Номын сан
Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал.


“Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сургаалыг заах

Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал.

Ур чадвар: Судраас судлах ур чадварынхаа талаарх одоогийн ойлголт, чадвараа олж харахад нь суралцагчдад туслах өөрөө өөрийгөө үнэлэх суралцагчийн үнэлгээг зохиох.

Тодорхойлох

Өөрийгөө үнэлэх үнэлгээ нь суралцагчид сонгох эрхээ ашиглаж, суралцах туршлагаа өөрийн болгож сурах чухал арга зам юм. Суралцагчдаар судраас судлах чадваруудыг нь байнга үнэлүүлэх нь тэдэнд бие дааж судраас судалдаг болоход нь туслахын тулд ямар төрлийн суралцах туршлага өгөхөө олж мэдэхэд багш нарт тусална. Эдгээр үнэлгээ нь оноогоор дүгнэх, нөхөж хэлэх үг хэллэг эсвэл өөрийгөө үнэлэх гэх мэт олон хэлбэрээр хийгддэг. Эдгээр нь (1) суралцагчдад судраас судлах одоогийн туршлагаа дүгнэх, (2) ямар өөрчлөлт оруулмаар байгаагаа тодорхойлох, мөн (3) хүссэн үр дүндээ хүрэхэд нь туслах суралцах ур чадварыг сонгоход нь туслах боломжийг багш нарт олгох зэрэг юм.

Загвар

Судраас судлах ур чадвараа үнэлэх үнэлгээний загварууд:

  • 1-10 хүртэлх оноогоор дүгнэвэл, би бүлэг бүрээс Есүс Христийг олно гэдэгтээ өөртөө хэр итгэлтэй байна вэ?

  • Хэрэв би … юм бол бүлэг бүрээс Есүс Христийг илүү сайн олж чаддаг болно гэж бодож байна.

  • Бүлэг бүрээс Есүс Христийг олж чаддаг болоход туслах судраас судлах ур чадвар бол …

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

“Тодорхойлох” хэсэгт дурдсан гурван зүйлийг багтаасан суралцагчид судраас судлах ур чадвараа үнэлэх өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээ зохио. Хэн нэгнээр шалгуулаад, хэр сайн болсныг хуваалцахад урь.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Судраас судлах ур чадвараа өөрсдөө дүгнэхэд нь суралцагчдад тусалбал ямар ач тустай талаар та юу сурсан бэ?

  • Судраас судлах ур чадвараа үнэлэхэд нь суралцагчдад туслах нь Бурханы үгтэй холбоотой илүү утга учир бүхий туршлага олж авах тэдний чадавхыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хэрэгжүүлэх

Суралцагчдыг одооноос эхлэн хичээлийн жил дуустал долоо хоног бүр хувиараа судраас судлах ур чадвараа өөрөө үнэлэхэд урь.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Lesson 5: Techniques of Effective Scripture Study,” Scripture Study—The Power of the Word Teacher Manual, ChurchofJesusChrist.org

  • Daily Scripture Study and Goals,” Inservice Leaders’ Resources

Хэвлэх