“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14: ‘Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
12-р сарын 5–11
Хаггаи; Зехариа 1–3; 7–14
“Эзэнд ариун”
Та Хаггаи, Зехариа номуудыг судалж байхдаа, ангийн гишүүдийг эдгээр бошиглолын утга агуулгыг олж мэдэхэд хэрхэн туслахаа тунгаан бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд энэ долоо хоногт тунгаан бодсон эсвэл бусадтай ярилцсан Хаггаи, Зехариа номуудын шүлгүүдээ хуваалцаад, эдгээр шүлэг Их Эзэнд илүү ойртоход тэдэнд хэрхэн тусалсан талаар ярилцаж болно.
Сургаалыг заах
“Зам мөрөө хянагтун.”
-
Хаггаи 1-д өгсөн зөвлөгөө ангийн гишүүдэд нэн чухал зүйлсээ бодоход тусална. Та тэднийг Хаггаи 1:1–7-г уншаад, Иерусалимын оршин суугчид Их Эзэний хийгээсэй хэмээн хүссэн зүйлийг хэрхэн эн тэргүүнд тавьж чадахгүй байсныг тодорхойлоход урьж болно. Их Эзэн амьдралдаа эн тэргүүнд тавихыг биднээс хүссэн ямар зарим зүйл байдаг вэ? Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт болон Тэдний эн тэргүүнд тавьдаг зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэхэд бидэнд юу саад болдог вэ? Ангийн гишүүд эн тэргүүнд тавьдаг зүйл, “зам мөр[өө] хяна[хад]” тусалсан туршлагаасаа хуваалцаж болох юм.
-
Их Эзэний эн тэргүүнд тавьдаг зүйлсэд анхаарлаа хэрхэн бүрэн хандуулж болох талаар бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та тэднээс Хаггаи 2:1–9-ийг уншихыг хүсэж болно. Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийхэд бидэнд туслах ямар зөвлөгөөг өгсөн бэ? Ангийн гишүүд өөр олон чухал үүрэг хариуцлагаа биелүүлэхийн зэрэгцээ Их Эзэний нэн тэргүүнд тавьдаг зүйлсийг амьдралдаа нэгд тавьж чадсанаа хуваалцаж болно. Их Эзэнийг амьдралдаа эн тэргүүнд тавихад Тэрээр биднийг хэрхэн адисалдаг талаар Хаггаи 2:1–9-д юу гэж заадаг вэ? (мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Энэ хэлэлцүүлгээс үүдэн юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөнөө бичих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг.
Зехариа 1–3; 7–8; 14
Их Эзэн биднийг цэвэр ариун болгож чадна.
-
Цэвэр ариун байдлын тухай хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд та нар Зехариа 14:20–21-ийг хамтдаа уншиж болно. Ангийн гишүүд “Эзэнд ариун” гэдэг үг нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг хуваалцаж болно. Хүмүүс “Эзэнд ариун” гэсэн үгийг өдөр тутмын хэрэглэдэг зүйлс дээр нь хүртэл бичсэн байхыг харах юм бол тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ? Өнөө үед энэ үгс ариун сүм дээр байхыг харах нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Дараа нь ангийн гишүүд Зехариа 1:1–6; 3:1–7; 7:8–10; 8:16–17-г уншаад, цэвэр ариун байх нь ямар утгатай талаар олж мэдсэн зүйлээ ярилцаж болно. Хувь хүнийхээ хувьд бид цэвэр ариун байх нь Их Эзэнд яагаад чухал вэ? Тэрээр бидэнд цэвэр ариун болоход хэрхэн тусалдаг вэ?
-
Ангийн гишүүд Зехариа 2:10–11; 8:1–8; 14:9–11, 20–21-ийг уншаад, Аврагчтай хамт ариун байдалд амьдрах нь ямар байх талаар сэтгэгдлээ хуваалцаж болно. Их Эзэн биднийг Зехариагийн дүрсэлсэн нөхцөл байдалд амьдрахад хэрхэн бэлтгэдэг вэ? Бид илүү ариун болоход туслах Түүний хүчнээс хэрхэн хүртэж болох вэ?
Зехариа 9:9–11; 11:12–13; 12:10; 13:6–7
Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.
-
Есүсийн амьдарч байсан цаг үеийн хүмүүс шиг Зехариагийн үгс, Аврагчийн амьдрал хоёрын хоорондох уялдаа холбоог олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг хоёр бүлэгт хувааж болох юм. Эхний бүлэгт орсон ангийн гишүүдэд дараах судрын хэсгүүдийн аль нэгийг өг. Үүнд: Зехариа 9:9–11; 11:12–13; 12:10; 13:6–7. Нөгөө бүлгийн гишүүдэд дараах судрын хэсгүүдийн аль нэгийг өг. Үүнд: Матай 21:1–11; 26:14–16; 26:31; Иохан 19:37. Ангийн гишүүн бүр өөрийнхтэй нь адилхан судрын хэсгийг авсан хүнийг нөгөө бүлгээсээ олох гэж оролдож болох юм. Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ?
-
Зехариа 9:9–11-ийг тунгаан бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та Аврагч Иерусалимд ялгууснаар орж ирж байгаа зургийг үзүүлж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Эсвэл “The Lord’s Triumphal Entry into Jerusalem” видеог үзүүлнэ үү (ChurchofJesusChrist.org). Есүсийг хотод угтан авсан хүмүүсийн дунд байхад ямар байх талаар ангийн гишүүд ярилцаж болно. Бид Түүнийг өөрсдийн амьдрал, гэр орон, амьдарч буй газарт хэрхэн угтан авдаг вэ?
Нэмэлт эх сурвалж
“Зам мөрөө хянагтун.”
Хаггаи 1:4–7-г эш татсаныхаа дараа ахлагч Тэрэнс M. Винсон ийн заасан.
“Бид Аврагчаа болон Түүний сайн мэдээг амьдралынхаа үндэс суурь болгох үедээ үүрдийн баяр баяслыг мэдэрнэ. Хэдий тийм ч сайн мэдээнд ач холбогдол өгөхгүй байснаар эсвэл ням гарагт сүмийн цуглаанд зүгээр л хоёр цаг сууснаар дэлхийн зүйлсийг үндэс сууриа болгоход тун амархан. Ийм тохиолдолд бид цалин хөлсөө ‘цоорхой цүнхэнд’ хийж байгаатай адил.
Хаггаи бидэнд амлалтаа сахь … гэж хэлж байна.
Эд баялаг, хобби, зэрэг зиндаа, сошиал медиа, видео тоглоом, спорт, алдартнуудтай холбоотой байх гээд энэ дэлхий дээрх бүх зүйл мөнх амьдралаас илүү үнэ цэнтэй биш юм. Тиймээс Их Эзэн хүн болгонд ‘зам мөрөө хянагтун’ гэсэн зөвлөгөөг өгчээ” (“Аврагчийн үнэнч шавь нар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6, 9).