Шинэ Гэрээ 2023
10-р сарын 2–8. Ефес: “Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”


“10-р сарын 2–8. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“10-р сарын 2–8. Ефес,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Гэрэл зургуудаа үзэж буй гэр бүл

10-р сарын 2–8

Ефес

“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”

Таныг Ефес ном, сүүлийн Ерөнхий чуулганы үгс, энэ тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг залбирч байгаад судлах үед юуг хэрхэн заах бодол санаа, сэтгэгдэл төрөх болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг энэ долоо хоногт сурч мэдсэн нэг зүйлээ самбарт нэг өгүүлбэрээр дүгнэн бичихэд урих талаар бодож үз. Хэдэн дүгнэлтийг санамсаргүй байдлаар сонгон авч, үүнийг бичсэн гишүүдийг бодол санаагаа хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Ефес 2:19–22; 4:4–8, 11–16

Бошиглогч, төлөөлөгчид, мөн бид бүгд Сүмийг хүчирхэгжүүлэн, нэгтгэдэг.

  • Та болон танай ангийнхан Сүм хэрхэн “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа” бөгөөд Аврагч Өөрөө хэрхэн “булангийн чулуу” (Eфес 2:20) болохыг харуулсан ямар нэг зүйлийг хамтдаа бүтээж чадах уу? Ангийн гишүүд шоо эсвэл цаасан аягыг гарчиглан, Есүс Христ, төлөөлөгч, бошиглогчдоор суурь тавьж, цамхаг эсвэл пирамид барьж болно. Дараа нь та хэрэв Христийг эсвэл төлөөлөгч, бошиглогчдыг авбал юу болохыг харуулж болох юм. Яагаад булангийн чулуу Есүс Христийг болон Сүмд гүйцэтгэдэг Түүний үүргийг тайлбарлахад тохирсон зүйрлэл вэ? (Булангийн чулууны талаарх тодорхойлолтыг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.) Ангийн гишүүд бидний төлөөлөгч, бошиглогч болон Сүмийн бусад удирдагчийн ачаар хүлээн авдаг адислалуудыг Ефес 2:19–22; 4:11–16-аас уншиж болно. Бид тэдний сургаал дээр өөрсдийн амьдралыг босгохын тулд юу хийж болох вэ?

Барилгын булангийн чулуу

Есүс Христ бол Сүмийн булангийн чулуу мөн.

  • Хэрэв ангийн тань гишүүд тантай хамгийн сүүлд уулзсанаасаа хойш Ерөнхий чуулганыг сонссон бол чуулганаар заасан зүйл Ефес 4:11–16-д дурдсан зорилгуудыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцахад тэднийг урь.

  • Магадгүй та ангийн гишүүдэд Христийн Сүмийн гишүүний хувьд гүйцэтгэхээр дуудагддаг “ажил” эсвэл үүргүүдийн заримыг жагсаан бичих хугацаа өгч болно (Ефес 4:1-ийг үзнэ үү). Жишээлбэл, тохинуулагч ах, зөв шударга эгч, эцэг эх, Христийн шавь байх гэх мэт. Дараа нь тэд ангийнхаа өөр гишүүнтэй жагсаалтаа сольж, Ефес 4:4–8, 11–16-г уншаад, жагсаалт дээрх үүргүүдээ биелүүлэх нь Христийн биеийг байгуулахад хэрхэн тусалдаг болохыг хуваалцаж болно. Бид “нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм” доор эв нэгдэлтэй болохын тулд хэрхэн хамтарч ажиллаж болох вэ?

Eфес 5:256:4

Аврагчийн үлгэр жишээг дагах нь бидний гэр бүлийн харилцааг бэхжүүлж чадна.

  • Та гэр бүлийн харилцааны талаарх Паулын зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд ангийн гишүүдэд туслахын тулд дараахтай адил асуултуудыг самбарт бичиж болно. Бид гэр бүлийн гишүүддээ ханддаг хандлагадаа хэрхэн Аврагчийн үлгэр жишээг дагаж болох вэ? (Eфес 5:25-ыг үзнэ үү). “Эцэг эхээ хүндэл” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Eфес 6:1–3). Бид үр хүүхдээ “Эзэний дэг журам, сургамжаар хэрхэн хүмүүжүүлэх” вэ? (Ефес 6:4). Ангийн гишүүд холбогдох судруудыг уншсанаар эдгээр асуултыг бүлгээрээ эсвэл ангиараа авч хэлэлцэж болно. Та Паулын дүрсэлсэн шиг амьдардаг хүмүүсийг харсан жишээнээсээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.

Ефес 6:10–18

Бурханы хуяг дуулга биднийг ёс бусаас хамгаалах болно.

  • Ангийн гишүүдэд Бурханы бүрэн хуяг дуулгыг өдөр бүр өмсөх сэдлийг төрүүлэхэд юу туслах вэ? Та Ефес 6:14–17-д дүрсэлснээр хуяг дуулгыг төлөөлж буй зарчим эсвэл ариун журамтай нь тохируулах үйл ажиллагааг ангийн гишүүдэд зориулан бэлтгэж өгч болно. Хуяг дуулгын хэсэг бүр биднийг ёс бусаас хэрхэн хамгаалж чадах вэ? (Тусламж авах бол “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү.) Бид энэ хуяг дуулгыг хэрхэн өмсдөг вэ? Бид хуяг дуулгынхаа ямар нэг сул талыг олж тодорхойлж, хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Булангийн чулуу гэж юу вэ?

Булангийн чулуу бол суурин дээр тавигдсан хамгийн анхны чулуу юм. Энэ нь бусад чулууг хэмжих, байршуулах гол цэг болдог ба бусад чулуу булангийн чулуутай нэг мөрд байх ёстой. Булангийн чулуу нь барилгын үлдсэн хэсгийн хүндийн жинг үүрдэг тул бат бөх, тогтвортой, найдвартай байх ёстой (“The Cornerstone,” Ensign, Jan. 2016, 74–75-ыг үзнэ үү).

Бурханы хуяг дуулга.

Бэлхүүсээрээ үнэнийг бүсэл.Хуяг дуулганы энэ хэсэг бүсэлхийгээрээ бүсэлдэг бүстэй адил юм. Бүслэх гэдэг үг нь бас бэхлэх, хүчирхэгжүүлэх эсвэл батжуулах гэсэн утгатай.

Зөв шударгын цээжний хуяг.Цээжний хуяг нь зүрх болон бусад чухал эрхтнийг хамгаалдаг.

Амар амгалангийн сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.Энэ нь цэргийн хөлийн хамгаалалтын хэсгийг хэлнэ.

Итгэлийн бамбай.Бамбай нь биеийн бараг бүх хэсгийг янз бүрийн халдлагаас хамгаалдаг.

Авралын дуулга.Дуулга толгойг хамгаалдаг.

Сүнсний илд.Илд нь дайсныг эсэргүүцэх үйлдэл хийх боломжийг бидэнд олгодог.

Заах чадвараа сайжруулах

Христийнхтэй адил хайрыг хөгжүүл. Таны зааж байгаа хүмүүстэйгээ харилцах харилцаа хайраар өдөөгдөж байх ёстой. Таныг Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж мөн үүнийг харуулах арга замыг эрэлхийлэх үед та болон танай ангийнхан адислагдах болно (Аврагчийн арга барилаар заах нь6; Моронай 7:48-ыг үзнэ үү).