Шинэ Гэрээ 2023
11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: “Бурхан бол хайр”


“11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүс Христ хүүхдүүдтэй хамт инээмсэглэж байна

Төгс хайр, Дэл Парсон

11-р сарын 27-оос 12-р сарын 3

1–3 Иохан; Иуда

“Бурхан бол хайр”

1–3 Иохан, Иуда-г уншиж байхад ямар сэдэв, зарчмууд танд чухал санагдсан бэ? Та тэдгээрийг ангийн гишүүддээ туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн хэдэн гишүүнийг Иоханы захидал болон Иуда-г судлах явцад чухал санагдсан сэдэв эсвэл тодорхой үнэнүүдийг хуваалцахад урь. Эдгээр захидлын ямар захиас тэдэнд болон тэдний гэр бүлд хамгийн их хамаатай вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

1 Иохан 1:5–10; 2:3–11; 3:1–3; 4:7–21; 5:1–3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол гэрэл, хайрын төгс жишээ юм.

  • Та зааж байгаа хүмүүстээ Бурханы гэрэл, хайрыг амьдралдаа олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та самбарт гэрэл, хайр гэсэн үгийг бичин, хичээлээ эхлүүлж болно. Энэ хоёр үгийн тухай бодоход хамгийн түрүүнд санаанд орж байгаа өөр үгээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Ангийн гишүүн бүр дараах судрын хэсгүүдийн нэгийг судлаад, шүлгүүд дэх гэрэл эсвэл хайрын талаар зааж буй зүйлийг олж мэдэж чадна. Үүнд: 1 Иохан 1:5–10; 2:3–11; 3:1–3; 4:7–12; 4:16–21; 5:1–3. Хэдэн суралцагчаас олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахыг хүс. Та мөн ангийн гишүүдийг Бурханы гэрэл, хайрыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урьж болно.

  • Та ангийн гишүүдийг таазны юм уу цонхоор тусаж буй гэрлийг хараад, бодит гэрлийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь. Бодит гэрэл нь сүнслэг гэрэлтэй юугаараа адилхан бэ? Ангийн гишүүд Бурхан, Түүний Хүү хоёр нь бидний амьдралыг хэрхэн гэрэлтүүлдэг талаарх нэмэлт санааг хайж олохын тулд дараахыг судалж болно. Үүнд: Дуулал 27:1; Иохан 1:4–5; 1 Иохан 1:5–7; 3 Нифай 11:11; Сургаал ба Гэрээ 88:6–13; болон “Эзэн бол гэрэл” гэх мэт гэрлийн тухай дуулал (Дуулал, д. 42). Ангийн гишүүд мөн амьдралдаа сүнслэг гэрлийг эрэлхийлж, олж авч байсан туршлагаасаа хуваалцаж болно.

1 Иохан 2:18–28; 4:3; 2 Иохан 1:7–11; 3 Иохан 1:9–11; Иуда

Бид “Христийн сургаалд [байх]” ёстой.

  • Урвалтын талаарх Иоханы болон Иудагийн сургаал нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчтэй хэвээр байлгаж болох талаар эргэцүүлэн бодоход ангийн гишүүдэд тусалдаг. Ангийнхны нэг хагасыг хуурамч сургаал эсвэл урвалтын талаарх тайлбарыг 1 Иохан 2:18–23, 26–28, 4:3; 2 Иохан 1:7–11, 3 Иохан 1:9–11-ээс, нөгөө хагасыг Иуда-аас хайж олоход урих талаар бодож үз. Эсвэл тэд дараахтай ижил төстэй асуултуудын хариултыг олж болно. Иохан, Иуда хоёр Христийг эсэргүүцдэг хүнийг хэрхэн тодорхойлсон бэ? (Мөн Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Эдгээр шүлэгт ялангуяа өнөөгийн бидэнд тулгардаг сорилт бэрхшээлтэй хамаатай ямар нэг зүйл байна уу? “Христийн сургаал дор [байна]” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (2 Иохан 1:9).

  • Иуда хуурамч сургаалыг эсвэл “өөрсдийн ойлгодоггүй зүйлсийг доромжлон гутаадаг” (Иуда 1:10) хүмүүсийг дүрслэхдээ сонирхолтой дүрслэл ашигласан байдаг. Та ангийн цөөн гишүүнийг Иуда 1:12–13-т дүрсэлсэн зарим зураглалыг самбарт зурж байх үед, бусдыг нь тэдний юу зурж байгааг таахад урьж болно. Эдгээр зураг нь хуурамч багш болон Христийг эсэргүүцэгчдийг хэрхэн үзүүлж байна вэ? Жишээлбэл, ялзарсан уламжлалууд нь хэрхэн “[бидний] хайрын зоогт бул чулуу үүсгэдэг вэ?” Бид “элэглэн дооглогчдоос” өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ? (Иуда 1:18–21-ийг үзнэ үү). Иуда яагаад сайн мэдээг элэглэн дооглох тэдэнд “өршөөнгүй байх” (Иуда 1:22) хэрэгтэй гэж зөвлөсөн байж болох вэ?

Судар уншиж буй хүүхдэд тусалж байгаа эмэгтэй

“Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ” (3 Иохан 1:4).

3 Иохан 1:1–4

Биднийг бусдад “үнэн дотор явахад” нь туслахад баяр баясгалан ирдэг.

  • Гайосыг (“хүүхдүүдийнх” нэг нь) үнэн дотор явж байгааг сонсохоос илүү “эрхэм баяр баясгалан” гэж надад байхгүй гэж хэлсэн Иоханы бодол санааг ойлгох хүмүүс танай ангид байж болох юм. Ангийн гишүүдэд бие биеийнхээ туршлагыг сонсох нь тус болж болно. Та 3 Иохан 1:1–4 болон “Нэмэлт эх сурвалж”-д байгаа судруудыг хамтдаа уншсанаар эхэлж болно. Эдгээр судар бидэнд жинхэнэ баяр баясгалангийн эх сурвалжийн талаар юу зааж байна вэ? Эцэг эх, номлогчид, Сүмийн удирдагчид эсвэл багш нарын хувьд зааж байгаа хүмүүс нь үнэн дотор алхаж байгааг мэдэхэд ямар санагдах талаар ангийн гишүүд хуваалцаж болно. Та хичээл эхлэхийн өмнө ангийн цөөн гишүүнтэй холбоо барьж, Христэд ирэхэд нь тусалсан хүмүүсийнхээ зургийг авчирч, туршлагуудаа хуваалцахыг хүс.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Үнэн дотор алхахад нь бусдад туслах судрууд

Заах чадвараа сайжруулах

Ангийнхаа гишүүдийн төлөө залбир. Аврагч Петрийн төлөө залбирсан шиг (Лук 22:32-ыг үзнэ үү) өөрийн заадаг хүмүүсийнхээ тодорхой хэрэгцээ шаардлагыг ойлгохыг хичээж, тэдний төлөө нэрийг нь дуудан залбирах хэрэгтэй. Ийн үйлдэх үед Тэнгэрлэг Эцэг “тэдний зүрх сэтгэлийг бэлтгэж” (Алма 16:16) бас тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд юу заахаа мэдэхэд тань туслах болно (Аврагчийн арга барилаар заах нь, 6-г үзнэ үү).