“1-р сарын 16–22. Иохан 1: Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 16–22. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
1-р сарын 16–22
Иохан 1
Бид Мессиаг оллоо
Та Иохан 1-ийг уншаад, тунгаан бодож байхдаа Иоханы гэрчлэлийн талаар заах сүнслэг удирдамж авахын тулд залбир. Та хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тойм дээрх санаанууд ангийнхныгаа энэ бүлэг дэх сургаалыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулахад танд тусална.
Хуваалцахад урь
Та суралцаж буй зүйлээ хуваалцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд уншиж байгаа зүйлийнхээ талаарх асуулт, бодол санаа, ойлголтоо цаасан дээр бичээд, саванд хийхийг хүс. Савнаас цаасыг сугалж, ангиараа хэлэлц.
Сургаалыг заах
Есүс Христ “эхэнд Бурхантай хамт” байсан.
-
Иохан мөнх бус байдлын өмнөх Христийн тухай юу заасан бэ? Яагаад Христийн мөнх бус байдлын өмнөх үүргийг мэдэх нь чухал вэ? Эдгээр асуултыг самбарт бичээд, Иохан 1:1–5 (мөн Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5 Bible appendix дээрх]; Мосе 1:32–33; Topical Guide, “Jesus Christ, Antemortal Existence of”)-аас хариултаа олохыг ангийнхнаас хүс. Түүнчлэн ангийн гишүүд “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org) дээрээс Христийн мөнх бус амьдралын өмнөх үүргийн талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно.
-
Хэрэв та эдгээр шүлгийг Их Эзэний бүтээлийн талаар ярихдаа ашиглахыг хүсвэл Иохан 1:3-ыг уншаад, дэлхийн үзэсгэлэн төгөлдрийг харуулсан зургуудыг үзүүлж болно. Ангийн гишүүдийг Аврагчийн бүтээлүүд Түүний хайрыг мэдрэхэд хэрхэн тусалдаг тухай хуваалцахад урьж болно.
Есүс Христ бол Гэрэл.
-
Ангийн гишүүдээс Иохан 1:1–14-т гэрэл гэсэн үг орсон хэсэг бүрийг олохыг хүсэх талаар бодож үз. Яагаад гэрэл нь Есүс Христийг дүрслэхэд тохирсон үг вэ? Ангийн гишүүд Аврагч ба Түүний сайн мэдээ тэдний амьдралд хэрхэн сүнслэг гэрэл өгдөг талаар хуваалцаж болно. Та энэ хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болгож, ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 84:45–46; 88:11–13 дээрх Христийн Гэрлийн талаар уншихад урьж эсвэл Bible Dictionary дээрх “Light of Christ”-ыг судлахыг хүсэж болно. Бид Аврагчийн гэрлийг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Иохан 1 дээрх Аврагчийн талаар заасан зүйлийг төсөөлөн бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та Есүс Христийн амьдрал, тэнгэрлэг үйл хэргийг харуулсан хэдэн зургийг (мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зураг) үзүүлж болно. Ангийн гишүүд Иохан 1:1–14-өөс зургуудыг нэрлэж болох үг эсвэл хэллэгүүдийг хайж олж болно.
Бид Аврагчийн тухай өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж, дараа нь бусдыг “ирээд харахад” урьж болно.
-
Иохан 1-д “ирээд хар” гэсэн урилга хоёр удаа гардаг (39, 46-р шүлгийг үзнэ үү). Бидэнд Андрей, Натанаел хоёрынх шиг Аврагчийг өөрийн нүдээр харах боломж олдохгүй ч бид яг тэр урилгад хариулж чадна. Бидний цаг үед “ирээд хар” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ?
-
Ангийн гишүүд Иохан 1:35–51-ийг уншаад, Христийн талаар суралцахад бусдыг урих тухай эдгээр шүлгээс сурч мэдсэнээ хуваалцаж болно. Тэд мөн “ирээд, харахад” бусдыг урих энгийн бөгөөд хувийн арга замуудыг хэрхэн олсноо хуваалцаж болно.
1:17
Нэмэлт эх сурвалж
Бид бусдыг “ирж, харахад” урьж чадна.
Ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
“Аврагч бидэнд сайн мэдээг хүмүүст хэрхэн хуваалцах талаар заасан билээ. ‘Багш аа, та хаана байгаа вэ?’ гэж асуусан Андрейн түүх надад таалагддаг [Иохан 1:38]. Есүс амьдарч байгаа газраа хэлж болох байсан. Гэвч оронд нь Тэрбээр Андрейд ‘Ир, та нар харна’ [Иохан 1:39] хэмээн айлдсан. Аврагчийн энэ үгийг би ‘Зөвхөн Миний хаана амьдардгийг ч биш хэрхэн амьдардгийг ирээд хар. Намайг хэн бэ гэдгийг ирээд хар. Ирээд Сүнсийг мэдэр’ гэсэн үг гэж бодох дуртай. Тэр үед болсон бүх зүйлийн талаар бид мэдэхгүй ч Андрей, ах Симонтойгоо уулзаад, ‘Бид … Христийг оллоо’ [Иохан 1:41] гэж хэлснийг бид мэднэ.
Бидний ярилцлагыг сонирхож байгаа хүмүүсийг бид ‘ирээд, хар’ гэж урьснаараа Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна. Зарим хүн бидний урилгыг хүлээн авч байхад зарим нь хүлээн авахгүй. ‘Ирээд, хар’ хэмээх урилгыг хүлээн авахаасаа өмнө хэд хэдэн удаа уригдсан хэн нэгнийг бид бүгд мэднэ” (“Энэ бол гайхамшиг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90).