“Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75
Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75
Тойм
Мормоны Номыг орчуулж байхад Иосеф Смит, Оливер Каудери хоёрт нүглүүдээсээ ангижрахын төлөөх баптисмын тухай асуулт гарч ирэв. Тэд Их Эзэнээс асуужээ. Тэдний асуултын хариуд Баптисч Иохан үзэгдэж, Аароны санваарыг сэргээв. Санваарын сэргээлт үргэлжлэн, хэдэн долоо хоногийн дараа Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээжээ. Мормоны Номын орчуулга дуусахад гурван хүнд алтан ялтаснуудыг үзүүлэхээр болон сонгов. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар үзэгдлээр тэнгэр элч Моронайг болон алтан ялтаснуудыг харжээ. Мөн тэд Мормоны Ном үнэн хэмээн Их Эзэний тунхаглах дуу хоолойг сонссон.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь танд хичээл бүрийн өмнө юуг урьдчилан бэлтгэсэн байвал зохих санаануудыг өгнө.
Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн санваарын эрх мэдлийг сэргээхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг санваарыг сэргээхтэй холбоотой мэдээлэл эсвэл асуултаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Тэд гурамсан судрын төгсгөлд эсвэл Gospel Library аппын “Судлахад зориулсан тусламж” хэсэгт байгаа “Сасквиеханна гол” гэх Сүмийн түүхийн 5-р гэрэл зургийн тайлбарыг уншин хичээлд бэлдэж болно.
-
Видео:“Сүнслэг эрдэнэс” (18:07; цагийн код 3:00-аас 3:51 хүртэлх хэсгийг үзнэ үү)
Сургаал ба Гэрээ 14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь дуулгавартай байж, Аврагчийн боломж олгогч хүчний тусламжтайгаар эцсээ хүртэл тэвчихэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Хувиараа судар судалж байхдаа амьдралдаа хэрэгжүүлж болох нэг зарчмыг хайж олоход суралцагчдыг урь. Тэд Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлд зориулсан зарим эх сурвалжийг ашиглаж болох юм.
Сургаал ба Гэрээ 17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Гурван гэрчийн гэрчлэлийг судлах явцдаа Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчдын бэлтгэл: Та ChurchofJesusChrist.org-оос Мормоны Номын гурван гэрчийн тухай мэдээлэл олж, олж мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урьж болно.
-
Ашиглах материал: Цүнх ба ямар нэгэн эд зүйл (цүнхэнд эд зүйлсийг далдалж нуухуйц байх ёстой ба хэдэн суралцагч цүнхэнд нуусан эд зүйлсийг хараад ангийнханд тайлбарлана)