Шинэ Гэрээ 2023
10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: “Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”


“10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Ариун сүмийн гадаа алхаж буй гурван эмэгтэй

10-р сарын 23–29

1 ба 2 Тимот; Тит; Филемон

“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”

1 ба 2 Тимот; Тит; Филемон номыг уншихдаа ангийн гишүүдээ дотроо бодож уншаарай. Орж ирэх бодол, төрөх сэтгэгдэл тань ангийн гишүүдийг холбогдох судрын хэсгүүд рүү хандуулж, ангидаа Сүнсийг авчрахад туслах болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хувиараа болон гэр бүлээрээ судраас судлахад тохиолддог амжилттай болон бэрхшээлтэй зүйлүүдийн талаар бие биеийнхээ ярихыг сонсох нь ангийнханд тань тустай байж болно. Ангийн гишүүдийг судар судлахад амжилт олж байгаа зүйлсээ хуваалцахад урьснаар хичээлээ эхлэхийг бод.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

1 ба 2 Тимот; Тит

Үнэн сургаалыг ойлгох нь хууртахаас зайлсхийхэд бидэнд тусална.

  • Ангийн тань гишүүд юу үнэн, юу худал болохыг тодорхойлоход хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Тимот, Тит хоёр ч гэсэн ийм цаг үед амьдарч байсан тул Паулын тэдэнд өгсөн зөвлөгөө өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байж болох юм. Паулын зөвлөгөөг агуулсан хэд хэдэн судрын хэсгийг өгөв. Үүнд: 1 Тимот 1:1–7; 4:1–2, 6; 6:3–5, 20–21; 2 Тимот 3:13–17; 4:2–4; Тит 1:7–9; 2:1, 7–8. Та ангийн гишүүн бүрд эдгээр судрын хэсгийн нэгийг уншаад, үнэн сургаалын ач холбогдлын талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг даалгаж болох юм (мөн Алма 31:5-ыг үзнэ үү). Аврагчийн номлол худал хуурмагаас зайлсхийхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Ангийн гишүүд үнэн номлолын хүч өөрсдийг нь адисалж байсан туршлагаасаа мөн хуваалцаж болно.

Нэгэн эрэгтэйтэй ярилцаж буй хоёр номлогч

“Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол” (1 Тимот 4:12).

1 Тимот 4:10–16

“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”

  • Ангийнхан тань өөрсдийнхөө үзүүлдэг сайн үлгэр жишээний хүчийг ойлгоогүй байж болно. Таньдаг хүмүүс нь, тэр дундаа ангийн гишүүд нь хэрхэн Христийн шавь байх үлгэр жишээг үзүүлдэг талаар хуваалцахад тэднийг урьж болно. 12-р шүлгээс бид хэрхэн үг, хэл яриа (энд мөн биеэ авч явах байдал эсвэл зан авир орно), энэрэл, сүнс, итгэл, цэвэр ариун байдал зэргийн жишээ байх ёстой болохыг тайлбарласан үгсийг самбарт жагсаан бичих нь хэлэлцүүлэгт тус болж болох юм. Ангийн гишүүд бид хэрхэн энэ бүх арга замаар итгэгч хүмүүсийн үлгэр дуурайл болж чадахыг ярилцаж болно.

2 Tимот 1

“Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.”

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь 2 Тимот дээр Тимотыг хийж буй үйлчлэлд нь урамшуулан зоригжуулахаар өгсөн Паулын зөвлөгөөг олоход урьдаг. Олж мэдсэн аливаа ойлголтоо хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Эсвэл та тэдэнд Паулын зарим зөвлөгөөг олж, хуваалцахад зориулан хэдэн минут гаргаж өгч болно (1-р бүлэгт хэдэн сайн жишээ бий). Тэд бас Бурхан тэдэнд айдсаа даван туулахад нь тусалж, мөн “… хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгч” (2 Тимот 1:7) байсан туршлагаасаа хуваалцаж болно.

2 Тимот 3

Судрыг судлах нь бидэнд эцсийн өдрүүдийн аюулыг даван гарахад тусална.

  • Тимотод ирэх “хэцүү цагийн” талаар сэрэмжлүүлснийхээ дараа Паул судруудын хүч, ач холбогдлын талаар гэрчилсэн (2 Тимот 3:1, 14–17-г үзнэ үү). Хүнд хэцүү цаг үед судрууд биднийг хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар ярилцаж эхлэхийн тулд та ангийн гишүүдийг 2 Тимот 3:1–7 дээрх эцсийн өдрүүдийн аюулын талаарх Паулын дүрслэлийг уншихад урьж болно. Дараа нь өөрсдийг нь иймэрхүү аюулаас хамгаалахад туслах судруудыг олж, хуваалцаж болно (зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт өгсөн байгаа). Судруудыг судлах нь биднийг өнөөгийн дэлхийн сорилт бэрхшээлээс хэрхэн хамгаалж байна вэ?

  • Судрын хүчний талаарх Паулын зөвлөгөөг судлах нь Бурханы үгийг судлахад гаргаж буй нэг нэгийнхээ хүчин чармайлтыг урамшуулан дэмжих боломжийг ангийн гишүүдэд олгож болох юм. Ангийн гишүүд 2 Тимот 3:14–17-г уншаад, судраас суралцсанаар ирэх адислал, хамгаалалтыг тодорхойлж болно. Дараа нь тэд судраас суралцсанаар дээрх адислалуудыг хүлээн авсан туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн дараа нь ангийн гишүүдэд судраас хувиараа болон гэр бүлээрээ утга учир бүхий туршлага олж авахын тулд юу хийж болохоо тунгаан бодох хэдэн минут гаргаж өгч болох юм.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Эцсийн өдрүүдийн аюулаас биднийг хамгаалах судрын үнэнүүд (2 Тимот 3:2-ыг үзнэ үү).

Эцсийн өдрүүдийн аюул

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Эцсийн өдрүүдийн аюул

Өөрсдийгөө хайрлагчид

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Иoхан 15:12–13

Эцсийн өдрүүдийн аюул

Мөнгийг хайрлагчид

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Сургаал ба Гэрээ 88:123

Эцсийн өдрүүдийн аюул

Сагсуурагчид

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Moзая 2:24–25

Эцсийн өдрүүдийн аюул

Их зантай

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Aлмa 5:27–28

Эцсийн өдрүүдийн аюул

Доромжлогчид

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Сургаал ба Гэрээ 63:64

Эцсийн өдрүүдийн аюул

Эцэг эхдээ дуулгаваргүй байх

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Ефес 6:1–3

Эцсийн өдрүүдийн аюул

Үл талархагч

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Сургаал ба Гэрээ 78:19

Эцсийн өдрүүдийн аюул

Ариун бус

Биднийг хамгаалдаг үнэнүүд

Дэд хууль 7:6

Заах чадвараа сайжруулах

Сүнслэг өсөлт гэрт бий болдог. Та ангийнхантайгаа сард хоёр удаа хэсэгхэн хугацаанд л хамт байдаг. Тэдний ихэнх нь хичээлээс гадуур утга учир бүхий сүнслэг туршлага олж авсан байдаг бөгөөд тэдгээр нь ангийнх нь бусад гишүүнийг хүчирхэгжүүлж болох юм. Гэртээ сайн мэдээнээс суралцах явцдаа олж мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урамшуулах асуултуудыг тавь. (Аврагчийн арга барилаар заах нь, 18-ыг үзнэ үү.)