Номын сан
Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэдний хэн болохыг таньж мэдэхийг эрэлхийл.


“Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэдний хэн болохыг таньж мэдэхийг эрэлхийл,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэдний хэн болохыг таньж мэдэхийг эрэлхийл,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Зааж байгаа хүмүүсээ хайрлах

Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэдний хэн болохыг таньж мэдэхийг эрэлхийл.

Ур чадвар: Суралцагчдынхаа сонирхдог зүйлсийг ажиглаад, асуух.

Тодорхойлох

Багш нар ажиглах, сонирхлынх нь тухай асуух замаар суралцагчдынхаа нөхцөл байдлын талаар мэдэж авч, суралцахтай холбоотой зарим хэрэгцээг тодорхойлж болно. Эдгээр харилцан яриаг ихэнхдээ хичээлийн өмнө юм уу дараа явуулах нь хамгийн хялбар арга зам боловч заримдаа хичээлийн үеэр явуулсан ч болно. Үүнийг багш нар янз бүрээр явуулж болох юм. Багш суралцагчийнхаа ангидаа авчирч буй ном, төсөл, наалт, спортын хэрэгсэл юм уу өөр ямар нэг зүйлийг анзаарч болно. Эсвэл багш суралцагчийнхаа оролцож байсан үйл ажиллагааг санаж, үүний тухай асууж болно. Асуулт нь суралцагчдаа болон тэдний сонирхдог зүйлсийг илүү сайн мэдэхэд туслах ба дараах үгсийг оролцуулан асууж болно. Үүнд:

  • “… -ын талаар надад илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч.”

  • “Чамд …-ийн юу нь таалагддаг вэ?”

  • “Би … талаар сонирхож байна.”

Багш нар чин сэтгэлээсээ асууснаар суралцагчдынхаа нөхцөл байдал, суралцах хэрэгцээний талаар илүү ихийг мэдэж авах ба суралцагчид нь багш нарыг үнэхээр анхаарал тавьж байгааг мэдрэх болно. Багшийг өөрт нь үнэн сэтгэлээсээ анхаарлаа хандуулж байгааг мэдсэн үед суралцагчид ангид суралцах хүсэлтэй, ангийнхантайгаа болон багштайгаа бодол санаа, туршлагаа хуваалцахад бэлэн болдог.

Загвар

  1. Розаг хөл бөмбөгийн тоглолттой бөгөөд тэвдэж байгааг Хермана Муноз санав. Тэр Розатай тааралдахдаа түр зогсоод, тоглолт ямар байсныг асуув.

  2. Ауро ширээн дээр түлхүүрүүдээ тавьжээ. Та хажуугаар нь өнгөрөхдөө түлхүүрийн оосор дээрх өөр улсын далбааг харав. Та сонирхож, “Ауро, түлхүүрийн оосор дээрх далбааны талаар ярьж өгөөч” гэлээ. Аурогийн эгч Бразилд номлолд үйлчилсэн ба номлол нь дуусахад тэд гэр бүлээрээ түүнийг авахаар тэнд очсон байв. Та яриагаа үргэлжлүүлэн, “Эгчтэйгээ уулзахаар номлолд нь очиход чамд юу нь таалагдсан бэ? гэж асуув.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Дадлага 1: Дараах зураг тус бүрээс та тухайн суралцагчдын нөхцөл байдал, хэрэгцээг олж мэдэхэд туслах юуг олж харж байна вэ?

Зураг
Сагс тоглож байгаа залуу эмэгтэйчүүд
Зураг
Үкэлэлэ тоглож байгаа залуу эмэгтэйчүүд
Зураг
Хагас тойрог болон сууж буй өсвөр үеийнхэн

Дадлага 2: Та суралцагчдынхаа сонирхдог зүйлс юу болохыг илүү сайн олж мэдэхийн тулд ямар ямар асуулт тавьж болох вэ?

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Та суралцагчдынхаа сонирхдог зүйлсийг ажиглаж, энэ талаар асуух дадлага хийхдээ юу сурч мэдсэн бэ?

  • Суралцагчдынхаа сонирхдог зүйлсийг ажиглаж, энэ талаар асуух нь суралцагчдаа хайрлаж байгааг тань хэрхэн харуулах вэ?

Хэрэгжүүлэх

Энэ долоо хоногийн хичээлээр суралцагчдынхаа сонирхдог зүйлс, болж буй үйл явдал эсвэл нөхцөл байдлын талаар асуух боломжийг эрэлхийл. Тэдний талаар чин сэтгэлээсээ мэдэхийг хүсэж байгаагаа харуул. Ингэснээр суралцагчийн суралцах туршлагад хэрхэн нөлөөлж байгааг хараарай. Хичээлийн дараа суралцагчдынхаа талаар мэдэж авсан зүйлээ, энэ нь хөрвөлт, өөрсдийн ач холбогдол болон нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлэхэд туслах суралцах туршлагыг өгөхөд хэрхэн тусалж болох талаар бичихэд 5 минут гарга.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх