“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
2-р сарын 27-оос 3-р сарын 5
Матай 8; Марк 2–4; Лук 7
“Итгэл чинь чамайг аварлаа”
Таны заах бэлтгэл Матай 8; Марк 2–4-ийг мөн Лук 7-г залбирч судалснаар эхэлнэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны судлах явцыг сайжруулан, энд байгаагаас гадна нэмэлт заах санааг өгнө.
Хуваалцахад урь
Танай ангийн гишүүд эдгээр бүлэгт гардаг гайхамшгуудыг хувиараа судалж байхдаа хүчирхэг ойлголтыг олж авсан байж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос Аврагчийн бусдыг эдгээсэн жишээг үзнэ үү). Ангийн гишүүдийг ойлгосон зүйлээ хамтрагч эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодож үз.
Сургаалыг заах
Гайхамшиг нь Бурханы таалал, Есүс Христэд итгэх итгэлийн маань дагуу тохиодог.
-
Та Их Эзэнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд ангийн гишүүдэд туслахын тулд Аврагчийн үйлдсэн гайхамшгийн талаарх түүхийг хэрхэн ашиглаж болох вэ? Та тэднээс Матай 8, Марк 2, Лук 7 дээрх хэд хэдэн гайхамшигт эдгэрлийг самбарт жагсаан бичихийг хүсэж болно. Ангийн гишүүд эдгэрсэн хүмүүс Аврагчид итгэх итгэлээ хэрхэн харуулсан талаар ярилцаж болох юм. Эдгээр түүх нь итгэл болон гайхамшгийн талаар юу заадаг вэ? Ангийн гишүүд Мормон 9:15–21, Ифер 12:12–16, Моронай 7:27–37, Сургаал ба Гэрээ 35:8-д цэдэглэсэн итгэл болон гайхамшгуудын талаарх нэмэлт үнэнүүдийг хуваалцаж болно (мөн Bible Dictionary, “Miracles”-ыг үзнэ үү). Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр гайхамшгуудыг хэзээ олж харсан бэ?
-
Марк 2:1–12 дээрх гайхамшгийн тухай түүх бусад үнэнээс гадна сүнслэг эсвэл бие махбодын хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулахад Аврагчид туслахын тулд нэгдэн нийлж, хамтарч ажиллахын үнэ цэнийг заадаг. Ангийн гишүүдийг судар дээрх түүхийг дахин уншаад, ахлагч Чи Хонг (Сэм) Вонгийн “Нэгдмэл байж, аврах нь” (2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15–16-г мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү) захиас дээрээс нэмэлт ойлголтуудыг хуваалцахад урих талаар бодож үз. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үйлчлэхийн тулд хамтарч ажиллахын үнэ цэнийн талаар бид Марк 2:1–12-оос юу мэдэж авч болох вэ? (мөн Maрк 3:24–25-ыг үзнэ үү).
Амьдралын шуурган дундуур амар амгаланг авчрах хүч Есүс Христэд бий.
-
Та ангийнхаа гишүүдэд тулгарч байгаа зарим сорилт, бэрхшээлийн талаар мэддэг байж магадгүй. Бид бүгд амьдралынхаа туршид сорилт бэрхшээлтэй тулгардаг тул Марк 4:35–41-д өгүүлсэн түүхийг унших нь Аврагч амар амгаланг авчирч чадна гэсэн ангийн гишүүдийн итгэлийг бэхжүүлж чадна. Хүн бүрд жижиг цаас өгөөд, цаасны нэг талд туулсан сорилт бэрхшээлээ бичихэд урь. Нөгөө талд нь сорилт бэрхшээлтэй тулгарахад Аврагчид хандахад тэднийг өдөөсөн ямар нэгэн зүйлийг Марк 4:35–41-ээс бичихийг тэднээс хүс. Хэрэв ангийн гишүүд бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй байвал хуваалцахад урамшуул.
-
“Багш аа, энд шуурга догширч байна” (Дуулал, д. 53) дуулал нь Марк 4:35–41 дээрх түүхэд суурилсан. Ангийн гишүүд судар дээрх үгтэй холбоотой үгийг дууллаас олж ч магадгүй. Мөн та тухайн үйл явдлыг харуулсан зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 40-ийг үзнэ үү) үзүүлээд, зураач аль агшныг харуулсан талаар ярилцаж болно. Та энэ гайхамшгийн утга учир, хүч чадлыг ойлгоход ангийн гишүүдэд өөр ямар арга замаар тусалж болох вэ?
Нүглээсээ өршөөгдөх үед бидний Аврагчийг гэх хайр улам нэмэгддэг.
-
Бид гэм нүглээсээ өршөөгдөхөөр эрэлхийлэхдээ Лук 7:36–50-д гардаг эмэгтэйн үлгэр жишээ болон Аврагчийн сургаалаас юу сурч мэдэж болох вэ? Наманчлал нь Есүс Христэд илүү ойртоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? Энэ түүх нь гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг харах өнцөгт маань хэрхэн нөлөөлж байна вэ?
Нэмэлт эх сурвалж
“Есүс тэдний итгэлийг хараад”
Ахлагч Чи Хонг (Сэм) Вонг Марк 2:1–12 дээрх түүхийн талаар дараах ойлголтыг хуваалцжээ.
“Би та бүхэнд судраас өөр нэгэн нуугдмал эрдэнэсийг хуваалцах гэсэн юм. Энэ нь 5-р шүлэгт гардаг, ‘Есүс тэдний итгэлийг хараад’ гэсэн хэсэг юм (тодотгол нэмсэн). Би тэдний итгэл гэдэг хэсгийг өмнө нь анзаараагүй байв. …
Есүс тэд гэж хэнийг хэлсэн бэ? Тэд гэдэг нь саа өвчтэй хүнийг авчирсан дөрвөн хүн ба саа өвчтэй хүний төлөө болон түүний төлөө залбирсан мөн Есүсийн номлолыг сонсож, удахгүй ирэх гайхамшигт зүрх сэтгэлдээ баярлаж байсан хүмүүс юм. Тэд бол эхнэр эсвэл нөхөр, эцэг эх, хүү эсвэл охин, номлогч, чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, бишоп, түүнчлэн хол байгаа найз чинь ч байж болно. Бид бүгд нэг нэгэндээ тусалж чадна. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой” (“Нэгдмэл байж, аврах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16).