Шинэ Гэрээ 2023
8-р сарын 7–13. Ром 1–6: “Аврах Бурханы хүч”


“8-р сарын 7–13. Ром 1–6: ‘Аврах Бурханы хүч,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 7–13. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Паул захидал бичиж байгаа нь

8-р сарын 7–13

Ром 1–6

“Аврах Бурханы хүч”

Оюун санаандаа ангийн гишүүдээ бодоод, Ром 1–6-г залбирч унш. Энэ нь таныг заахаар бэлтгэх үед Сүнсний өдөөлтүүдэд мэдрэмтгий байхад туслах болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ром 1–6-аас илүү сайн ойлгоход нь Ариун Сүнс тусалсан шүлгээ хайж олох хэдэн минутыг ангийн гишүүдэд гаргаж өгөх талаар бодож үз. Дараа нь тэд сонгосон шүлгээ ойр сууж байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Ром 1:16–17

“Би Христийн сайн мэдээнээс ичихгүй.”

  • Олон хүнд итгэл үнэмшлээсээ болж доог тохуу болж байсан үе бий. Ангийн гишүүдэд ийм зүйл тохиолдох үед туслах үүднээс тэднийг Ром 1:16–17-г уншиж, Үйлс номоос Паулын сайн мэдээнээс ичихгүй байгаагаа харуулсан хэсгүүдийн талаар бодоход урь. Магадгүй ангийн гишүүд Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаа шалтгаанаа бас хуваалцаж болох юм. Эсвэл тэд Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа харуулсан өөрийн эсвэл бусдын туршлагыг хуваалцаж болно.

    Гараа өргөж буй ангийн гишүүд

    Бид сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцахаас ичихгүй байж болно.

Ром 2:28–29

Үнэнч шавь байх нь бидний үйлдлээс гадна дотоод итгэл үнэмшлээс хамаарна.

  • Бид ямар шавь гэдгээ хэрхэн дүгнэдэг вэ? Паулын ромчуудад өгсөн зөвлөгөө бидэнд гаднах үйлдэл дээрээ гэхээсээ илүү “сүнс [болон] зүрх сэтгэлдээ” (Ром 2:29) анхаарлаа хандуулахыг санахад тусалж чадна. Ангийнхандаа Паулын зөвлөгөөг ойлгоход нь туслахын тулд Ром 2:28–29-өөс авсан үгийг самбарт бичиж болно. Иудей гэсэн үгийг хожмын үеийн гэгээнтэн, хөвч хөндөх ёслол гэсэн үгийг гэрээ гэсэн үгээр тус тус орлуул. Энэ өөрчлөлт нь Паулын сургаалын талаарх бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Та мөн Сүмийн гишүүдийн хувьд “зүрх, сэтгэлээрээ” (Ром 2:29) үйлдсэн үед илүү утга учиртай, хүчирхэг болдог зүйлсийн жишээг ярилцаж болно.

Ром 3–6

“Хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм.”

  • Та ангийн гишүүдэд итгэл, үйлс, ач ивээлийн талаарх Паулын сургаалыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Та тэдэнд бид өөрсдийн сайн үйлсийг зохистой байдлаа батлан харуулах арга зам гэж харж болохгүй бөгөөд Христийн ач ивээлийг ч гэсэн алдаа, гэм нүглийг зөвтгөх шалтгаан болгож харахгүй байх ёстой гэдгийг ойлгоход туслахын тулд дараах хоёр жишээг хуваалцахыг бодож үз. Ангийн гишүүд Глориа, Жастин хоёрт туслах үнэнийг Ром 3:20–31; 5:1–2; 6:1–2, 21–23-аас олж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ямар өөр үнэн зөв шударга үйлс, Христийн ач ивээл хоёрын ач холбогдлыг ойлгоход ангийн гишүүдэд туслах вэ?

    1-р жишээ

    Таны найз Глориад хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч хангалттай сайн шавь болж чадахгүй мэт санагдах болж. Тэр хийвэл зохих бүх зүйлийг хийх гэж шаргуу хичээдэг ч хичээл зүтгэл нь хангалттай сайн байж чадсангүй гэж байнга санаа зовдог байлаа. “Би хангалттай сайн байна уу?” “Их Эзэн намайг хүлээж авах болов уу?” гэж тэр боддог.

    2-р жишээ

    Таны найз Жастин зөвийг сонгоход ач холбогдол өгдөггүй байв. Тэр Есүс Христэд итгэн, сүмийн цуглаануудад оролцдог мөн хайраар дүүрэн эцэг, сайн хөрш юм. Гэвч тэр ариун сүмийн эрхийн бичиг авахад тавьдаг жишгүүдийн дагуу амьдардаггүй. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг ариун сүмд ороход бэлдэхийг урамшуулах үед тэр “Би сайн хүн. Надад Есүс Христэд итгэх итгэл бий. Тэр аль хэдийн миний гэм нүглийн төлөөсийг төлсөн тул би ийм жижиг асуудлуудаас болж намайг селестиел хаант улсад оруулахгүй гэж бодохгүй байна” гэж хариулдаг.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Итгэл, ач ивээл, үйлс.

1-р жишээ

  • Ифeр 12:27

  • Moронай 10:32–33

  • Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн заасан. “Авралыг дуулгавартай байдлаар биш; харин Бурханы Хүүгийн цусаар худалдан авдаг юм. … Ач ивээл нь Бурханы бэлэг бөгөөд Түүний зарлиг бүрд дуулгавартай байхыг хүсэх нь Тэнгэрлэг Эцэгээсээ энэхүү ариун нандин бэлгийг хүлээн авахаар мөнх бус гараа сунгаж буй хэрэг юм” (“Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99).

2-р жишээ.

  • Иaков 2:17–26

  • Хиламан 12:23–24

  • Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–41

  • Ерөнхийлөгч Угдорф ийн заасан. “Хэрвээ Бурханы ач ивээл нь бэлэг юм бол Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь яагаад тийм чухал гэж? Тийм юм бол Бурханы зарлиг тушаалууд эсвэл наманчлал гэгч зүйлтэй яагаад зууралдах ёстой юм бэ? … Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бид Түүний нинжин сэтгэлийн төлөө цаглашгүй хайр, талархлаа илэрхийлж буй жам ёсны үр дагавар юм. Бодит хайр, талархлын энэ илрэл нь бидний үйл хэргийг Бурханы ач ивээлтэй тун гайхалтай нэгтгэн холбож өгдөг” (“Ач ивээлийн бэлэг,” 98).

Заах арга барилаа сайжруулах

Таны дуудлага сүнслэгээр өдөөгдсөн. Та багшийн хувьд, Их Эзэний хүүхдүүдийг адислахын тулд Түүгээр дуудагдсан билээ. Их Эзэн таныг амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Тиймээс таныг Түүний тусламжийг хүртэхүйц зохистой амьдарч байгаа үед Тэр эрэлхийлж байгаа илчлэлтийг тань өгөх болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 5-ыг үзнэ үү.)