Шинэ Гэрээ 2023
3-р сарын 6–12. Матай 9–10; Mарк 5; Лук 9: “Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ”


“3-р сарын 6–12. Матай 9–10; Mарк 5; Лук 9: ‘Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 6–12. Матай 9–10; Марк 5; Лук 9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүс Петрийг томилов

3-р сарын 6–12

Матай 9–10; Марк 5; Лук 9

“Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ”

Maтай 9–10; Maрк 5; Лук 9-ийг уншиж байхдаа, зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагын талаар Ариун Сүнснээс ирэх өдөөлтийг эрэлхийл. Төрсөн сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь таныг болон ангийн тань гишүүдийг адислах туршлагыг хүлээн авахад бэлдэхэд тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүн бүрээс энэ долоо хоногт судраас суралцсан үнэнээ судрын шүлэгтэй нь хамт цаасан дээр бичихийг хүсэж болно. Цаасыг цуглуулсныхаа дараа хэд хэдийг сонгоод, ангийнханд уншиж өг. Бид эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Матай 9

Есүс биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээх хүчтэй.

  • Аврагчийн гайхамшигт эдгээлтүүдийн олонх нь мөн сүнслэг үнэнүүдийг заадаг. Үүнийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та ангийг дөрвөн бүлэгт хуваагаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг оноож өгч болно. Үүнд: Матай 9:2–8; Матай 9:18–19, 23–26; Матай 9:20–22; Матай 9:27–31. Оногдсон судрын хэсэгт дүрсэлсэн гайхамшгийн талаар судлаад, үүнийгээ ангийнхандаа хураангуйлан ярихыг бүлэг бүрээс хүс. Эдгээр гайхамшгаас бид ямар сүнслэг үнэнийг мэдэж авч болох вэ?

Есүсийн нөмрөгт хүрч буй эмэгтэй

Эзэнд итгэ, Лиз Лэмон Свиндл

Матай 10

Их Эзэн Өөрийн ажлыг хийх эрх мэдлийг Өөрийнхөө үйлчлэгчдэд өгдөг.

  • Аврагчийн Өөрийн төлөөлөгчдөд өгсөн итгэмжлэл нь бидэнд хувийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тусалдаг. Ангийн гишүүд хувиараа судалж байхдаа энэ сэдвийн талаар ойлголттой болсон байж болох юм. Тухайлбал, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр энэ сэдвээр явуулах үйл ажиллагаа байгаа. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад эсвэл хичээл дээрээ жижиг бүлгээр ажиллан, уг үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь. Ангийн гишүүдийг дуудлагаа биелүүлж байхдаа Аврагчийн хүчийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь.

  • Матай 10-т Христ Өөрийн төлөөлөгчдөд эрх мэдэл өгсөн талаар судлах нь орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үүргийг ойлгоход ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? Арван хоёрт Аврагчийн өгсөн эрх мэдлийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа энэ эрин үед анхны Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад өгсөн эрх мэдэлтэй харьцуулах нь тус болж болох юм. Ангийн гишүүд ч гэсэн амьд төлөөлөгчдийн тохинуулал хэрхэн тэдэнд нөлөөлсөн талаар хуваалцаж болно. Амьд бошиглогч, төлөөлөгчдийн тэнгэрлэг дуудлагын талаар гэрчлэлээ хуваалцаад, ангийн гишүүдийг ч мөн гэрчлэлээ хуваалцахад урь.

Матай 10:17–20

Биднийг Их Эзэнд үйлчилж байхад Тэр биднийг сүнсээр өдөөж хэлэх үгийг маань зааж өгнө.

  • Заримдаа хүмүүс сайн мэдээний тухай бусдад заах эсвэл ярихдаа сандардаг. Гэхдээ Их Эзэн шавь нартаа юу хэлэхээ мэдэхэд нь тусална хэмээн амласан. Бид Их Эзэний амласан тусламжийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Ангийн гишүүдийг Матай 10:19–20; Сургаал ба Гэрээ 84:85; Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг уншаад, энэ асуултын хариултыг олж мэдэхэд урь. Танд юу хэлэхээ мэдэхэд Ариун Сүнс хэзээ тусалсан бэ? Та туршлагаасаа хуваалцаад, ангийн гишүүдийг мөн туршлагаасаа хуваалцахад урьж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Хожмын үеийн төлөөлөгчдөд өгсөн итгэмжлэл

Энэ эрин үеийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдийн зарим нь дуудагдах үед Оливер Каудери тэдэнд Матай 10-т Есүс Христийн өгсөнтэй адил арга замаар эрх мэдлийг хүлээлгэн өгсөн. Тэрээр ийн хэлсэн.

“Та нар бүх улс үндэстний бүх төрлийн ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцэх хэрэгтэй болно. … Би түүнчлэн хүмүүний зүрх сэтгэлийн бардамналыг мэдэх тул та нарыг туйлын даруу байхыг сануулж байна. Сэрэмжлэгтүн, энэ дэлхийн бялдууч хүмүүс та нарыг хөөргөх вий. Та нарын дур хүсэл дэлхийн зүйлсэд эзэмдүүлэгдэхээс сэрэмжил. Үйлчлэлээ эн тэргүүнд тавь. … Үнэний гэрчлэлийг хуваалцахын тулд та нар өөрсдөө Тэнгэрээс гэрчлэл хүлээн авах нь чухал. …

‘…Та нар энэ захиасыг өөрсдийгөө мэргэн ухаантай гэж боддог хүмүүст хүргэх ёстой. Тэр хүмүүс та нарыг хяхан хавчиж, амийг тань авахыг эрэлхийлж магадгүй. Дайсан үргэлжид Бурханы үйлчлэгчдийн амийг авахыг эрэлхийлсээр байдаг билээ. Тиймээс, Бурхан Өөрийнхөө үйл хэргийг урагшлуулж, тохиолгон авчрахын тулд амь насаа золиослохыг шаардахад та нар амь насаа өгөхөд ямагт бэлэн байх ёстой. …

Дараа нь Түүнийг хүн нэг бүрийн гарыг атган, ‘Та хүлээн авсан хариуцлагынхаа учир утга, зорилгын дагуу эдгээр ах нарын хамт бүх хичээл зүтгэлээрээ сайн мэдээг тунхаглахаар энэ үйлчлэлд бүх зүрх сэтгэлээрээ оролцох уу?’ хэмээн асуухад хүн бүр зөвшөөрсөн” (“Minutes and Blessings, 21 February 1835,” Minute Book 1, 159–161, 164, josephsmithpapers.org-д; орчин үеийн зөв бичих, цэг тэмдгийн дүрмийн дагуу шинэчилсэн).

Заах арга барилаа сайжруулах

Адислалуудын талаар гэрчил. Та үйлдэхэд урих үедээ, Бурханы амласан адислалуудыг Түүний сургаалуудад итгэлтэй үйлдсэнээр хүлээн авах болно гэдгийг суралцагчдадаа гэрчил. Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдийг адислахыг хүсдэг. Гэхдээ адислалууд нь бидний дуулгавартай байх үндсэн сэдэл байх ёсгүй. (Аврагчийн арга барилаар заах нь, 35-ыг үзнэ үү.)