Шинэ Гэрээ 2023
12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр: “Үлэмж баярлуулах сайхан мэдээ”


“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайхан мэдээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Шинэ төрсөн хүүхэд

Бяцхан Хурга, Жэнэди Пэйж

12-р сарын 18–24

Христийн мэндэлсний баяр

“Үлэмж баярлуулах сайхан мэдээ”

Сайн мэдээний хэлэлцүүлэг нь Есүс Христ дээр төвлөрсөн үед сүнслэг байдлын хувьд хүчирхэг болж өрнөдөг. Та энэ долоо хоногт Есүс Христийн төрөлт болон үйл хэргийг судлахдаа, ангийнхаа хэлэлцүүлгийг хэрхэн Аврагч дээр илүү төвлөрүүлэхээ мэдэхийн тулд Ариун Сүнснээс сүнслэг удирдамж авахыг эрэлхийл.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Аврагчид илүү ойртоход туслах ямар арга замаар Түүний төрснийг хувиараа эсвэл гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг эсвэл тэмдэглэн өнгөрүүлдэг байснаа хуваалцахад ангийн гишүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Матай 1:18–25; Лук 1:26–38; 2:1–20

Есүс Христ дэлхийд мэндлэхээр ирсэн.

  • Христийн мэндэлсний баяр бол Христийн хүлцэл, “Эцэгийнхээ дээд сэнтийг орхин, хүмүүнтэй амьдарч, хүмүүний төлөө үхэх[эд]” бэлэн байсныг тунгаан бодож, тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан цаг үе юм. Энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд өдөөхийн тулд, та ангийн гишүүдээс энэ долоо хоногт хувиараа эсвэл гэр бүлээрээ судлахдаа Есүс Христ энэ дэлхийд мэндлэхээсээ өмнө хэн байсан талаар юу сурч мэдсэнийг нь асууж болно (Иохан 17:5; Мозая 7:27; Сургаал ба Гэрээ 76:12–14, 20–24; Мосе 4:2-ыг үзнэ үү). Дараа нь та ангийн гишүүдийг Аврагчийн төрөлтийн тухай унших үед Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр байгаа зургийг үзүүлж болно (Матай 1:18–25; Лук 1:26–38; 2:1–20-ийг үзнэ үү). Аврагчийн мөнх бус байдлын өмнөх оршихуйн алдар сууг Түүний даруухан төрөлттэй харьцуулахад төрсөн бодол, мэдрэмжээ хуваалцахад урь.

  • 1 Нифай 11:16-д тэнгэр элчийн Нифайд тавьсантай адилхан асуултыг өөрийн үгээр өөрчлөн асуух нь ангийн хэлэлцүүлгийг эхлүүлэх тохиромжтой арга байж болох юм. Магадгүй та самбарт Бурханы хүлцэл гэж юу вэ? гэж бичээд, 1 Нифай 11:17–33-ыг уншихдаа энэ асуултын талаар тунгаан бодохыг ангийн гишүүдээс хүсэж болно. Эдгээр шүлэг нь Аврагчийн талаар ямар бодол төрүүлж байгааг хуваалцахыг тэднээс хүс. Та Нифайн өгүүлснээр Аврагчийн амьдралыг дүрслэн харуулсан ямар ямар зургийг ангийнхандаа үзүүлж болох вэ?  

NaN:NaN
  • Хөгжим бол Сүнсийг ангид урин авчрах гайхалтай арга зам юм. Хэн нэгнийг Христийн мэндэлсний баярын дууг тоглож, хэдэн дууллыг хамтдаа унших эсвэл дуулахад урих талаар бодож үз (Hymns, no. 201–214-ийг үзнэ үү). Ангийн гишүүд эдгээр дууллаас болон дууны доор жагсаасан судруудаас Аврагчид болон Түүнийг дэлхийд ирэхэд бэлэн байсанд нь талархах талархлыг нэмэгдүүлэх үгсийг хайж болно.

Гетсеманийн цэцэрлэгт сөхрөн суусан Есүс

Гетсемани, Ж.Көрк Ричардс

Лук 4:16–21; Иохан 3:16

Есүс Христ Өөрийн номлолыг гүйцэлдүүлснээр биднийг мөнх амийг өвлөх боломжтой болгосон юм.

  • Есүс Христийн төрөх болсон шалтгаануудын тухай ярилцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Түүний үйл хэргийг хураангуйлсан судруудыг олж, хуваалцахад урь (зарим жишээг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос авна уу). Ангийн гишүүд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүд дотроо шүлгүүдийг хайж олоод уншиж болно. Тэд олсон шүлгүүдээсээ Христийн үйл хэргийн талаар юу олж мэдсэн бэ? Судар дахь Түүний нэр цолоос бид Түүний үйл хэргийн талаар юу мэдэж авч болох вэ? (Bible Dictionary, “Christ, names of”).

  • Ангийн гишүүд “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org)-ийг уншаад, Тэрээр яагаад дэлхийд ирсэн шалтгааныг тайлбарласан мэдэгдлүүдийг хуваалцах замаар Аврагчийн үйл хэргийн талаар сурч болно. Ангийн гишүүдэд Есүс Христ, Түүний үйл хэргийн талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Тэд Аврагчид итгэх итгэл, Түүнийг хайрлах хайрыг нэмэгдүүлсэн Түүний амьдралын түүхээс юм уу хувийн туршлагаасаа хуваалцаж болох уу? Энэ жил Шинэ Гэрээг судалсан нь хэрхэн Христийн мэндэлсний баярыг илүү утга учиртай болгосон бэ?  

Заах арга барилаа сайжруулах

Суралцагчдад хуваалцах цаг гаргаж өг. “Суралцагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцаж байхдаа зөвхөн Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хүчирхэгжүүлээд зогсохгүй, ангийнхаа бусад гишүүнийг үнэнийг өөрсдөө олж мэдэхэд урамшуулан дэмждэг. … Хичээл болгонд суралцагчдад хуваалцах цаг гаргаж өг. Зарим тохиолдолд, та эдгээр ярилцлага нь хичээл болохыг олж мэднэ” (Аврагчийн арга барилаар заах нь, 30).