Шинэ Гэрээ 2023
10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: “Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”


“10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: ‘Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Залуу эрэгтэйтэй ярилцаж буй номлогч эгч нар

10-р сарын 16–22

1 ба 2 Тесалоник

“Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”

Алма “түүний замуудаар замнан мөн зарлигуудыг нь дагадаг, Бурханы хүн байхаас бусдаар бол та нар өөрсдийн багш мөн тохинуулагч болгохоор хэнд ч бүү итгэ” (Мозая 23:14) хэмээн заасан. Энэ судар танд заахад өөрийгөө хэрхэн бэлтгэх ёстой талаар юу санал болгож байна вэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдэд 1 ба 2 Тесалоник-ийг зэрвэс гүйлгэн хараад, хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн шүлгээ олоход нь зориулан хэдэн минут өг. Тэднийг ангийнхаа хэн нэгэнтэй шүлгээ хуваалцаж, дараа нь цөөн хосыг нэг нэгнээсээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

1 Тесалоник 1:5–8; 2:1–13

Их Эзэний зарц нар чин сэтгэлээсээ, хайраар номлодог.

  • Паул өөрөө болон бусад хүн сайн мэдээг ямар арга замаар хуваалцаж байсныг гэгээнтнүүдэд сануулснаар Тесалоникчуудад бичсэн захидлаа эхэлсэн. Энэ нь ангийн тань гишүүдийн хувьд бие биедээ хэрхэн зааж, бие биеэсээ хэрхэн суралцаж байгаагаа дүгнэх сайхан боломж байж болно. Та ангийнхныг 1 Тесалоник 1:5–8; 2:1–13-ыг уншиж, сайн мэдээг үр дүнтэй хуваалцахтай холбоотой зарчмуудыг олж тогтооход урьж болно. Дараа нь тэд сайн мэдээг бусдад заахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа дүгнэхэд туслах дээрх шүлгүүд дээр үндэслэсэн асуултуудаа бичиж болно. Жишээлбэл, “Би мэддэг зүйлээ үлгэр дуурайлаараа харуулдаг уу?” гэсэн асуулт байж болох юм (1 Тесалоник 1:7-г үзнэ үү). Судрын энэ хэсгийн зарчмыг дагах нь заадаг хүмүүстээ илүү сайн үйлчлэхэд бидэнд хэрхэн туслах вэ?

1 Тесалоник 3:9–13; 4:1–12

Есүс Христийг дагах үед Тэрээр биднийг ариун болгож чадна.

  • Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд “Бурхан биднийг цэвэр бусын тулд бус, харин ариусалд дуудсан билээ” (1 Тесалоник 4:7) хэмээн заасан. Цэвэр ариун байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд “Илүү ариун байлгаач” (Дуулал, д. 66) дууллыг ангиараа хамтдаа эсвэл нэг нь гарч ирэн гоцлон дуулж болох юм. Дуулалд дурдсан, тэдний анхаарлыг татсан ариун байдлын шинж чанарыг хэлэлцэхийг ангийн гишүүдээс хүсэж болно. Самбарт Илүү ариун байя, би, илүү … гэж бичээд, ангийн гишүүдийг энэ өгүүлбэрийг гүйцээх үг, хэллэгийг 1 Тесалоник 3:9–13; 4:1–12-оос хайж олоход урь. Бид эдгээр зан чанарыг хэрхэн төлөвшүүлж чадах вэ?

