Семинар
24-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13: Санваарын сэргээлт


“24-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13: Санваарын сэргээлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13: Санваарын сэргээлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

24-р хичээл—Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75

Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13

Санваарын сэргээлт

Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байхдаа Есүс Христ нифайчуудад баптисм хүртээх эрх мэдлийг өгсөн гэдгийг олж мэджээ. Тэднийг илүү ихийг мэдэхээр залбиран эрэлхийлэхэд Иосеф, Оливер хоёр дээр эхлээд Баптисч Иохан зочлон ирсэн ба дараа нь дэлхий дээр санваарын эрх мэдлийг сэргээлгэхээр Петр, Иаков, Иохан нарыг илгээжээ. Энэ хичээл Аврагчийн санваарын эрх мэдлийг сэргээхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагч Өөрийн эрх мэдлийг өгсөн

Яагаад санваарыг сэргээх нь тэдний хувьд чухал болохыг бодоход суралцагчдад тусал. Та эдгээр зургийг үзүүлээд, дараахтай адил асуултуудыг тавих замаар үүнийг гүйцэтгэж болно.

Өсвөр насны охин чин сэтгэлээсээ залбирч байгаа нь
  • Эдгээр зурагт дүрсэлсэн үйл явдлын талаар та юу мэдэх вэ?

  • Аврагчийн санваарын эрх мэдэл байхгүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ?

Дараах мэдэгдлийг хуваалцаад, санваарын сэргээлт нь Бурханы бүх хүүхдийг хэрхэн адисалж болохыг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Энэ мэдэгдэл нь мөн санваарын сэргээлт өөрсдөд нь ч бас хамаатай гэдгийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусалж болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн эмэгтэйчүүдэд хандан хэлсэн үгэндээ санваарын сэргээлт бидний амьдралд ямар ач холбогдолтой тухай ийн заасан.

2:3
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Санваарын сэргээлт ямар ч эрэгтэй хүнд чухал байдаг шиг эмэгтэй хүний тань хувьд бас чухал болохыг ойлгоосой гэж би маш их хүсдэг. Мелкизедек санваар сэргээгдсэн учраас гэрээгээ сахигч эмэгтэй, эрэгтэй хүмүүс бүгдээрээ “сүмийн сүнсний бүх адислалууд[ыг],” бидний хэлдгээр Их Эзэний Өөрийн хүүхдүүдэд бэлдсэн бүх сүнслэг эрдэнэсийг хүлээн авах боломжтой.

Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой. (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.)

Санваарын сэргээлт

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа, Есүс Христ нифайчуудад баптисм хүртээх эрх мэдэл өгснийг олж мэджээ (3 Нифай 11:18–27-г үзнэ үү). Иосеф, Оливер хоёр энэхүү эрх мэдлийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн тул Сасквиеханна голын ойролцоох ойд очиж залбирав.

Суралцагчид Иосеф Смит—Түүх 1:68–72 дахь түүхийг ашиглан гурван асуулт бүхий асуулт хариулт зохиож болно. Жишээлбэл: Нэг асуулт нь “Хэн Иосеф Смитэд баптисм хүртээсэн бэ?” байж болох юм. Дараа нь тэд хоорондоо асуулт хариултаа солилцож, санваарын сэргээлтийн дэлгэрэнгүй түүхийг хэр сайн ойлгож байгаагаа дүгнэж болно.

Иосеф Смит—Түүх 1:68–72-ыг уншаад, Иосеф, Оливер хоёрыг залбирахад юу тохиолдсоныг олж мэд.

  • Та уншсан шүлгээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Баптисч Иоханы хэлсэн үг Иосеф Смит—Түүх 1:69 болон Сургаал ба Гэрээ 13:1-д бий.

Сургаал ба Гэрээ 13:1-ийг уншаад, Аароны санваарын түлхүүрүүдийг олж тодорхойл.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 13:1 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд тэмдэглэгээ тавихыг урьж болно.

  • Аароны санваарын түлхүүрүүдээр дамжуулан Аврагч ямар адислалуудыг өгсөн бэ?

Баптисч Иоханыг зочилсны дараа Аврагч Петр, Иаков, Иохан гурвыг дэлхий дээр Мелкизедек санваарыг сэргээлгэхээр илгээсэн (Сургаал ба Гэрээ 27:12; 128:20). 1836 онд Иосеф Смит санваарын нэмэлт түлхүүрүүдийг хүлээн авчээ (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү). Үйл явдал бүр санваарын ёслолуудаар дамжуулан Бурханы хүчийг илүү их хүртэх боломж руу хөтөлсөн.

Самбарт Есүс Христ санваарын эрх мэдлээ сэргээсэн учраас бид Түүний сайн мэдээний ёслолуудыг хүртэж чадна гэх үнэнийг бичиж болох юм. Суралцагчдыг дараах асуултад хариулж байх үед та самбарт санваарын ёслолуудыг жагсаан бичиж болно.

  • Их Эзэн санваараараа дамжуулан бидэнд ямар ямар ёслолыг хүртэх боломжийг олгосон бэ?

Суралцагчдад дээрх асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та баптисм, ариун ёслол, гишүүний баталгаа, санваарын томилгоо, ариун сүмийн хишиг, лацдан холболт, өвчтөнүүдийг адислах, тайтгарал, зөвлөгөө өгөх адислал, патриархын адислал, дуудлагад томилох гэх мэт ёслолуудыг тодорхойлоход тусалж болно.

Санваарын ёслолуудад оролцох

Иосеф Смит—Түүх 1:73–74-ийг уншаад, Иосеф, Оливер хоёрыг баптисмын болон санваарт томилох ёслолуудад оролцоход энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Та мөн суралцагчдыг Иосеф Смит—Түүх номын төгсгөлд байгаа Оливерын түүхийн дөрөв, тав дахь догол мөрийг уншихад урьж болно.

  • Эдгээр ёслол нь Иосеф, Оливер хоёрт Бурханы хүчнээс илүү ихээр хүртэх боломж олгосон гэх ямар нотолгоог та харж байна вэ?

  • Санваарын ёслолуудад оролцох нь хэрхэн танд Бурханы хүчийг илүү ихээр мэдрэхэд тусалсан бэ?

Та суралцагчдаас Иосеф Смит—Түүх 1:73-т дүрсэлсэн шиг санваарын ёслолтой холбоотой хувийн туршлагаа тэмдэглэлдээ бичихийг хүссэн гэж төсөөлөхөд урьж болно. Суралцагчдаас самбарт ёслолуудыг жагсаан бичихийг хүс. Тэдэнд туршлагаа эргэцүүлэн бодох, бичих, хуваалцах цаг гаргаж өг. Та мөн санваарын сэргээлт хэрхэн таны амьдралыг адисалсан талаар хуваалцаж болно.

Цээжил

Та энэ хичээлийн үеэр төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлээд, дараа дараагийн хичээл дээр давтахад суралцагчдад тусалж болно. “Аароны санваар нь ‘тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг’” гэх нь судрын түлхүүр үг хэллэг юм. Цээжлэх үйл ажиллагааны санаанууд хавсаргасан материалын “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсэгт байгаа.