Хуучин Гэрээ 2022
12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр: “Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”


“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр: ‘Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

цагаан даавуунд өлгийдсөн нялх Есүс сүрэл дунд хэвтэж байгаа нь

Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн, Саймон Дьювэй

12-р сарын 19–25

Христийн мэндэлсний баяр

“Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”

Хувиараа суралцаж, заахад бэлдэх явцдаа Аврагчийн мэндэлсний гайхамшигт баяр баясгаланг мэдрэхэд ангийн гишүүдэд хэрхэн тусалж болохоо бодож үз. Есүс Христийн гэтэлгэгч хайрын талаар тэдэнд гэрчлэхийн тулд Сүнсийг урина уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн мэндэлсний баярын үе бол Хуучин Гэрээнээс суралцах нь тэдний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахад ангийн гишүүдийг урих сайхан боломж байж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Бид Гэтэлгэгчдээ баярладаг.

  • Хэдийгээр Христийн мэндэлсний баярыг баяр хөөрөөр дүүрэн өдрүүдээр нь мэддэг ч олон хүний нөхцөл байдал жилийн энэ үед баяр баясгаланг олж харахад саад болдог. Христийн мэндэлсний баярын чухал захиас бол Аврагч бидний ачааг хөнгөлж, амар амгаланг, тэр ч байтугай баяр баясгаланг олоход тусалдаг гэсэн захиас юм. Энэ захиасыг хуваалцахын тулд та Дуулал 35:9; Исаиа 25:8–9; 44:21–24; 51:11; Зефаниа 3:14–20; Мосе 5:5–11 зэрэг судрын эшлэлийг самбарт бичиж болно. Дараа нь судрын хэсгүүдийг уншиж байхдаа, Эдгээр судрын хэсэгт баяр баясгалантай байх ямар шалтгаануудыг дурдсан байна вэ? гэх мэт тунгаан бодох нэг асуултыг самбарт бичиж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Мөн та Аврагчид баярлаж байгаагаа бичих цагийг ангийн гишүүдэд гаргаж өгч болох юм. Тэд ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны “Нэмэлт эх сурвалж” дахь захиасаас нэмэлт ойлголт олж авч болно.

  • Христийн мэндэлсний баяр бусдад үйлчлэх замаар Христийн баяр баясгаланг түгээх боломжийг олгодог. Хичээлийн өмнө та ангийн гишүүнийг ахлагч Үлиссэс Соарэсын “Орчин үеийн тэнгэр элчийн хүлээн авагч” (Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2019 оны 12-р сарын 8, broadcasts.ChurchofJesusChrist.org ) захиасыг уншаад, үйлчлэх нь ахлагч Соарэст болон түүний гэр бүлд Христийн мэндэлсний баяраар баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урьж болох юм. Мөн та түүний захиасаас ангид хуваалцаж болно. Ангийн гишүүд Христийн мэндэлсний баяраар бусдад болон өөрсдөд нь үйлчилж байсан туршлагаас хуваалцаж болно. Аврагчийн “хүмүүсийг хайрлан энэрэх төгс жишээ”-г дагах ахлагч Соарэсын урилгыг бид хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Бэлгэдлүүд бидэнд Есүс Христийг санан дурсахад тусалдаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Есүс Христийн талаар заадаг Хуучин Гэрээн дэх зарим бэлгэдлийг жагсаасан. Ангийн гишүүд суралцах явцдаа олж мэдсэн эдгээр болон бусад бэлгэдлээс Аврагчийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Бид Аврагчийг олох талаар судраас юу сурч мэдсэн бэ? Ямар үйл явдал “бүх зүйл [Түүний] тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн хийгдсэн” гэдгийг бидэнд заасан бэ? (Мосе 6:63).

Бурхан бидэнд Хүүгээ бэлэг болгон өгсөн.

  • Христийн мэндэлсний баяраар ихэнх улс оронд бэлэг өгдөг уламжлалтай. Та ангийн гишүүдтэй Бурханы бидэнд өгсөн, ялангуяа Өөрийн Хүү Есүс Христийг бэлэг болгон өгсөн талаарх хэлэлцүүлгийг удирдаж болно. Үүний тулд та “He Is the Gift” видеог хуваалцаад (ChurchofJesusChrist.org), Аврагчийг бэлэг болгон өгсөн явдал тэдний хувьд ямар утга учиртай болохыг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Энэ бэлэгт талархаж байгаагаа бид Тэнгэрлэг Эцэгт хэрхэн харуулж болох вэ?

    NaN:NaN

Исаиа 7:14; 9:6

“Түүний нэрийг Гайхамшигт гэж дуудна.”

  • Бошиглогч Исаиа Бетлехемд төрөх Мессиаг дүрслэхдээ олон нэр, цол ашигласан (жишээлбэл, Исаиа 7:14; 9:6-г үзнэ үү). Эдгээр нэр цолыг мэдэж авснаар Аврагч, Түүний үйл хэргийн талаар илүү ихийг сурах нь ангийн гишүүдэд таалагдаж болох юм. Тэд нэг нэр цолыг сонгоод, энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслах бусад судрын хэсгийг олж болно. Жишээлбэл, тэд Дуулал 85:8; Исаиа 52:7; Лук 2:14; эсвэл Иохан 16:33-ыг унших замаар “Энх амгалангийн Ханхүү” (Исаиа 9:6) цолын талаар илүү их зүйлийг олж мэдэж болох юм. Бусад судрыг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд Судруудын удирдамжаас үзэхийг санал болго (scriptures.ChurchofJesusChrist.org). Эдгээр нэр, цол нь Аврагчийн талаар мөн Түүний бидний төлөө хийдэг зүйлсийн тухай юу хэлж байна вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Есүс Христ амар амгалан, баяр баясгаланг өгдөг.

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

“Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм. Үүнийг бид Христийн мэндэлсний баяраар ‘Дэлхий баярлагтун, Эзэн ирлээ’ хэмээн дуулахдаа мэдэрдэг [Hymns, ду.201]. Бид бас жилийн туршид мэдэрдэг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Есүс Христ бол баяр баясгалан билээ! …

Аврагч ‘бүх оюун ухаанаас дээгүүрх’ [Филиппой 4:7] амар амгалангаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээнд баяр баясгаланг мөн адил өгдөг” (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign, Nov. 2016, 82 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72).

Заах арга барилаа сайжруулах

Хүмүүсийн тухай бодож хичээлдээ бэлд. “Заадаг хүмүүсийнхээ ойлголтод тааруулан төлөвлөгөөгөө удирдан чиглүүл. … Христтэй адил багш нар аливаа загвар эсвэл арга барилд баригддаггүй бөгөөд тэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь хүмүүст туслахын тулд бүхнээ зориулдаг” (Аврагчийн арга барилаар заах нь, 7).