Номын сан
Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал.


“Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

Есүс Христэд төвлөрөх

Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал.

Ур чадвар: Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг зааж байгаа үнэнүүдтэй холбоход төвлөрсөн асуултууд тавь.

Тодорхойлох

Сайн мэдээний зарчмуудаар амьдрахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг өөрсдийн Аврагч Есүс Христтэй холбоход бид хүч чадлыг хүлээн авдаг. Бэлдэж байхдаа судрын хэсэг дээрх сайн мэдээний ямар ямар зарчим танд Есүс Христийн танин мэдэж, ойлгоход тусалж байгааг тунгаан бодох цаг гарга. Дараа нь зааж буй үнэнүүдээс Түүний хайр, хүч, нигүүлслийн талаар юу сурч мэдэж болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урих асуултууд зохио. Ийм асуултууд нь суралцагчдад сургаалыг ойлгоход туслахаас гадна уг сургаалаар амьдрах нь Түүний хайр, хүч, нигүүлслийг мэдэрч, Түүнтэй илүү адилхан болоход хэрхэн туслахыг олж харахад тэдэнд тусална. Тэдгээр нь бас энэ сургаалаар амьдрахад нь Есүс Христ хэрхэн тусалж чадах талаар бодож үзэхэд тусална.

Загвар

Дараах байдлаар асуухгүй байхыг хичээ.

  • Яагаад ариун явдлын хуулийг сахих нь чухал вэ?

  • Яагаад бид өдөр бүр наманчлах ёстой вэ?

Дараах байдлаар асуухыг хичээ.

  • Аравны нэгийн хуулиар амьдрах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу заасан бэ?

  • Та өдөр бүр наманчилснаар Аврагчийн нигүүлслийн талаар юу сурсан бэ?

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Дараахыг Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг зааж байгаа үнэнүүдтэй холбоход нь суралцагчдад туслах асуултууд болгон өөрчлөх дадлага хий.

Дараах байдлаар асуухгүй байхыг хичээ.

  • Яагаад ариун явдлын хуулийг сахих нь чухал вэ?

  • Ариун сүмд орсноор ямар хүч чадлыг хүлээн авдаг вэ?

Дараах байдлаар асуухыг хичээ.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Сургаалын зарчмуудыг Их Эзэний хайр, хүч, нигүүлсэлтэй холбосноор тэдгээр нь улам утга учиртай болж байгааг та хэрхэн олж харж сурсан бэ?

  • Энэ нь манай суралцагчдыг Есүс Христийн сургаал, Цагаатгалыг илүү сайн ойлгож, тэдгээрт илүү сайн итгэж, найдахад хэрхэн тусалж болох вэ?

Хэрэгжүүлэх

Дараагийн хичээлийн төлөвлөгөөгөө харна уу. Асуултуудаа Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг зааж байгаа үнэнүүдтэй холбоход нь суралцагчдад туслах асуулт болгон засахад 10 минут зарцуул.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Чад Х.Вэбб, “Бид Христийн тухай ярьж, Христэд баясдаг” (2018 оны 6-р сарын 12-ны Шашны институт, семинарын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Chad H. Webb, “Empathy” (Seminaries and Institutes of Religion annual training broadcast, Jan. 26, 2021), broadcasts.ChurchofJesusChrist.org

Хэвлэх