Номын сан
Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул.


“Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Хичээнгүйлэн суралцахад урих

Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул.

Ур чадвар: Суралцагчдад сайн мэдээний талаар яриа өрнүүлэх эсвэл эхлүүлэхэд туслах.

Тодорхойлох

Их Эзэн өсвөр үеийнхэн болон залуучуудаас Израилыг цуглуулахад туслахыг хүссэн. Итгэл үнэмшил, гэрчлэлээ бусадтай хуваалцах нь цаашид суралцах үүдийг нээж, Аврагчид болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд хүргэнэ. Зарим суралцагч сайн мэдээний талаар хэрхэн яриа өрнүүлэхээ мэддэггүй. Суралцагчид (1) Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар суралцаж байгаа зүйлсээ авч үзэн, (2) энэ яриа хэнд тустайг тунгаан бодож, мөн (3) тухайн хүнтэй хэрхэн яриа өрнүүлэхээ шийдсэнээр сайн мэдээний талаар яриа өрнүүлж болно. Үүнийг Ирээд, Намайг дага гарын авлагаас хичээл заах, ангийн хэлэлцүүлгийг удирдах, тэмдэглэл бичих, зурвас илгээх, Сүмийн тухай нийтлэл хуваалцах гэх мэт олон арга замаар гүйцэтгэж болно. Үүний зорилго бол итгэл үнэмшил, туршлагаа хуваалцахын оронд сайн мэдээний тухай яриа өрнүүлэхэд оршино. Энэ нь бусдыг асуулт тавихад урьж, цаашид яриа өрнүүлэхэд түлхэц болж өгдөг.

Анхаар: Хэрэв танай суралцагчид бусадтай ярилцахаас эмээдэг бол Есүс Христтэй холбогдоход нь хэрхэн туслахаа бодож үз. Үнэнийг хуваалцахаар амаа нээхэд нь Тэр тэдэнд тусална.

Загвар

Хичээлийн төгсгөлд хэнтэй юу хуваалцмаар байгаагаа бодож үзэхэд суралцагчдыг урь. Бие биетэйгээ уулзахдаа сайн мэдээний талаар яриа өрнүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд товч тэмдэглэл бичих юм уу зурвас илгээхийг тэднээс хүс. Жишээлбэл: Суралцагчид дараах маягаар зурвас бичиж болно.

  • “Семинараар өнөөдрийн бидний ярилцсан зүйл надад чамайг бодогдууллаа. Дараа уулзахдаа энэ тухай чамд хэлэхийг надад сануулаарай.”

  • “Сайн уу? Би Аврагчийн уучилж өршөөх чадварын талаар нэлээн бодлоо. Түүний талаарх зарим зүйлийг сайтар судлахад чи надад тусалж чадах уу? Хэрэв тийм бол хэзээ яривал тохиромжтой вэ?”

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Сайн мэдээний талаарх яриаг хэрхэн өрнүүлж эхлэхийг олж харахад нь суралцагчдад туслах, жишээ болгон ашиглаж болох өөр гурван үг хэллэгийг гаргаж ир.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Та суралцагчдад сайн мэдээний талаар яриа өрнүүлэх эсвэл эхлүүлэхэд нь туслах юуг сурч мэдсэн бэ?

  • Суралцагчдад гэр бүлийнхэнтэйгээ итгэл үнэмшил, гэрчлэлээ хуваалцахад туслах нь хэрхэн тэдэнд институт, семинарын туршлагаа жинхэнэ гэрт төвлөрсөн туршлага болгон хувиргахад туслах вэ?

Хэрэгжүүлэх

Суралцагчидтай сайн мэдээний талаар яриа өрнүүлэхийн тулд юу бичиж болох талаар хэдэн жишээ хуваалцаад, дараа нь тэдгээрийг ангидаа хуваалцаж дадлага хий. Сайжрахад нь бусад суралцагчийн тусламжийг ав. Бэлэн болсон үедээ яриагаа эхлүүлэхэд урь.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Russell M. Nelson, “How to Share the Gospel,” New Era, July 2011, 48

  • Sharing the Gospel,” ChurchofJesusChrist.org

Хэвлэх