“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа: ‘Түүний замууд үүрдийнх юм,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
11-р сарын 28-аас 12-р сарын 4
Нахум; Хабаккук; Зефаниа
“Түүний замууд үүрдийнх юм”
Сайн мэдээний суралцагчийн хувьд таны үлгэр жишээ ангийн гишүүдийг тань адислах болно. Ариун Сүнс танд судруудыг ойлгоход хэрхэн тусалж байгааг тэдэнтэй хуваалцаж, тэдэнд ч бас тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд судраас суралцах явцдаа олж авсан ойлголтоо хуваалцах боломжийг олгохын тулд та Нахум, Хабаккук,, Зефаниа гэж самбарт гарчиг болгон бичиж болно. Дараа нь ангийн гишүүд гарчгийн доор өөрсдөдөө онцгой санагдсан үг, хэллэг, тэдгээрийг олсон бүлэг, шүлгээ бичиж болно. Эдгээр үг, хэллэг яагаад тэдний хувьд ач холбогдолтой байсан мөн Ариун Сүнс тэдэнд юу заасан талаар тайлбарлах цаг гаргаж өг.
Сургаалыг заах
Их Эзэн хүчирхэг бас нигүүлсэнгүй.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Их Эзэний шинж чанарыг тодорхойлсон шүлгүүдийг Нахум 1-ээс хайж олохыг санал болгож болно. Хувиараа суралцахдаа Их Эзэний талаар юу сурч мэдсэнийг нь та ангийн гишүүдээс асууж болно. Жишээлбэл, бид Түүний талаар 1–9-р шүлгээс юу мэдэж авдаг вэ? Нахум израилчуудыг олон жил дарангуйлсан тэрхүү Ассирийн нийслэл Ниневед өгөх Их Эзэний шийтгэлийн талаар бошиглосныг та онцолж болох юм. Бурханы талаарх Нахумын захиасыг сонсох нь израилчуудад яагаад чухал байсан бэ? Энэ нь өнөө үед бидэнд яагаад чухал вэ?
Бид Их Эзэний таалал, цаг хугацаанд итгэж болно.
-
Бидний олонхтой адил, Хабаккукийн эргэн тойрноосоо олж харсан зүйл сэтгэлийг нь шаналгаж байсныг ангийн гишүүд мэдэх нь тустай байж болох юм. Ангийн гишүүд Хабаккук 1:1–4-ийг уншаад, Хабаккукийн санааг зовоож байсан зүйлийг хураангуйлан дүгнэж болно. Тэд мөн түүний асуултуудыг, тухайлбал, Марк 4:37–38 болон Сургаал ба Гэрээ 121:1–6-д байх судрын бусад асуулттай харьцуулж болно. Өнөө үед хүмүүс Бурханы талаар үүнтэй төстэй ямар ямар асуулт тавьдаг вэ? Өөрийнх нь таалал, цаг хугацаанд итгэхэд туслах ямар зөвлөгөөг Их Эзэн Хабаккук 2:1–4-т өгсөн бэ? (Марк 4:39–40; Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг үзнэ үү). Ангийн гишүүд өөр тус болох ойлголтуудыг “Нэмэлт эх сурвалж”-аас олж авах боломжтой. Мөн хариултаа аваагүй асуулт байсан ч Аврагч “итгэлээрээ амьдрахад” нь хэрхэн тусалсан тухай тэд хуваалцаж болно.
-
Та Хабаккук 3-ын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд, бүлгийг уншаад, магтаал, итгэлийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахын тулд та ангийн гишүүн бүрийг Бурханы өгсөн адислалуудыг жагсааж бичихэд урьж болно. Зарим материаллаг адислалаа алдах юм бол юу болох талаар тунгаан бодоход тэднийг урь. Хамтдаа Хабаккук 3:17–19-ийг уншаад, 17-р шүлэгт дүрсэлсэн шиг хүнд хэцүү үед “Эзэний дотор баясан хөөрөх” (18-р шүлэг) яагаад хэцүү байж болохыг ярилц. Бид Хабаккукийнх шиг итгэлийг хэрхэн хөгжүүлж болох вэ?
Их Эзэн Сионд байгаа хүмүүстэйгээ хамт баярлах болно.
-
Зефаниа 3:14–20-д өгүүлсэнчлэн, ирээдүйд итгэж найдахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та самбарт “… тул баясан, бүх зүрхээрээ баярла гэж бичиж болно. Дараа нь ангийн гишүүд өнөөдөр баярлахад туслах, ирээдүйд өгөхөөр амласан адислалуудыг эдгээр шүлгээс олж болно. Эдгээр амлалт хүнд хэцүү цаг үед бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Итгэл бол Бурханы мэргэн ухаан, өрөвч сэтгэл, цаг хугацаанд итгэх явдал юм.
Ахлагч Жэффри Р. Холланд ийн хэлсэн.
“Бид тохиолдсон зовлон зүдгүүрээсээ ангижрахын тулд хэр удаан хүлээх вэ? Ингэж хүлээсээр байхад тусламж ирэхгүй удвал бид хувийн сорилт бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ? Ачаа дарамт дааж чадахаас маань их мэт байхад яагаад ингэж хүлээх ёстой юм бэ?…
…Бид хамгийн сайнаараа сүнслэгээр хичээж чармайн, чин сэтгэлээсээ гуйн залбирсан ч дэлхийг хамарсан томоохон эсвэл хувь хүний багахан хэмжээний асуудлуудыг хүссэнээрээ шийдвэрлэж чадахгүй байх үе амьдралд маань тохиолдоно. Тиймээс бид зарим залбирлынхаа хариултыг авахаар хамтдаа хичээж, хүлээх явцдаа бидний хүссэн цагт, хүссэн арга замаар биш ч гэсэн сонорт нь хүрч, хариулт нь ирсэн амлалтыг би та нарт төлөөлөгчийн хувьд санал болгомоор байна. Гэхдээ тэдгээр залбирлын хариу бүхнийг мэддэг, мөнхөд өрөвч нинжин сэтгэлээр дүүрэн эцэг эхийн цаг, арга замаар үргэлж ирдэг.…
…Итгэл нь сайн, муу аль ч цагт Бурханы мутар бидний төлөө илчлэгдэх хүртэл зовж шаналах үедээ ч Бурханд итгэ гэсэн үг юм” (“Их Эзэнийг хүлээх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128–129).