“1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэцгээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
1-р сарын 23–29
Матай 3; Марк 1; Лук 3
“Эзэний замыг бэлтгэцгээ”
Та Матай 3; Марк 1 болон Лук 3-ыг уншиж, тунгаан бодохдоо төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь заахаар бэлтгэхэд тань Сүнсийг урих болно. Энэхүү тойм дээрх заах санаануудаас гадна Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх суралцах санаануудыг ангийнхантайгаа хамт ашиглахаар тохируулан өөрчилж болно.
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Шинэ Гэрээнээс суралцах нь хэрхэн тэдний амьдралыг адисалж байгаа талаар хуваалцахад туслахын тулд та Энэ долоо хоногт Шинэ Гэрээнээс уншсан зүйлээсээ үүдэн та юу хийсэн бэ? гэсэн асуултыг самбарт бичиж болно. Ангийн гишүүдийг хариултаа хуваалцахад урь.
Сургаалыг заах
Дагалдагчид өөрсдийгөө болон бусдыг Есүс Христийг хүлээн авахад бэлтгэсэн.
-
Бид чухал зочин айлчлан ирэхэд хэрхэн бэлддэг вэ? Ийм асуулт нь Баптисч Иохан хэрхэн Есүс Христийг хүлээн авахад хүмүүсийг бэлдсэн талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэхэд тусална. Дараа нь та ангийнхныг гурван бүлэгт хувааж болно. Бүлэг тус бүр Матай 3:1–6; Матай 3:7–12-г эсвэл Лук 3:10–15-ыг уншаад, Баптисч Иохан Есүс Христийг амьдралдаа хүлээн авахад хүмүүсийг хэрхэн бэлдсэн болохыг олж мэдэж болно. Бүлэг тус бүрд олж мэдсэн зүйлсээ ээлжлэн хуваалцах боломж олго.
Бид “гэмшилд зохистой үр жимсийг” гаргах хэрэгтэй.
-
Лук 3:8-д Баптисч Иохан баптисм хүртэхийнхээ өмнө хүмүүс наманчлалынхаа “жимс” буюу нотолгоог харуулах ёстой гэж заасан. Та ангийн гишүүдийг наманчлалынхаа нотолгоог олж харахад хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг Лук 3:8–14-ийг уншаад, Иохан юуг наманчлалын “үр жимст” тооцсоныг олж мэдэхийг хүсэж болно. Тэд мөн Моронай 6:1–3, Сургаал ба Гэрээ 20:37-г уншиж болно. Та самбарт жимсний мод зураад, олсон наманчлалын “жимсээрээ” модон дээр байгаа жимсийг нэрлэх ангийн гишүүдэд боломж олго. Мөн энэ нь чин сэтгэлээсээ наманчлах гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилцах оновчтой цаг байж болно.
Бид баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авснаар Есүс Христийг дагадаг.
-
Есүс Христийн баптисмын түүхийг үзэж байхдаа дараах санааг ашигла. Ангийн гишүүдээс хэн нэгэнд, тухайлбал хүүхдэд эсвэл өөр шашин шүтлэгтэй хүнд баптисмын тухай заахдаа Матай 3:13–17-г хэрхэн ашиглаж болохыг асуу. (Мөн тэд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглаж болно.) Тэд баптисмын ямар чухал хэсгийг онцлох вэ? Тэд бие биедээ заан, заах санаагаа давтаж болно.
-
Баптисмын гэрээнийхээ дагуу амьдрахын ач холбогдлыг эргэцүүлэн бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та хэн нэгнийг “Нэмэлт эх сурвалж” дээрх ахлагч Бэднарын мэдэгдлийг уншихад урьж болно. Ангийн гишүүдэд өөрсдийн баптисм, баптисмын гэрээнийхээ талаарх бодол санаагаа хуваалцах таалагдаж болох юм. Та мөн “Ирээд, Намайг дага” (Дуулал, д. 57) зэрэг Аврагчийг дагах тухай дууллыг дуулж болно.
-
Аврагч “Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11) хэмээн Баптисч Иохан заасан. Биднийг гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад галан баптисм болдог. Яагаад бид Бурханы хаант улсад ахиж дэвшихийн тулд Ариун Сүнсний бэлэгтэй байх ёстой вэ? Галан болон Ариун Сүнсний баптисм бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? (Алма 5:14-ийг үзнэ үү). “Baptism of the Holy Ghos” (ChurchofJesusChrist.org) видео энэ хэлэлцүүлэгт тусална.
Нэмэлт эх сурвалж
Бидний баптисмын гэрээнүүд.
Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Баптисмын гэрээ нь (1) Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авах, (2) Түүнийг үргэлж дурсан санах, (3) Түүний зарлигуудыг сахих гэсэн гурван үндсэн амлалтыг багтаадаг. Энэхүү гэрээг хүндэтгэн сахихад “[бид] түүний Сүнсийг [өөрсөдтэйгөө] үргэлж хамт байлгах” [Сургаал ба Гэрээ 20:77] амлалт ирдэг. Иймээс баптисм нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүнтэй байнга хамт байх эрх мэдэл олгогдсон боломжийг хүлээн авахад чухал бэлтгэл ажил юм (“Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46).
Баптисмын гэрээгээ сахиж буй залуу хүүгийн жишээ хэрэгтэй бол Кэрол М.Стэфэнс эгчийн хэлсэн “Бидэнд баясан цэнгэх агуу шалтгаан бий” үгийг үзнэ үү (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134–137).