Шинэ Гэрээ 2023
4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”


“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Бунхант цэцэрлэг

4-р сарын 3–9

Христийн амилсны баяр

“Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”

Энэ долоо хоногт заахаар бэлтгэхдээ, Христийн амилсны баярын ням гарагт болох хичээлийн тань хэлэлцүүлэг хэрхэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг хөгжүүлж болох талаар бод.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

“Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?,” “Би хэрхэн Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авч чадах вэ?” зэрэг асуултад хэрхэн хариулахыг нь ангийн гишүүдээс асуу. Эдгээр асуултад хариулахад туслах энэ долоо хоногт уншсан аль нэг судраа хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Есүс Христ биднийг нүгэл болон үхлээс чөлөөлж, сул талуудыг маань хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээл тулгарахад тайтгаруулдаг.

  • Ангийн тань гишүүд Есүс биднийг сорилт бэрхшээлтэй тулгарахад тайтгаруулж, сул талуудыг маань хүчирхэгжүүлж, нүгэл болон үхлээс авардгийг ойлгодог уу? Эдгээр зарчмыг олж мэдэхэд тэдэнд туслах нэг арга зам болгож, самбарт нүгэл, үхэл, сорилт, сул тал гэсэн үгсийг бич. Ангийн гишүүн бүр “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан судруудаас нэгийг уншин, дээрх зүйлсийг даван туулахад эсвэл тэвчихэд Аврагч хэрхэн бидэнд тусалдгийг тунгаан бодож болно. Ангийн гишүүд эдгээр судраас юу ойлгосноо гарчиг бүрийн доор бичиж, Аврагч, Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

    Загалмай дээрх Есүс

    Цовдлолт, Льюис Паркэр

  • Нүглээс ариусгагдах, төгс болгогдох хоёрын ялгааг харуулахад дараах энгийн бодит жишээ тусалж болно. Та Moрoнай 10:32-ын эхний хэдэн мөрийг самбарт бич. Тэгэхдээ үг үсэг эсвэл зөв бичих дүрмийн алдаатай бич. Дараа нь ангийн нэг гишүүнийг алдаатай үгсийг (зөв үгийг нь биш) арилгахад урь. Ингэснээр асуудлыг шийдвэрлэсэн үү? Бид судар, эд зүйл ашигласан энэ хичээлээс Аврагчийн Цагаатгалын бидэнд үзүүлэх нөлөөний талаар ямар сургамжийг мэдэж авах вэ? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үг бас тус болж болох юм. “Хэрэв аврал нь зөвхөн бидний алдаа, гэм нүглийг л цайруулдаг юм бол энэ нь хэдий гайхалтай ч гэсэн Эцэгийн бидэнд зориулсан агуу төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалтгүй юм. Түүний зорилго бол үүнээс ч илүү чухал зүйл болох Өөрийн охид, хөвгүүдийг Өөртэйгөө адил болгохсон гэсэн хүсэл байдаг” (“Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).

  • Түүх, зүйрлэлүүд нь Христийн Цагаатгалыг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг. Та “Нэмэлт эх сурвалж” дээрх аль нэгэн Ерөнхий чуулган дээр ярьсан түүх эсвэл өгсөн адилтгалыг хуваалцаж болох юм.   Дараа нь ангийн гишүүд Аврагч, Түүний Цагаатгалын талаар төрсөн аливаа бодол, мэдрэмжээ хуваалцаж болно.

Матай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:1–29; 1 Коринт 15:3–8, 55–58

Шинэ Гэрээн дэх гэрчүүд Есүс Христ үхлийг ялан дийлсэн тухай гэрчилсэн.

  • Христийн амилсны хамгийн анхны баярын тухай буюу Есүс Христийн Амилалтын талаарх судрын түүхийг унших талаар бодож үз. Та ангийн нэг гишүүнийг уг түүхийг өөрийнхөө үгээр ярихад урьж болно (Иохан 20:1–17-г үзнэ үү).  

  • Танай ангийнхан өөрсдийгөө Христ амилсан гэх мэдэгдлийг судалж буй хуульч эсвэл мэдээний сурвалжлагч гэж төсөөлөх юм бол Есүс Христийн Амилалтын гэрчүүдийн ач холбогдлын талаар илүү гүн ойлголттой болж болох юм. Гэрчээр үйлчилж болох хүмүүсийг судраас олоход тэднийг урь (Матай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:3–8, 55–58-ыг үзнэ үү). Тэр хүмүүс шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг эсвэл мэдээний сурвалжилгад ярилцлага өгөхдөө хэлж болох зүйлийг товч бичиж болно.

  • Аврагчийн Амилалтад талархах талархлаа нэмэгдүүлэх нэг арга зам бол итгэл үнэмшлээ бусдад хэрхэн тайлбарлах талаар бодох явдал юм. Гэр бүлийн гишүүн нь хүнд өвчин туссан, найз нь хайртай хүнээ алдсан, хөрш тань яагаад Христийн амилсны баяр тэмдэглэдгийг тань асуусан зэрэг нөхцөл байдалд ангийн гишүүд Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ? Тэднийг хариултаа бэлдэхдээ судраас (“Нэмэлт эх сурвалж” дээрх судрууд) харж лавлахад урамшуулан дэмж. Ангийн хэдэн гишүүнийг бодлоо хуваалцахад урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн Цагаатгал, Амилалтын тухай судрууд.

Аврагчийн Цагаатгал, Амилалтын тухай захиаснууд.

Заах чадвараа сайжруулах

Сүнсний зэмсэг бай. “Багшийн хувьд таны зорилго бол хичээлийг гайхалтай заахад биш, харин бусдад жинхэнэ багш нь болох Ариун Сүнсний нөлөөг хүлээн авахад туслах явдал юм” (Аврагчийн арга барилаар заах нь, 10).