Шинэ Гэрээ 2023
3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13: “Сонсох чихтэй нь сонсогтун”


“3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Хураахад бэлэн болсон улаан буудай

3-р сарын 20–26

Maтай 13; Лук 8;13

“Сонсох чихтэй нь сонсогтун”

Та уншиж байхдаа, ангийн тань гишүүд сургаалт зүйрлэлийн захиасыг ойлгох гэж хичээхдээ өөрсдөдөө тавьж болох асуултуудын талаар бод. Юуг ойлгоход хэцүү байж болох вэ? Сурч судлах тань таныг тэдний асуултуудад хариулахад хэрхэн бэлтгэж болох вэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнхантайгаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа” хэсгийг авч үз. Ангийн гишүүдийг Матай 13; Лук 8; 13-ыг судлахдаа ашигласан арга барилаа хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Maтай 13:1–23

Бидний зүрх сэтгэл Бурханы үгийг хүлээн авахад бэлтгэгдсэн байх ёстой.

  • Та Бурханы үгийг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлтгэхэд нь ангийнхаа гишүүдийг урамшуулахын тулд тариачны сургаалт зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Та самбарт Шавь нар ба Бусад гэж бич. Ангийн гишүүдийг Матай 13:10–17-г уншаад, Аврагч Өөрийн шавь нарын болон сургаалт зүйрлэлийг нь сонссон бусад хүний хоорондын ялгааг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь. Дараа нь 18–23-р шүлгээс, бидний чихийг “дөнгөж сонс[дог]” эсвэл сүнслэг зүйлсэд харалган болгодог зүйл юу болохыг олж мэдэхийг ангийн гишүүдээс хүс. Бид өнөөдөр ямар удирдамжийг Бурханаас болон Түүний үйлчлэгчдээс хүлээн авч байна вэ? Бид тэдний удирдамжийг хүлээн авахын тулд хэрхэн “сайн хөрс[тэй” болох вэ? (23-р шүлэг).

  • Та ангийн хэдэн гишүүнийг ахлагч Даллин Х.Өүксийн “Тариачны сургаалт зүйрлэл” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16–19) захиаснаас нэг нэг хэсгийг заахаар бэлдэж ирэхэд урьж болно. Түүний захиас энэхүү сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтод юу нэмж байна вэ?

Матай 13:24–35, 44–53

Есүсийн сургаалт зүйрлэл бидэнд Түүний Сүмийн өсөлт хөгжил, хувь заяа, үнэ цэнийг ойлгоход тусалдаг.

  • Та Матай 13 дээрх Есүсийн сургаалт зүйрлэлд заасан Сүмийн тухай үнэнийг ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та сургаалт зүйрлэлээс хэд хэдийг самбарт бичиж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг болон Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 331–346-г үзнэ үү). Ангийн гишүүд нэг эсвэл хэд хэдэн сургаалт зүйрлэлийг ганцаарчлан эсвэл жижиг бүлэг дотроо судлаад, Христийн Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаны талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно.

Тороор загас барьж буй хүн

Тэнгэрийн хаанчлал бол загасчны тортой адил юм.

  • Бид Матай 13:44–46-д гардаг талбай дахь эрдэнэс болон асар үнэтэй ширхэг сувдын сургаалт зүйрлэлээс Сүмд харьяалагдахын үнэ цэнгийн талаар юу мэдэж авдаг вэ? Танай ангийн зарим гишүүн (эсвэл тэдний таньдаг хүмүүс) Сүмийн гишүүн болохын тулд их, бага ч гэлээ золиос гаргасан байж болох юм. Сүмд харьяалагдахын тулд өөрсдийн гаргасан болон бусдын гаргахыг харсан золиосноос хуваалцахад ангийн гишүүдийг урь. Үүний үр дүнд ямар ямар адислал ирсэн бэ? Аврагчийн төлөө золиос гаргахад тэднийг хөтөлсөн зүйлийн талаар тунгаан бодоход ангийн гишүүдийг урь.

Матай 13:24–30, 36–43

Дэлхийн төгсгөлд Их Эзэн зөвт хүмүүсийг цуглуулж, ёс бусчуудыг устгах болно.

  • Та ангийнханд итгэл үнэмшилдээ үнэнч хожмын үеийн гэгээнтэн хэвээр үлдэхэд туслах сургамжийг буудай ба зэрлэг өвсний талаарх сургаалт зүйрлэлээс олж авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Эхлээд ангийн нэг гишүүнийг сургаалт зүйрлэл, түүний тайлбарыг товчхон ярихад урь. Энэ сургаалт зүйрлэлд өнөө үед зориулсан ямар сургамж байна вэ? Их Эзэн ургац хураах цаг иртэл гэгээнтнүүдээ ёс бусчуудтай “хамт ургахыг” зөвшөөрснийг (Матай 13:30) мэдэх нь яагаад чухал вэ? Бид эргэн тойронд маань ёс бус байдал гаарч байгаа үед Есүс Христэд итгэлтэй хэвээр хэрхэн үлдэж болох вэ? Христ бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Сургаал ба Гэрээ 86:1–7 болон “Нэмэлт эх сурвалж” дээрх ахлагч Л.Том Пэрригийн мэдэгдэл энэхүү сургаалт зүйрлэлийг хожмын үед хэрхэн ашиглахтай холбоотой нэмэлт ойлголтыг өгнө.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бид сайн зүйлсийг арчлах ёстой.

Ахлагч Л.Том Пэрри “Хүн төрөлхтний эртний дайсан тэрээр, зэрлэг өвсийг газар сайгүй цацахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг олж ашигласан. Тэрээр бүр бидний гэр орны халдашгүй дархан байдалд халдах арга замуудыг ч мөн олсон. Бузар булай, зусар арга замууд өргөн тархаж, тэднийг устгах бодит арга зам байхгүй мэт санагдах үе бий. Тэд утсаар болон агаараар дамжин бидний сурч боловсрох, зугаацахад зориулан бүтээгдсэн төхөөрөмжүүд рүү довтлон орж ирж байна. Ургац, зэрлэг өвс хоёул зэрэгцэн ургах болжээ. Талбай хариуцсан зарцын хувьд сайн гэсэн болгоныг бүх чадлаараа арчилж, тэдгээрийг хүчирхэг, үзэсгэлэн төгс болгон ургуулсан цагт л зэрлэг өвс нүдэнд торж, чихэнд сонсогдохгүй шахам болж анзаарагдахаа больдог” (“Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).

Заах чадвараа сайжруулах

Заах зүйлээ сургаалд төвлөрүүл. Ангийн хэлэлцүүлэг тань судрын үндсэн сургаалууд дээр төвлөрсөн байхад анхаар. Та суралцагчдаас судраа урьдчилан уншихыг мөн ангийн хэлэлцүүлгийг сударт төвлөрүүлж, ангийн гишүүдийг үнэн сургаалын тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсэх замаар үүнийг хийж гүйцэтгэж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-ийг үзнэ үү.)