  • Ариун бай хэмээх урилга сүрдмээр санагдаж болно. Ариун байдлыг төлөвшүүлэх нь биднээс удаан хугацааны туршид “улам илүү нэмэгдүүлэх[ийг]” (1 Тесалоник 4:10) шаарддаг алгуур явагддаг үйл явц гэдгийг ангийн гишүүдэд ойлгуулах нь тустай байж болно. Энэ үйл явцыг дүрслэн харуулахын тулд та ангийн нэг гишүүнийг ширмэл хөнжил нэхэх эсвэл хөгжмийн зэмсгээр тоглох гэх мэт удаан хугацаанд байнгын хичээл зүтгэл шаардах авьяас эсвэл ур чадварын талаар ярихад урьж болно. Энэ нь ариун болох үйл явцтай хэрхэн адил төстэй байна вэ? Ангийн гишүүдийг 1 Тесалоник 3:9–13; 4:1–12-ыг харж мөн Паулын тайлбарласан ариун болоход шаардлагатай хүчин чармайлтын талаар хуваалцахад урь. Биднийг ариун болоход юу тусалдаг вэ?

1 Тесалоник 4:11–12; 2 Тесалоник 3:7–13

Бид өөрсдийгөө болон гачигдагсдыг хангахаар ажиллах ёстой.

  • Дараахтай ижил төстэй асуултууд нь ажил хөдөлмөрийн талаар Паулын өгсөн зөвлөгөөний тухай ярилцахад өдөөж болох юм. Залхуурал ямар үр дагаварт хүргэдэг вэ? Ажиллаж хөдөлмөрлөснөөр ямар ямар адислал хүлээн авдаг вэ? Паул “төвшин,” “дуугүй” гэснээр юу хэлэхийг хүссэн гэж та бодож байна вэ? (1 Тесалоник 4:11; 2 Тесалоник 3:12). Та ангийн гишүүдэд 1 Тесалоник 4:11–12 ба 2 Тесалоник 3:7–13-ыг уншиж байхдаа тунгаан бодож, ярилцахад зориулан самбарт дээрхтэй ижил төстэй асуултуудыг бичиж болно. Өөр ямар ямар судар бидэнд ажил хөдөлмөрийн ач холбогдол, залхуу хойрго байхын аюулыг ойлгоход тусалдаг вэ? (“Нэмэлт эх сурвалж” дээрх санааг үзнэ үү).

2 Тесалоник 2

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Урвалт тохиох байсан.

  • Урвалтыг тайлбарлахын тулд уналт (2 Тесалоник 2:3-ыг үзнэ үү), тахал (Амос 8:11–12-ыг үзнэ үү), сүргийн дунд орох догшин чоно (Үйлс 20:28–30-ийг үзнэ үү) болон чихийг гижигдэх (2 Тимот 4:3–4-ийг үзнэ үү) зэрэг Урвалтыг тайлбарлахын тулд бошиглогчдын ашигласан зарим зүйрлэлийн талаар ярилцах нь тустай байж болно. Ангийн гишүүдийг хоёр хоёроор нь хуваагаад, дээрх судруудаас нэгийг эсвэл хэд хэдийг (эсвэл таны сонгосон бусад судрыг) уншиж, уг шүлэгт Их урвалтын талаар юу зааж байгааг тайлбарлахыг тэднээс хүс. Бошиглогчид Урвалтын талаар болон үүний үр дагаврын талаар юу заасан бэ?

  • Хэдийгээр эрт дээр үед Сүмд гарсантай адилхан “урвалт” (2 Тесалоник 2:3) болохгүй ч бид хувь хүнийхээ хувьд урваж болох юм. 2 Тесалоник 2-т энэ урвалт хэрхэн болдог (9–10-р шүлгийг үзнэ үү) мөн үүнээс бид хэрхэн зайлсхийж (15–17-р шүлгийг үзнэ үү) болох талаар юу гэж бичсэн байдаг вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Ажил хөдөлмөр ба залхуу лазан байдлын талаарх судрууд

Заах чадвараа сайжруулах

Олон төрлийн заах арга барил ашигла. Заах нэг тодорхой загвартай байх нь хялбар байж болох ч заах өөр өөр арга нь ангийн янз бүрийн гишүүдэд хүрдэг. Видео, уран зураг, дуу хөгжим ашиглах эсвэл ангийн гишүүддээ заах боломж олгох гэх мэт заах арга барилаа өөрчлөх арга замуудыг хайж ол (Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү).