Шинэ Гэрээ 2023
3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: “Бүү ай”


“3-р сарын 27-оос 4-р сарын 2. Матай 14; Марк 6; Иохан 5–6: ‘Бүү ай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 27-оос 4-р сарын 2. Матай 14; Марк 6; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Сагс дүүрэн талх барьсан шавь нартайгаа алхаж буй Есүс

3-р сарын 27-оос 4-р сарын 2

Матай 14; Марк 6; Иохан 5–6

“Бүү ай”

Матай 14; Марк 6; Иохан 5–6-аас заахаар бэлдэхдээ, хичээлтэйгээ холбоотой захиасыг хайж ол. Ийн хайхдаа ангийн гишүүдийг судартай холбоотой ач холбогдол бүхий туршлагад хэрхэн татан оролцуулахаа бодож үз.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэлэлцүүлгийг эхлүүлэх нэг арга зам бол ангийн хэдэн гишүүнийг энэ унших материалаас нэг нэг бүлэг сонгоод, тухайн бүлгээс өөрсдийнх нь хувьд ач холбогдолтой захиасаа хуваалцахад урих явдал юм. Тэднийг хуваалцах үед ангийн бусад гишүүн асуулт тавих юм уу ойлгосон зүйлээ нэмэрлэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Иохан 5:16–47

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн Хайрт Хүү мөн.

  • Иохан 5-д Есүс Өөрийнхөө тухай болон Өөрийн Эцэгийн тухай, Эцэгтэйгээ харилцах харилцааныхаа талаар хэд хэдэн ойлголт өгсөн байдаг. Ангийн гишүүдэд эдгээр ойлголтыг олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг бүлгүүдэд хуваагаад, 16–47-р шүлгээс Бурхан, Есүс Христийн зан чанар, Тэдний харилцааны талаар аль болох олон үнэнийг жагсаан бичих хэдэн минутыг тэдэнд өг. Бүлгүүдийг жагсаалтаас үнэнүүдийг ээлжлэн уншихад урь. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрыг илүү сайн ойлгоход эдгээр үнэн бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид Эцэгт дуулгавартай байсан Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх үйл ажиллагаа нь Иохан 5:16–47-оос Есүс Эцэг гэсэн үгийг хэрэглэсэн тохиолдол бүрийг тэмдэглэхийг санал болгодог. Уг үйл ажиллагааг хийж дуусгаад, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн хэдэн гишүүнийг урь. Тэднээс Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын талаар олж авсан ойлголтоо хуваалцахыг хүс.

Матай 14:15–21; Марк 6:33–44; Иохан 6:5–14

Өөрийнх нь зорилгыг биелүүлэхийн тулд өгсөн бидний даруухан өргөлийг Аврагч өсгөж чадна.

  • Есүсийн 5000 хүнийг хооллосон гайхамшгаас хувьдаа утга учир олж авахад ангийн гишүүдэд юу туслах вэ? Гайхамшгийн талаар унших нь тэднийг адислах Аврагчийн чадварт итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлдэг тухай та асууж болох юм. Боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэхийн тулд гаргасан хичээл зүтгэлийг нь Аврагч өсгөн нэмэгдүүлэхийг мэдэрч байсан үеийнхээ талаар тэд ярилцаж болно. Түүнчлэн хичээлийн өмнө та ангийн гишүүдээс туршлагыг нь илэрхийлэх зураг эсвэл эд зүйлийг ангид авчрахыг хүсэж болох юм.

    Талх ба загас

    Есүс таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг гайхамшигтайгаар хооллов.

  • “5000 хүнийг тэжээсэн нь” (https://www.churchofjesuschrist.org/study/video/miracles/2014-01-023-the-feeding-of-the-5000?lang=mon) видео эдгээр хэсэгт гарсан гайхамшгийг тунгаан бодоход тусалж болно. Энэ үйл явдлын талаарх ямар мэдээлэл Аврагчид итгэх итгэлийг маань нэмэгдүүлж байна вэ? Ямар арга замаар Аврагч биднийг сүнслэгээр тэжээж чадах вэ? Есүс Христ биднийг хэзээ тэжээж, тэтгэсэн бэ?

2:52

Матай 14:22–33

Есүс Христ биднийг айдас, эргэлзээгээ үл хайхрахад урьдаг. Тэгснээр бид Түүн рүү илүү бүрэн ирж чадна.

  • Матай 14:22–33 дээрх үйл явдал ангийн гишүүдэд Аврагчид итгэх итгэл, Түүнийг дагах хүслээ нэмэгдүүлэхэд тусална. Ангийн гишүүдийг дээрх цэдгийг уншаад, Христ, Петр мөн бусад төлөөлөгчийн хэлсэн үгэнд онцгой анхаарахад урь. Есүсийн үгс Петрийг завиа орхин, усан дээгүүр алхах итгэлтэй болоход хэрхэн тусалсан бэ? Есүсийн “зоригтой бай,” “бүү ай” (27-р шүлэг) хэмээсэн зөвлөмжүүд бидэнд өнөөдөр хэрхэн хамаатай вэ? Есүс Христийн шавь байх, Түүнд итгэх гэдэг нь ямар утгатай болох талаар бид Петрээс юу сурч мэдэж болох вэ? Та ангийн гишүүдийг үр дагавар нь ямар байхыг мэдэхгүй байсан ч Петрийн адил Аврагчийг дагахаар шийдсэн туршлагаа бодоход урамшуулж болно. Тэднээс уг туршлагаасаа юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Айж эсвэл эргэлзэж байх үед маань Есүс Христ хэрхэн биднийг аврахаар ирсэн бэ?

Иохан 6:22–71

Бид Христийн шавийн хувьд хэчнээн хэцүү байсан ч үнэнд итгэж, хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой.

  • Иохан 6-д гардаг үйл явдлууд нь Христийн Сүмийн сургаал, түүх эсвэл бодлогын талаар асуулт гарч ирэх үед туслах харах өнцгийг өгдөг. Эдгээр үйл явдлыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднээс хариулт авах үүднээс дараахтай адил асуултуудыг самбарт бичиж болно. Үүнд: Хүмүүс юуг хүсэн хүлээж байсан бэ? (26-р шүлгийг үзнэ үү). Оронд нь Христ тэдэнд юу санал болгосон бэ? (51-р шүлгийг үзнэ үү). Хүмүүс юуг буруугаар ойлгосон бэ? (41–42, 52-р шүлгийг үзнэ үү). Мөн та ангийн гишүүдэд энэ түүхийг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах дараахтай адил асуултуудыг тавьж болно. Үүнд: Асуумаар санагдаж эсвэл эргэлзэж байсан ч Христтэй хамт алхахыг сонгож болох ямар ямар арга зам байдаг вэ? (66-р шүлгийг үзнэ үү). Зөвхөн Христийн сэргээгдсэн Сүмд байдаг ямар ямар сургаал, ёслол эсвэл бусад “мөнхийн амийн үгс” байдаг вэ? (67–69-р шүлгийг үзнэ үү). Орчин үеийн төлөөлөгчдийн бодол санааг сонсох бол ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Бид хэн рүү явах юм бэ?” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84) захиасыг үзнэ үү.

Заах арга барилаа сайжруулах

Сонс. “Сонсох нь хайрын илэрхийлэл юм. … Та ангийн гишүүдийнхээ юу хэлж байгааг ойлгоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс. Та тэдний хэлсэн, хэлээгүй зүйлсэд анхаарлаа хандуулбал тэдний хэрэгцээ, сэтгэлийн зовлон шаналал, хүсэл тэмүүллийг илүү сайн ойлгодог болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 34).