Шинэ Гэрээ 2023
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та Ирээд, Намайг дага—хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь аливаа үйл ажиллагааг Ням гаргийн ангидаа зориулан өөрчлөн ашиглаж болно. Хэрэв ангийн гишүүд эдгээр үйл ажиллагааг хувиараа болон гэр бүлээрээ судраас судлахдаа ашигласан бол тэднийг ойлголт, туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.

Сүмийн дуулал ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин дуу хөгжим Сүнсийг урьж, Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалж, сургаалыг мартагдашгүй арга замаар заадаг. Дуулал, Хүүхдийн дууны номын хэвлэмэл хувилбарыг ашиглахаас гадна та дуулал, хүүхдийн дууны видео, аудио бичлэгүүдийг music.ChurchofJesusChrist.org болон Sacred Music, Gospel Media аппликэйшнаас олж болно.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлага нь сударт гардаг зарчим, түүхийн сургаалын тайлбар, түүхэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгдөг. Тэдгээр нь Ням гаргийн ангид ашиглаж болох заах санаануудыг өгч болох юм.

Сүмийн сэтгүүл

Та Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдээс таны Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагаас зааж буй зарчмуудад тус нэмэр болох нийтлэл, бусад материалыг авч болно.

Зураг
Сүмийн сэтгүүл, судрууд зэргийг судалж буй хүүхэд

Gospel Topics (Сайн мэдээний сэдвүүд)

Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн талаарх ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үг, нийтлэл, судар, видео зэрэг тус болох эх сурвалжуудын холбоосыг олж болно. Түүнчлэн та Gospel Topics Essays дээрээс сургаал, түүхтэй холбоотой асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллээс гадна Сүмийн болон сургаалын талаарх төрөл бүрийн асуултын хариултыг олж болно.

Миний сайн мэдээг номло

Номлогчдод зориулсан энэ гарын авлагад сайн мэдээний үндсэн зарчмуудын тойм байдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол)

Энэхүү эх сурвалжид сайн мэдээний дагуу амьдарч, Сүнсний нөхөрлөлийг өөртэйгөө хамт байлгахад туслах Сүмийн жишгүүдийг тоймлосон байдаг. Нэн ялангуяа өсвөр үеийнхэнд заадаг бол үүнийг байнга ашиглахад анхаар.

Видео ба уран зураг

Уран зураг, видео болон бусад медиа нь таны зааж буй хүмүүст судартай холбоотой сургаалыг ойлгох, түүхийг төсөөлөн бодоход тусална. Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгатай танилцахын тулд GospelMedia.ChurchofJesusChrist.org дээрх Gospel Media руу орно уу. Gospel Media мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа. Та хичээлдээ ашиглаж болох зургуудыг Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас авч болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол Христийн адил заах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар авч үзэж, дадлага хийдэг.

Хэвлэх