Шинэ Гэрээ 2023
1-р сарын 2–8. Матай 1; Лук 1: “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”


“1-р сарын 2–8. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 2–8. Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Мариа, Елизабет хоёр

1-р сарын 2–8

Матай 1; Лук 1

“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”

Та ямар нэгэн нэмэлт судлах материал уншихаасаа өмнө Матай 1; Лук 1-ийг уншин, тунгаан бодож, төрсөн сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Заах бэлтгэлийг тань удирдах боломжийг Сүнсэнд олго. Дараа нь энэхүү тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад байгаа санаануудыг судал.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Матай, Лук, сайн мэдээний бусад бичээчийн гол зорилго нь Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг гэрчлэх явдал байв. Ангийн гишүүдэд Матай 1 эсвэл Лук 1-ийг давтахад болон тэдний Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг шүлгээ хуваалцахад нь зориулан хэдэн минут өг. Ангийнханд Шинэ Гэрээнээс энэ жил судалж байхдаа, Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг гэрчилдэг шүлгүүдийн жагсаалт гаргахыг зөвлө. Та нар ангиараа энэ жагсаалтыг гаргаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Матай 1:18–25; Лук 1:5–80

Тэнгэрлэг Эцэг зорилгоо биелүүлэхийн тулд Өөрийн итгэлтэй хүүхдүүдээр дамжуулан ажилладаг.

  • Ангийн гишүүд Шинэ Гэрээг энэ жил судалж байхдаа уншсан хүмүүсийнхээ туршлагаас сургамж авч чадвал, учир утга бүхий туршлагатай болсон байх болно. Та үүнд нь туслахын тулд Матай 1, Лук 1-д гарч буй хүмүүсийн нэрийг судрын хэсгийнх нь хамт дараах байдлаар самбарт бич. Тухайлбал:

    Бид эдгээр цэдгээс өнөө үед бидэнд тус болох ямар зүйлийг сурч болох вэ?

  •   Лук 1:26–38, 46–56-г хамт уншаад, Мариагийн хэлсэн үгнээс түүний зан чанарыг харуулсан хэсгийг олж болно. Бид Мариагаас өөр юу сурч мэдэж болох вэ?

Лук 1:5–25

Бурханы адислалууд Түүний цагт ирдэг.

  • Танай ангид Елизабет, Захариа хоёр шиг шударга амьдардаг хэдий ч хүсэн хүлээсэн адислалаа хараахан авч амжаагүй байгаа хүмүүс байж болох юм. Ангийнхныг Лук 1:5–25-аас Их Эзэний цагийг хүлээхтэй холбоотой Елизабет, Захариа хоёроос авч болох сургамжийг хайж олоход урь. Ангийн гишүүд амьдралаасаа болон судрын түүхүүдээс Их Эзэний цагийг хүлээхтэй холбоотой өөр ямар жишээг хуваалцаж болох вэ? Бид эдгээр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Мөн ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийн талаар ярилцаж болно.

Лук 1:26–38

“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй.”

  • Ангийн гишүүд заримдаа Мариагийн нэгэн адил, Бурханы тэдэнд зориулсан төлөвлөгөөний талаар эсвэл өгсөн амлалтууд нь хэрхэн биелэх бол гэж боддог байх. Бурханы хүчээр бүх зүйл боломжтой гэдгийг ангийн гишүүдэд ойлгуулан туслахын тулд Зар мэдээ: тэнгэр элч Габриел Мариад үзэгдсэн нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 28) зургийг үзүүлж, Лук 1:26–38-ыг хамт уншихад тэднийг урьж болно. Бид Мариагийн үг, үйлдлээс ямар ч боломжгүй мэт зүйлийг даван туулах талаар юу сурч мэдэж болох вэ? Бурхан тэдэнд ямар ч боломжгүй мэт санагдсан зүйлийг хийхэд нь тусалсан туршлагаасаа хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Их Эзэнийг хүлээ

Ахлагч Жэффри Р.Холланд бидний дунд олон хүн яагаад бид Бурханы адислалуудыг хүлээх ёстой юм бэ? гэж боддогийг дурдаад, ийн хэлсэн.

“Ийм асуултуудад ‘Тийм ээ, Бурхан тэр даруй гайхамшгийг үйлддэг. Гэвч бидний мөнх бус амьдралд аялах хором мөч бүр Түүнийх бөгөөд Тэр ганцаараа удирдана гэдгийг бид эрт орой хэзээ нэгэн цагт мэдэж авах болно гэж хариулна.’ … Яагаад гэвэл, итгэл нь сайн муу аль ч цагт, бүр Бурханы мутар бидний төлөө илчлэгдэх хүртэл зовж шаналах үедээ ч Бурханд найдах гэсэн үг юм. …

‘…Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ, тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина; гүйлээ ч үл туйлдана; … алхлаа ч эс цуцна’ [Исаиа 40:31; тодотгол нэмсэн]. Зовлон шаналлаасаа ангижирч, уй гашуугаасаа салахыг эрэлхийлэгч хүн нэг бүрд эдгээр адислал эрт орой хэзээ нэгэн цагт, удахгүй ирээсэй хэмээн би залбирч байна. Би Бурханы хайрыг гэрчлэхээс гадна амьдралд маань тулгардаг бүх асуудалд ямар нэгэн байдлаар хариулт өгдөг Түүний гайхамшигт сайн мэдээний Сэргээлтийг гэрчилж байна” (“Их Эзэнийг хүлээх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128–130).

Заах чадвараа сайжруулах

Ангийн гишүүдийг гэртээ судар судлахад урамшуулан дэмж. Гэртээ судар судлахыг урамшуулах нэг арга зам бол ангийн гишүүдэд хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа олж авсан нээлт, ойлголтоо хуваалцах цагийг гаргаж өгөх явдал юм (Аврагчийн арга барилаар заах нь29-ийг үзнэ үү).