Номын сан
Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул.


“Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Хичээнгүйлэн суралцахад урих

Сайн мэдээнээс өдөр бүр судлах замаар Аврагчаа таньж мэдэхэд суралцагчдыг урамшуул—суралцах зорилго.

Ур чадвар: Өдөр бүр судраас судлах зорилго тавихад суралцагчдад туслах.

Тодорхойлох

Суралцагчдад өдөр бүр судраас судлах хэвшилтэй болоход тусалснаар тэдэнд хэрэгтэй арга замаар заах, хүчирхэгжүүлэх, удирдах боломжийг Их Эзэнд олгодог. Өдөр бүр судраас судлах зорилго тавихад туслах нь тэдэнд тусалж буй хэрэг бөгөөд дараах зүйлс дээр тусалснаар үр дүнтэй байх болно. Үүнд:

  • Өдөр бүр судраас судалснаар ирэх амлагдсан адислалуудыг ойлгох,

  • Өдөр бүр судраас судлах зорилго тавихдаа залбиралтай хандах,

  • Өдөр бүр хэзээ, хаана судраас судлахаа шийдэх,

  • Судраас судлах аргаа сонгох зэрэг болно.

Үүнийг улирлын эхээр үйлдэж болох ба суралцагчдад ахиц дэвшил гаргахад нь туслах зорилгоор шаардлагатай бол өөрчилж болно.

Загвар

Энэ жил судраас өдөр бүр судлахыг эрэлхийлэхдээ өдөр бүр судраас судлах зорилго хэрхэн тавих талаар суралцагчдад туслах хэдэн жишээг энд оруулав.

  • Өдөр бүр судраас судалснаар ямар ямар адислал хүлээн авч байснаа бодож үзэхийг суралцагчдаас хүс.

  • Бурханы үгийг судалснаар ирдэг адислалтай холбоотой амлалтуудыг судраас эсвэл Ерөнхий чуулганаар хэлсэн үгээс хайж олоход суралцагчдыг урь.

  • Суралцагчдад өдөр бүр судраас судлах зорилго тавихдаа залбирдаг байхыг сануул. Өөрт хамгийн их хэрэгтэй байгаа зүйл дээрээ мөн үргэлжлүүлэн суралцаж, өсөж хөгжихийн тулд өмнөх хүчин чармайлтаа хэрхэн сайжруулах талаар Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхийг тэдэнд хэл.

  • Хэзээ, хаана судраас судлах тухай өдөр тутмын зорилго тавихдаа өдөр бүр хийдэг зүйлсээ бодож үзэхэд нь тэдэнд тусал. Тэднийг хаана, хэзээ өдөр бүр судраас судалбал сэргэг, хянамгай, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох талаар бодож үзэхэд урь.

  • Энэ жил судраас хэрхэн судалмаар байгаагаа шийдэхэд нь суралцагчдад тусал. Судраас судлах олон аргыг авч үзэхэд тэднийг урь. Тэднийг тодорхой зорилго тавихад уриад, цаашдаа эдгээр зорилгоо засаж, өөрчилж болно гэдгийг сануул.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Өдөр бүр судраас судлах зорилго тавихад нь суралцагчдад туслах чадвараа сайжруулахын тулд дараах дадлага ажлуудаас нэг юм уу хэд хэдийг хийнэ үү.

  • Өдөр бүр судраас судлахтай холбоотой зарим амлагдсан адислалыг хувиараа судал. Эдгээрийг судраас эсвэл Ерөнхий чуулганы захиаснуудаас олж болно. Та дараагийн хичээл дээр эдгээр амлалтыг өөрсдөө олж мэдэхэд нь суралцагчдыг урихдаа тэдэнтэй хуваалцах нэг амлагдсан адислалыг сонго.

  • Өдөр бүр судраас судлах зорилго тавихдаа залбирдаг байхад суралцагчдыг хэрхэн урьж болох талаар бодож үз. Зорилго тавихдаа Их Эзэнийг урин авчрахад нь суралцагчдад тус болох, тэднээс асуух ганц, хоёр асуултыг бич.

  • Өдөр бүр хэзээ, хаана судраас судлахаа шийдэхэд тэднийг урих дадлага хий. Өдрийн хуваарь, хянамгай байдал, анхаарал сарниулах зүйлс зэрэгтэй холбоотой асуудлыг бодолцож үзэхэд урих, суралцагчдаас асуух нэг асуултыг бич.

  • Судраас судлах хэд хэдэн арга замаас сонгох, тус бүрийнх нь давуу талыг авч үзэх боломж олгох зэрэг замаар аль нэг аргыг нь сонгоход нь суралцагчдад туслан дадлага хий. Суралцагчдыг энэ жил өдөр бүр судраас судлахыг хичээхдээ, суралцах үйл явцаа хэрхэн хэрэгцээндээ нийцүүлж болохыг олж харахад нь тэдэнд туслахын тулд тэдгээр арга замын заримыг танилцуулах дадлага хий.

Ярилцах эсвэл тунгаан бодох

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болно. Дараах асуултуудыг бодож үз.

  • Би өмнө нь судраас судлах зорилго тавихад нь суралцагчдад туслахын тулд юу хийж байсан бэ?

  • Судраас судлах зорилго тавихад нь тэдэнд туслах миний чадварыг сайжруулж болох ямар зүйлийг би уг туршлагаас сурч мэдсэн бэ?

  • Би суралцагчдадаа судраас судлах зорилгодоо тууштай байхад нь хэрхэн тусалж чадах вэ?

Хэрэгжүүлэх

Энэ сургалтын загвар болон дадлагын хэсэг дэх жишээнүүдийг авч үзэхийн сацуу ангид гүйцэтгэх үүргүүдээ бас залбиран байж авч үзээрэй. Аль жишээ нь танай суралцагчдад судраас судлах зорилгоо тавихад хамгийн сайн туслах вэ? Эдгээрийг эсвэл өөрийн жишээнээс аль нэгийг ашиглан, өдөр бүр судраас судлах сайн дадал хэвшилтэй болоход суралцагчдад тань туслах жижиг өөрчлөлтөөс эхэл. Явцыг нь шалгах, шаардлагатай тохиолдолд зорилгодоо өөрчлөлт оруулахад нь туслах үүднээс байнга шалгах цаг товло.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх