“12-р сарын 25–31. Илчлэл 15–22: ‘Ялагч нь үүнийг өвлөнө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“12-р сарын 25–31. Илчлэл 15–22,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
12-р сарын 25–31
Илчлэл 15–22
“Ялагч нь үүнийг өвлөнө”
Илчлэл номд дүрсэлсэн сайн, муугийн хоорондын тулаан энэ дэлхийд байхдаа Христийг дагахын ач холбогдлын талаар танд юу зааж байна вэ? Энэ зарчмыг тунгаан бодсоныхоо дараа ангийнхаа гишүүдийн хэрэгцээ шаардлагын талаар бодож үз. Илчлэл номын ямар үнэнүүд зөв сонголт хийхэд тэдэнд туслах вэ?
Хуваалцахад урь
Ангийн гишүүд Шинэ Гэрээг судалж дуусах үед Шинэ Гэрээний талаар бодлоо хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Судар судлах нь тэдэнд Есүс Христийг илүү таньж мэдэн, Түүнтэй илүү адил болоход хэрхэн тусалсан талаар хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заах
Бид өөрсдийгөө дэлхийн ёсон бусаас тусгаарлах ёстой.
-
Илчлэл 17–18 дээрх Вавилоны ёс бус байдал, уналтын талаар унших тийм ч таатай биш боловч Вавилон нь өнөөдөр бидний амьдарч байгаа ёс бус дэлхийг бэлгэдэж байж болох тул энэ талаар унших нь тустай юм. Магадгүй эдгээр бүлгийг ангийн гишүүдийн дунд хувааж өгөөд, дараахтай адил асуултуудын хариултыг олохыг тэднээс хүсэж болох юм. Хүмүүс яагаад Вавилонд эсвэл дэлхийн зүйлсэд татагддаг вэ? Яагаад Вавилон аюултай вэ? Вавилонд юу тохиолдох вэ? Иохан Вавилоны хувь тавилангаас зайлсхийхэд туслах ямар сэрэмжлүүлгийг өгсөн бэ?
-
Ангийн гишүүд Илчлэл 18:4-ийг уншсаныхаа дараа хэрхэн Вавилоноос “гарч,” “түүний нүглийг хүртэгчид болохгүй байж” болох талаар ярилцаж болно. Тэдэнд Вавилоны эсвэл дэлхийн уруу таталтыг сөрөн зогсоход тусалсан судрыг эсвэл Сүмийн удирдагчдын захиасыг хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Квинтин Л.Күкийн мэдэгдлийг унших талаар бодож үз. Ангийн гишүүд ахлагч Күкийн дурдсан хоёр зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох санаануудаа хуваалцаж болох юм. Бид ямар байдлаар Вавилоноос “гар[даг]” вэ? (тухайлбал, Исаиа 52:11; Сургаал ба Гэрээ 25:10-ыг үзнэ үү). Бид бусдыг үүнтэй адил үйлдэхэд урамшуулахын тулд юу хийж болох вэ?
Бид Их Эзэний Хоёр дахь ирэлтэд болон Шүүлтийн өдөрт хэрхэн бэлдэж чадах вэ?
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг заримдаа “Эзэний агуу, аймшигт өдөр” (Иоел 2:31) гэж нэрлэдэг бөгөөд Илчлэл 19–20 дээр үндэслэвэл, энэ нь сайн зохисон тодорхойлолт байж болох юм. Илчлэл 19:5–20:15-д дүрсэлсэн зарим үйл явдлыг самбарт бичихийг бод. Ангийн гишүүдийг эдгээр үйл явдлыг дүрсэлсэн шүлгүүдийг олоход урь. Эдгээр үйл явдлыг яагаад агуу бөгөөд аймшигт гэж нэрлэдэг вэ? Бид Аврагчийн тухай болон Түүнийг дагадаг хүмүүсийн талаар эдгээр шүлгээс юу ойлгож авдаг вэ? Түүнийг ирэхэд баясах хүмүүсийн дунд байхын тулд бид одоо юу хийж чадах вэ?
-
Амийн ном болон эцсийн шүүлтийн тухай хэлэлцэхэд өдөөхийн тулд та ангийн гишүүдийг цаасыг дөрөв нугалж, энгийн ном хийхэд урьж болно. Тэд дараа нь Илчлэл 20:12–15; 2 Нифай 9:14; 29:11-ийг уншаад, тэдний талаар амийн номд юу гэж бичигдээсэй хэмээн хүсэж байгаагаа тунгаан бодож болно. Бодсон зүйлээ номдоо бичээд, ангийн хэдэн гишүүнийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Бид амийн номд тэдгээрийг бичүүлэхийн тулд яг одоо ямар ямар сонголтыг хийж болох вэ? Сүнслэг өсөлт хөгжилдөө сэтгэл дундуур байхгүй байхад нь ангийн гишүүдэд туслахын тулд ахлагч Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30) захиас дээрх зөвлөгөөг хуваалцах талаар бодож үз.
Хэрэв бид итгэлтэй байвал селестиел алдар суугаар адислагдах болно.
-
Хожмын өдрүүдийг ёс бус явдал хийгээд аюулаар дүүрэн байна гэж бошиглодог ч Иоханы харсан итгэгчдэд өгөх шагнал нь үүний өмнө тохиолдсон гай зовлонгоос хамаагүй агуу юм. Та Илчлэл номын энэ сайхан төгсгөлийг судлахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Илчлэл 21:1–22:5-ыг уншаад, селестиел алдар сууд орохын төлөө хичээхийг сүнслэгээр өдөөсөн үг хэллэгийг олж мэдэхэд урь. Итгэлтэй хүмүүст ямар амлалтууд өгөгддөг вэ? Биднийг одоогийнхоо сорилт бэрхшээлтэй тулгарах үед энэ тодорхойлолт хэрхэн тусалдаг вэ?
Нэмэлт эх сурвалж
Вавилоны ёс бус байдлын оронд зөв шударгыг сонгох
Ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.
“Бид дэлхийгээс зугтаж чадахгүй. Амьдралаас тасрах нь хариулт биш юм. Эергээр дэлхийд хувь нэмрээ оруулах нь бидний даван туулах сорилтуудын нэг бөгөөд үүний тулд бид авьяас чадвараа зайлшгүй хөгжүүлэх ёстой. …
… Сүмийн гишүүд дэлхийд эерэг замаар оролцох хэрэгтэй. Тэгвэл бид дэлхийд эерэг байдлаар хувь нэмэр оруулах, дэлхийн нүгэлд автахгүй байх хоёрыг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ? [Сургаал ба Гэрээ 25:10; 59:9-ийг үзнэ үү.] Үүнд хоёр зарчим ихээхэн нөлөөлдөг.
-
Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн гэдгээ хүмүүст мэдүүл. …
-
Итгэл үнэмшилдээ итгэ, үүнийхээ дагуу амьдар” (“Lessons from the Old Testament: In the World but Not of the World,” Ensign, Feb. 2006, 54–55).