Ирээд, Намайг дага
9-р сарын 23–29. Галат: ‘Сүнсээр яв’


“9-р сарын 23–29. Галат: ‘Сүнсээр яв’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“9-р сарын 23–29. Галат,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Христ шоронд буй Паулд үзэгдсэн нь

9-р сарын 23–29

Галат

“Сүнсээр яв”

Та Галат номыг залбирч байгаад уншиж, тунгаан бодсоноор Их Эзэн танд ангийнхантайгаа хуваалцах зүйлийг тань заах болно. Өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь Бурханы тусламжинд талархаж буй хэрэг юм (Паул Б.Фиепер, “Ариун нандин хэвээр нь хадгал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  120).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Судар судлах нь гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн мэдээний утга учиртай ярилцлага явуулахад хүргэдэг. Танай ангийнхан үүнийг энэ долоо хоногт хийсэн үү? Энэ туршлагаа хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Галат 1:6–7; 3:1–5; 4:8–21; 5:1, 13–14

Есүс Христийн сайн мэдээ эрх чөлөө олгодог.

  • Судрын аливаа номыг судлахад бичигдсэн шалтгааныг нь мэдэж байвал амар байдаг. Ийм учраас “Паул энэ захидлыг ямар зорилгоор бичсэн гэж та нар бодож байна вэ?” эсвэл “Паул ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байсан бэ?” зэрэг асуултаар галатчуудын талаарх ярилцлагаа эхлэх нь сайн байж болно. Ангийн гишүүдийг Галат 1:6–7; 3:1–5; 4:8–21 дээрээс түлхүүр үгсийг хайж олоход урь. Паулын захиас өнөө үед бидэнтэй ямар холбоотой вэ?

  • Зарим галат гэгээнтэн Мосегийн хуулиар амьдарсаар байх хэрэгтэй гэж бодож байжээ. Энэ нь Паулын хувьд Христийн хуулиар санал болгосон эрх чөлөөтэй харьцуулахад “боолчлолын буулганд” (Галат 5:1) амьдарч байгаатай адил байв. Өнөө үед бидэнд энэ асуудал түгээмэл тохиолдоод байдаггүй ч, бид бүгд сүнслэг боолчлол болон Есүс Христээр дамжин ирдэг эрх чөлөөний хооронд ижил төстэй сонголттой тулгарч байдаг. Паулын заасан эрх чөлөө болон боолчлолын талаарх сургаалыг судлахад ангийн гишүүддээ туслахын тулд та тэднийг сунслэг боолчлолд хүргэж болох хандлага, үйлдлүүдийг нэрлэхийг хүсэж болно (жишээ нь, соёл заншил, муу зуршил, хуурамч итгэл үнэмшил, дотоод хөрвөлтөөс илүү гаднах үйлдэл дээр төвлөрөх зэрэг юм). Галат 5:1, 13–14-ийн дагуу бид сүнслэг боолчлолоос эрх чөлөөг хэрхэн олж авах вэ? Ангийн гишүүд Христийн сайн мэдээнд амлагдсан эрх чөлөөг хэрхэн эдэлж байсан бэ? Та сайн мэдээний дагуу амьдрах нь хувийн эрх чөлөөг нь хязгаарладаг гэж үздэг хүмүүст хэрхэн хариулах байснаа хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.

Галат 5:16–26

Хэрэв бид “Сүнсээр явбал,” “Сүнсний үр жимсийг” хүлээн авах болно.

  • Олон хүнд Сүнсний нөлөөг таньж мэдэх нь хэцүү байдаг. Галат 5 танай ангийн гишүүдэд Сүнсний үр жимсийг танихад нь тусалж чадна. Та тэднийг Галат 5:22–25-аас Паулын Сүнсний үр жимсийг тодорхойлохдоо ашигласан үг хэллэгийг хайж олохыг хүсэж болно. Сүнсний бидэнд нөлөөлдөг арга замыг яагаад жимсээр ийм сайн зүйрлүүлж байна вэ? Ангийн гишүүд энэ жимс тэдний эсвэл мэддэг хүмүүсийнх нь амьдралд хэрхэн тод харагдаж байсныг хуваалцаж болно. Судлах бусад эх сурвалжид дараах судрууд багтана. Үүнд: Матай 7:16–18; Иохан 14:26–27; Моронай 7:13–17; Сургаал ба Гэрээ 11:12–13 мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үг бий.

    Модон дээрх алимнууд

    Бид “Сүнсний үр жимсийг” эрэлхийлснээр үүнийг хүлээн авч чадна.

  • Заримдаа бид ямар нэг зарчмыг эсрэг зүйлийг нь судалснаар мэдэж авч чаддаг. Жишээ нь, Паул Галат 5:16–26 дээр “махан биеийн үйлс”-ийг “Сүнсний үр жимс”-тэй харьцуулсан. Та ангийн гишүүдэд “Сүнсний” ямар зэрэгт явж байгаагаа тунгаан бодоход туслахын тулд тэднийг Галат 5:16–26-г уншиж мөн Миний сайн мэдээг номло номын 143-р хуудсан дээрх Зан чанарын үйл ажиллагаа-тай төстэй хувийн үнэлгээг зохиож болно. Жишээ нь 19–23-р шүлэгт жагсаасан зүйл болгон дээр “Би яагаад үе тэнгийнхэндээ атаархдаг вэ?” эсвэл “Би өдөр бүр хайр мэдэрдэг үү?” зэрэг асуултыг бичиж болно. Ангийн гишүүдийн хувийн үнэлгээний хариултуудыг бусадтай хуваалцах шаардлагагүй ч та тэднийг бие биедээ “Сүнсээр явахад” нь туслах санаа, бодлыг хуваалцахад урьж болно. Хэрэв энэ үйл ажиллагааг ангидаа дуусгаж амжаагүй бол ангийн гишүүдэд гэртээ хийж дуусгахыг санал болгож болно.

