүдийг 2 Коринт 12:5–10-ыг дотроо уншиж байхдаа энэ асуултыг тунгаан бодоход урих талаар бодож үз. Тэд ийм нөхцөлд тусалж болох ямар нэг ойлголтыг энэ шүлгүүдээс хуваалцаж болно. Тэд Есүс Христийн ач ивээлээр сул дорой байдалдаа хүч чадал олж авсан туршлагаасаа хуваалцаж болно. Энэ туршлага тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Галатыг уншихад урамшуулан дэмжихийн тулд тэднээс сайн мэдээнээс төөрөн одсон хэн нэгнийг мэддэг эсэхийг нь асууж болно. Тэгээд тэд Паул сайн мэдээнээс төөрөн одсон галатчуудыг хэрхэн буцаж ирэхэд урьсныг уншиж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

2 Коринт 8–13

Их Эзэний ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг арга зам.

Бид сайн мэдээний дагуу амьдрах арга барилаа энгийн болгож, хялбаршуулж чадна.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Ах, эгч нар аа, сайн мэдээний дагуу амьдрах нь түвэгтэй, хэцүү байх шаардлагагүй.

Сайн мэдээ нь үнэхээр энгийн бөгөөд түүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм.

  • Бурханы үгийг чин сэтгэлээсээ сонсох нь биднийг Бурханд итгэж, Түүний амлалтуудад найдахад хөтөлдөг.

  • Бид Бурханд итгэхийн хэрээр бидний зүрх сэтгэл Түүнийг болон нэг нэгнээ хайрлах хайраар дүүргэгддэг.

  • Бид Бурханыг хайрладаг учраас Түүнийг даган, өөрсдийн үйлдлийг Түүний үгийн дагуу болгохыг хүсдэг.

  • “Бид Бурханыг хайрладаг учраас Түүнд үйлчилж, бусдын амьдралыг адислан, ядуус хийгээд гачигдагсдад туслахыг хүсдэг.

  • Бид энэхүү шавийн замаар алхахын хэрээр Бурханы үгсээс суралцах илүү их хүсэлтэй болдог.

Үүнийг хийхийн хэрээр алхам бүр дараагийн алхам руу хөтөлж, биднийг илүү агуу итгэл, найдвар, энэрлээр дүүргэдэг.

Энэ нь үнэхээр гайхалтай энгийн бөгөөд гайхамшигтай байдлаар бидний амьдралд тус болдог.

Ах, эгч нар аа, хэрэв та нар сайн мэдээ та нарын амьдралд тийм ч их тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, алхмаа илүү энгийн хялбар болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудад болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийн бусад гишүүнтэйгээ хамтран ажилла. “Ихэвчлэн сайн, муу аль ч байдлаар хүмүүст хамгийн хүчтэй нөлөөлж чадах хүмүүс бол тэдний гэр орныхон байдаг. Сайн мэдээний дагуу амьдардаг амьдралын гол цөм нь гэр орон байдаг учраас хэрэв та ангийн тань гишүүдийг дэмждэг гэр бүлийн гишүүдтэй нь хамтран ажиллах юм бол тэднийг хүчирхэгжүүлэхэд гаргах хичээл зүтгэл тань юу юунаас илүү үр дүнтэй байх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 8).