Номын сан
Тэдний төлөө нэрийг нь хэлэн залбир.


“Тэдний төлөө нэрийг нь хэлэн залбир,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Тэдний төлөө нэрийг нь хэлэн залбир,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Зааж байгаа хүмүүсээ хайрлах

Тэдний төлөө нэрийг нь хэлэн залбир.

Ур чадвар: Суралцагчдадаа хэрхэн туслахаа мэдэхийн тулд залбирч, асууж, Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Тодорхойлох

Суралцагчдынхаа төлөө байнга залбирах нь Бурханы тэднийг гэх хайрыг улам ихээр мэдрэхэд тань тусалж, суралцах аюулгүй, нээлттэй орчныг тэдэнд зориулан бүрдүүлэх хүслийг тань нэмэгдүүлнэ. Энэ нь мөн суралцагчдынхаа нөхцөл байдал, хэрэгцээг илүү сайн ойлгоход туслах боломжийг Тэнгэрлэг Эцэгт олгоно. Хэдийгээр бид сүнслэг байдалтай холбоотой зүйлийг эсвэл залбирлын хариултыг хүчээр тулгах боломжгүй ч суралцагчдынхаа төлөө залбирснаар Ариун Сүнсний удирдамжийг урин авчирч, тэдэнд туслах чадавхаа нэмэгдүүлэх боломжтой. Хүлээн авсан сүнслэг удирдамжийнхаа дагуу үйлдэх нь танд суралцагч бүрийн суралцах туршлагыг сайжруулахад туслах боломжийг олгоно. Багш хүн суралцагчдаа улам их хайрладаг болохыг эрэлхийлэх нэг арга зам бол суралцагчийнхаа талаар аль хэдийн мэддэг зүйлсээ бодож үзээд, тухайн суралцагчид хэрхэн илүү их хайр энэрлийг харуулж болох талаар залбирч байгаад тунгаан бодож, асуух явдал юм. Багш нар ийм бодолтой залбирахдаа Сүнсний өдөөлтийг тодорхойлж, тэдгээрийн дагуу үйлдэхийг эрэлхийлэх хэрэгтэй.

Загвар

Танд тодорхой суралцагчийн төлөө залбирч, түүнд хэрхэн туслахаа асууж, Ариун Сүнсний өдөөлтийг дагах хэдэн жишээ өгье.

  • Сүүлийн үед Жон хичээлд оролцох дургүй байгааг та анзаарав. Та түүнд хэрхэн үр дүнтэй тусалж болох талаар Тэнгэрлэг Эцэгээс асуухад түүнийг хичээлд ирэхэд нь ярилцах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Танд түүнээс хичээлдээ сүүлийн үед яагаад идэвхтэй оролцохгүй байгааг нь асуухын оронд зүгээр л сүүлийн үед юу сонирхож байгааг нь асуух хэрэгтэй гэсэн бодол төржээ. Та маргааш хичээл эхлэхийн өмнө түүнтэй ярилцахаар төлөвлөлөө.

  • Мариа сүүлийн хэдэн долоо хоногт төрсөн бодол санаа, гэрчлэлээ байнга хуваалцах болов. Дараагийн хичээлээс өмнө та түүнд үргэлжлүүлэн өсөж хөгжихөд нь хэрхэн тусалж болохоо Тэнгэрлэг Эцэгээс асуусан. Танд түүнийг тэр болгон хуваалцаад байдаггүй буюу бодол санаагаа нээлттэй хуваалцаж чаддаггүй ангийнх нь хэдэн хүүхэдтэй баг болгох санаа төрөв. Маргаашийн хичээлийн төлөвлөгөөндөө та ангийнхаа хүүхдэд хуваалцах боломжийг оруул.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Суралцагчдынхаа төлөө залбирч, хүлээн авсан өдөөлтийн дагуу үйлдэх чадвараа сайжруулахын тулд дараах дадлага ажлуудаас нэг юм уу хэд хэдийг ашиглан хий.

  • Ангид олон найзгүй гэж боддог нэг суралцагчийг сонго. Түүнд хэрхэн үр дүнтэй тусалж болох талаар залбир. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гарга.

  • Ангидаа сэтгэгдлээ их хуваалцдаг нэг суралцагчийг сонго. Тухайн суралцагчийн суралцах туршлагыг цаашид улам сайжруулахын тулд түүний төлөө залбир. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлд.

  • Сүүлийн үед ангид ирэхгүй байгаа суралцагчийг сонго. Түүний төлөө залбираад, тухайн суралцагчийг хайрладаг гэдгээ мөн бидэнд хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлэхийн тулд хэрхэн түүнд үр дүнтэй хүрч ажиллах, туслахаа Их Эзэнээс асуу. Төрсөн мэдрэмж дээрээ үндэслэн төлөвлөгөө гаргаад, уг төлөвлөгөөний дагуу хэзээ үйлдэж, дагахаа шийд.

Ярилцах эсвэл тунгаан бодох

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болно. Дараах асуултуудыг бодож үз.

  • Суралцагчдынхаа төлөө залбирахын тулд би өмнө нь ямар хүчин чармайлт гаргаж байсан бэ?

  • Би тухайн үйл явцын туршид суралцагчдынхаа төлөө залбирах чадвараа нэмэгдүүлж, суралцах туршлагаа сайжруулахад нь тэдэнд туслах юуг сурч мэдсэн бэ?

  • Би үргэлжлүүлэн сайжрахын тулд юу хийх вэ?

Хэрэгжүүлэх

Суралцагчдадаа хэрхэн туслахаа залбирч асуугаад, Ариун Сүнсний өдөөлтийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарга. Ажлын төлөвлөгөөгөө гаргахдаа та дараах санал болгосон алхмуудыг бодож үзээрэй.

  • Дээрх дадлага ажлуудын нэгийг сонгоод, анхаарлаа хандуул.

  • Хэрхэн ашиглах арга замаа тодорхойл.

  • Хэрэгжүүлэх цаг товло.

  • Тэнгэрлэг Эцэгээс туслахыг хүс.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Neil L. Andersen, “A Classroom of Faith, Hope, and Charity” (evening with a General Authority, Feb. 28, 2014), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Chad H. Webb, “Above All Things” (Seminaries and Institutes of Religion annual training broadcast, June 12, 2019), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • “Зааж байгаа хүмүүсээ хайрла,” Аврагчийн арга барилаар заах нь (2016), 6

Хэвлэх