Галат 6:7–10

Бид “Сүнсэнд” тарьвал, цаг нь ирэхээр адислалуудыг хураан авах болно.

  • Галат 6:7–10-ыг судлах нь ангийн гишүүдэд хийсэн сонголтуудынхаа урт хугацааны үр дагаврын талаар илүү бодож үзэхэд тусалж болно. Тэдэнд туслахын тулд та олон төрлийн үрийг ургамал, жимс эсвэл ногоотой нь хамт авчирч болно (эсвэл та эдгээрийн зургийг авчирч болно). Ангийн гишүүд эдгээрийг хооронд нь тохируулахын тулд хамтарч ажиллаж болно. Дараа нь тэд 7–10-р шүлгийг уншиж, “махан биед” болон “Сүнсэнд” тарих гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцаж болох юм. (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Үлиссэс Соарэсын захиас тусалж магад.) Бид махан биед таривал юу хурааж авах вэ? Бид Сүнсэнд таривал юу хурааж авах вэ? (Галат 5:22–23-ыг үзнэ үү). Ангийн гишүүдийг хүлээн авахыг хүсэж байгаа сүнслэг адислалуудаа тунгаан бодоход урь. Эдгээр адислалыг хүлээн авахад бэлтгэхийн тулд тэд одоо ямар “тариалалт” хийж байна вэ? Та тэднийг өөрсдийн бодлыг бичиж, боломжтой бол хуваалцахад урь.

  • Ангийн зарим гишүүн өөрсдийнх нь хүчин чармайлт үр жимс ургуулна гэдэгт итгэлгүй байгаа учраас “сайныг үйлдэхдээ зүрхшээж” (Галат 6:9) байж болох юм. Галат 6:7–10-ыг ярилцах нь тус болж болно. Та эдгээр шүлгийг танилцуулахын тулд ангийнхаа хэн нэгнийг ямар нэг зүйлийг ургуулахаар хичээх үедээ тэвчих шаардлагатай байсан үеийнхээ талаар товч ярихад урьж болно. Энэ хүний туршлага Галат 6:7–10-тай хамт “Сүнсээр явах” хүчин чармайлтын талаар бидэнд юу зааж байна вэ? (Галат 5:25).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг ефесчүүдэд бичсэн захидлыг уншихад урамшуулахын тулд тэд хэрхэн “диаволын заль мэхний эсрэг бат зогсож” (Ефес 6:11) чадахыг энэ захидлаас мэдэж авна гэдгийг хэлж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Галат

Сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх үр жимс.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бид Сүнсний зүйлсийг хэрхэн мэдэх вэ? Бид үүнийг Бурханаас ирсэн гэдгийг яаж мэдэх вэ? Үр жимсээр нь мэдэж болно. Хэрэв энэ нь өсөлт, дэвшил рүү хөтөлж байвал, хэрэв энэ нь итгэл болон гэрчлэл рүү мөн бурханлаг байдал руу хөтөлж байвал энэ нь Бурханых болой. Хэрэв энэ нь биднийг цуцааж, харанхуйд хөтөлж, төөрөгдүүлж, санааг маань зовоож байх аваас энэ нь чөтгөрийнх болой” хэмээн хэлсэн байдаг.

Өөр нэг удаа ерөнхийлөгч Хинкли: “Та Сүнсний өдөөлтийг Сүнсний үр жимсээр таних болно. Гэгээрүүлдэг, сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд өсөн нэмэгдүүлдэг, эерэг, урамшуулан дэмждэг мөн биднийг илүү сайн бодол, үг яриа, үйлдэлд хөтөлдөг болгон Бурханы Сүнснээс болой. Сүйтгэн нураасан, биднийг хориглогдсон замаар удирддаг тэрээр чөтгөрийнх болой. Би үүнийг зүгээр л маш тодорхой бөгөөд энгийн үнэн гэж боддог” гэжээ (Teachings of Presidents of the Church: Gordon B.Hinckley [2016], 121).

Сүнсэнд тарих нь.

Ахлагч Үлиссэс Соарэс: “Сүнсэнд тарина гэдэг нь бүх бодол санаа, үг, үйлдэл маань биднийг тэнгэрлэг эцэг эх болох тэнгэрлэг жишиг рүү өргөдөг байх ёстой гэсэн үг юм. Махан биеийг судруудад Ариун Сүнсний илчлэлтэд бус, харин дур хүсэлдээ автсан эгэл хүний бие махбод хэмээн бичсэн байдаг. Бид болгоомжтой байхгүй бол тэдгээр дур хүсэл нь дэлхий дээрх чөтгөрийн нөлөөтэй нийлж биднийг бүдүүлэг, хариуцлагагүй үйлдэл хийхэд түлхэн, улмаар бидний зан төлөвт нөлөөлөх болно хэмээн тайлбарласан (“Их Эзэний нутагт үлд!” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад бие биеэ өргөн дэмжихэд тусал. “Танай анги дахь хүн бүр сайн мэдээний дагуу амьдрахтай холбоотой гэрчлэл, бодол санаа, туршлагын эх сурвалж болно. Тэднийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж, бие биеэ өргөн дэмжихэд урь” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).